| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2026/00481/И |
| Дугаар | 320/ШШ2026/00534 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2026/00534
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сү****р дүүрэг, 1-р хороо, Юн****амж-28, МПМ цогцолборт байрлах, М**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Э****н сумын *** дүгээр баг, Б***лж гэх газар оршин суух, Н*** С**** (Р***613)-д холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,110,733 төгрөг, зээлийн хүү 649,135 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,705 төгрөг, нийт 1,874,573 (нэг сая найман зуун далан дөрвөн мянга таван зуун далан гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 320/2025/00481/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М*** ББСБ ХХК болон Н.С*** нарын хооронд 2023.07.28-ны өдөр 140000943758 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан. Н.С*** нь М***с ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч өөрийн эзэмшлийн М*** үүрэн холбооны 99486571 дугаарын М**** аппликейшнийг ашиглаж, 2024.03.25-ны өдрөөс 2024.03.14-ний өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн хүсэлтээр нийт 1,440,000 төгрөгийг зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. М*** ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессэж илгээж, утсаар холбогдоход холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаалттай гэж холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Иймд талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн маргаан нь зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. 2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар Н.С***-н зээлийн гэрээний үүргийг тооцвол,
| Зээлийн огноо | Хүү | Авсан зээл | зээлийн үлдэгдэл | Ашигласан хоног | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | нийт дүн |
| 3/5/2024 | 2.30% | 970,000 | 640,000 | 621 | 314,707 | 52,374 | 1,007,814 |
| 3/7/2024 | 3.40% | 70,000 | 70,000 | 619 | 50,700 | 9,285 | 129,985 |
| 3/8/2024 | 3.40% | 100,000 | 100,000 | 618 | 72,039 | 13,596 | 185,635 |
| 3/8/2024 | 3.30% | 220,000 | 220,000 | 618 | 154,462 | 29,046 | 403,508 |
| 3/14/2024 | 3.40% | 80,000 | 80,000 | 612 | 57,227 | 10,404 | 147,631 |
|
|
| 1,440,000 | 1,110,773 |
| 649,135 | 114,705 | 1,874,573 |
Иймд Н.С**** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Мо****с ББСБ ХХК нь гэрээний үүрэгт 1,874,573 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Н.Су*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие На***-йн С*** нь Мо****с ББСБ-иас нэхэмжилж буй 1,874,573 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мо*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Н.С***-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,110,733 төгрөг, зээлийн хүү 649,135 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,705 төгрөг, нийт 1,874,573 (нэг сая найман зуун далан дөрвөн мянга таван зуун далан гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Су**** нь нэхэмжлэгчийн 1,874,573 (нэг сая найман зуун далан дөрвөн мянга таван зуун далан гурав) төгрөгийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М***с ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,943 (дөчин дөрвөн мянга есөн зуун дөчин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С***-с 22,471.5 (хорин хоёр мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 22,471.5 (хорин хоёр мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М***с ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.С***-д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,110,733 төгрөг, зээлийн хүү 649,135 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,705 төгрөг, нийт 1,874,573 (нэг сая найман зуун далан дөрвөн мянга таван зуун далан гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн болох 1,874,573 (нэг сая найман зуун далан дөрвөн мянга таван зуун далан гурав) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,943 (дөчин дөрвөн мянга есөн зуун дөчин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С***-с 22,471.5 (хорин хоёр мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 22,471.5 (хорин хоёр мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН