Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2026/05352

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,,,,,, ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,**************,**************т холбогдох 3,469,463 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцэв,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нарыг оролцуулав,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.*******тай 2024 оны 11 сарын 22-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 2,554,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлж монет ээмэг 2,53 грамм, монет бөгж 1,62 грамм, монет бөгж 5,37 грамм авсан. Зээл төлөгдөөгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 218 хоног хугацаа хэтэрсэн. Зээлдүүлэгч талын санаачлагаар 2025 оны 09 сарын 02-ны өдөр тасалбар болгон хугацаанаас нь өмнө гэрээг цуцалсан. Иймд хариуцагч Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт зээл 2,554,000 төгрөг, хүү 871,422.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,041 төгрөг, нийт 3,469,463 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,469,463 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ББСБ ХХК хариуцагч Б.*******аас 3,469,463 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага 3,469,463 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,461 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.*******аас 70,461 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,469,463 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар 70,461 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.*******аас 70,461 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА