Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2026/00531

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Ч****тэй дүүрэг, ***-р хороо, Сүхбаатарын талбай-5, Г**** банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т*** сумын ***-р баг, Цэ****гэх газар оршин суух, Л***-н М**** (Р****0)-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 30,089,650.58 төгрөг, зээлийн хүү 2,004,767.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,222.78 төгрөг, нийт 32,127,641.26 (гучин хоёр сая нэг зуун хорин долоон мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 320/2026/00210/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г**** банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.М***а нь Р****0 нь Г****т банктай 2025 оны 01-р сарын 09-ний өдөр Дугаар ЗГ-R001119311 Дижитал зээлийн гэрээ байгуулж, гэрээнд заасан нөхцлийн дагуу 30 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, нийт 38,280,000 төгрөгийн Дижитал цалингийн зээл авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүний төлбөрөө гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхгүй байгаа нь зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болсон тул дугаар ЗГ-R001119311 зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Л.М*****-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

  1. Үндсэн зээл 30,089,650.58 төгрөг
  2. Үндсэн хүү 2,004,767.90 төгрөг
  3. Нэмэгдүүлсэн хүү 33,222.78 төгрөг
  4. Нийт дүн 32,127,641.26 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Л.М**** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л*** овогтой М**** нь Г****банк ХК-иас зээл авсан нь үнэн болно. Г*** банкнаас нэхэмжилсэн 32,127,641.26 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г*** банк хувьцаат компани нь хариуцагч Л.М****-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 30,089,650.58 төгрөг, зээлийн хүү 2,004,767.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,222.78 төгрөг, нийт 32,127,641.26 (гучин хоёр сая нэг зуун хорин долоон мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.М**** нь нэхэмжлэгч Г**** банк хувьцаат компанийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт шаардлага болох зээлийн төлбөр 32,127,641.26 (гучин хоёр сая нэг зуун хорин долоон мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318,588 (гурван зуун арван найман мянга таван зуун наян найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М****-с 159,294 (нэг зуун тавин есөн мянга хоёр зуун ерэн дөрөв) төгрөгийг, улсын орлогоос 159,294 (нэг зуун тавин есөн мянга хоёр зуун ерэн дөрөв) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г**** банк хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1,  123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г*** банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.М****-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 30,089,650.58 төгрөг, зээлийн хүү 2,004,767.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,222.78 төгрөг, нийт 32,127,641.26 (гучин хоёр сая нэг зуун хорин долоон мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.М**** нь нэхэмжлэлийн нийт шаардлага 32,127,641.26 (гучин хоёр сая нэг зуун хорин долоон мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318,588 (гурван зуун арван найман мянга таван зуун наян найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М****-с 159,294 (нэг зуун тавин есөн мянга хоёр зуун ерэн дөрөв) төгрөгийг, улсын орлогоос 159,294 (нэг зуун тавин есөн мянга хоёр зуун ерэн дөрөв) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г**** банк хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН