| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0166/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2018-09-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Батсайхан
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Р.Б
Шүүгдэгч: Б.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Нд холбогдох 1812001350156 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, ,, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг Баруун мухар гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Б-гийн Н /РД:.../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг Баруун даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.562 метр куб хэмжээтэй, хуурай шинэс мод бэлтгэн 11-54 АРХ улсын дугаартай Киа Церес /KIA CERES/ маркийн автомашинаар тээвэрлэж, ойн санд 109.652 /нэг зуун есөн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812001350156 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Бгийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн иргэн Б.Н, Б.Бнар 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тариат сумын Мөрөн багийн нутаг Баруун даваа гэх газар мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэн тээвэрлэж явсан үйлдэлд хэрэг бүртгэлтийн 1812000135 тоот дугаартай хэрэг үүсэж шалгагдаж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Тариат сумын засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/119 тоот албан бичгийн дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон юм. Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Баруун даваа гэх газар Тариат сумын Мөрөн багийн иргэн Б.Н нь мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ой ангийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот шинжээчийн дүгнэлтийн дагуу тогтоосон ойн санд учруулсан хохирлын хэмжээ 109.652 төгрөгийн хэмжээг Монгол Улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлэн 328 956 төгрөгийг нэхэмжилж байна. Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Баруун даваа гэх газар нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтын газар нутгийн бүсд хамаарахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/
Гэрч Т.Цмэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тариат сумын хэв журмын цагдаа цагдаагийн ахлагч Б.А, Мөрөн багийн байгаль хамгаалагч Ц.З, Тэрх багийн засаг дарга Б.Тнарын хамт Мөрөн баг Хүүхдийн мухар гэх газар хяналт шалгалтаар ажиллаж байхад Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Баруун даваа гэх газар мод ачсан Киа Сирис маркийн 11-54 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож Тариат сумын хэв журмын цагдаа цагдаагийн ахлагч Б.А, байгаль хамгаалагч Ц.З нар бууж шалгасан. Би мод бэлтгэх эрхийн бичгийг шалгаагүй. Би тухайн үед машинаас бууж хараагүй. Машин дотроос харахад 10 ширхэг 4 метр орчим урттай дүнз харагдаж байсан. Тухайн үед тухайн машины жолооч тээврийн хэрэгслээс буугаагүй болохоор би хэн гэдгийг нь хараагүй. Харин байгаль хамгаалагч Ц.Згээс асуухад Б, Н нар явж байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/
Гэрч Б.Аийн мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хорго багийн байгаль хамгаалагч Т.Ц, мөрөн багийн байгаль хамгаалагч Ц.З, Тэрх багийн засаг дарга Б.Тнарын хамт Мөрөн багийн Баруун давааны урд талын аманд хяналт шалгалтаар ажиллаад явж байхад мод ачсан цэнхэр өнгийн Киа Сирис маркийн 11-54 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урдаас явж байхад нь шалгахад тээврийн хэрэгслийг Б.Бгэгч жолоодож явсан. Б.Бтээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, мод бэлтгэх эрхийн бичигээ шалгуулна уу гэхэд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гэртээ үлдээсэн байна, жолооны үнэмлэх, мод бэлтгэх эрхийн бичиг 2 байна гээд надад үзүүлсэн. Бичиг баримтуудыг авч үзэхэд мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байсан. Тэгээд би та яагаад хугацаа нь дууссан мод бэлтгэх эрхийн бичгээр мод тээвэрлэж байгаа юм бэ гэж асуухад энэ мод миний мод биш, миний төрсөн дүү Нгийн мод, би хугацааны талаар мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Б.Б, Б.Н нарт одоо энэ мод бэлтгэх эрхийн бичиг чинь хүчингүй гэж хэлээд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, хугацаа дууссан мод бэлтгэх эрхийн бичгийг тус тус хураан авч Б.БТариат сумын төв ороод Цагдаагийн тасаг дээр очоод байж бай гээд явуулсан. 4 метр орчим урттай, 10 ширхэг мод ачиж явж байсан. 2018 оны 02 дугаар сарын 12-н өдөрр Б.Б, Б.Н нар ирж уулзаад мод ачсан тээврийн хэрэгслээ авч ирэх гэсэн чинь Тариат сумын Халзан бүргэдэй гэх газар тээврийн хэрэгсэл эвдрээд, Халзан бүргэдэйн тэнд байдаг айлын хашаанд модоо буулгасан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/
Гэрч О.Эийн мэдүүлсэн: ...Би он сар өдрийг нь мэдэхгүй байна. Цагаан сарын өмнө санагдаж байна. Орой бүрэнхий тасарч байсан байх цонхоор харсан чинь цэнхэр өнгийн мод ачсан тээврийн хэрэгсэл манай гадаа ирсэн. Б.Н манайд орж ирээд Тариат явах гэсэн чинь машин эвдэрчихлээ ачиж яваа модоо танай гадаа буулгая гэхээр нь би манай байшингийн зүүн хойд талд байгаа хашааны хажууд буулга гэж хэлсэн. Намайг цонхоор харахад цэнхэр өнгийн машин байсан. Би улсын дугаарыг нь хараагүй. Би гарч хараагүй болохоор хэдэн ширхэг мод буулгасныг нь сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/
Гэрч Б.Тын мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тариат сумын хэв журмын цагдаа цагдаагийн ахлагч Б.А, Мөрөн багийн байгаль хамгаалагч Ц.З, байгаль хамгаалагч Т.Ц нарын хамт Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Баруун даваа гэх газрын урд талд мод ачсан Киа Сирис маркийн 11-54 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож машинаас Тариат сумын хэв журмын цагдаа цагдаагийн ахлагч Б.А, байгаль хамгаалагч Ц.З нар бууж тээврийн хэрэгслийг шалгаж байсан. Би машин дотор Т.Цхамт сууж байхад зургийг нь дарж байгаа харагдсан. Би мод бэлтгэх эрхийн бичгийг шалгаагүй. Би машинаас бууж хараагүй, машин дотроос 1 ширхэг 4 метр орчим урттай мод харагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/
Гэрч Б.Бгийн мэдүүлсэн: ...2018 оны 02 сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Майхан гэх газар оршин суух дүү Б.Нгийнд байж байгаад 11 цагийн үед Б.Нгийн хамт Баруун даваа гэх газар луу очиж мод бэлтгээд модоо Сирис маркийн 11-54 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачаад Баруун давааг даваад Цахир гэх газар явж байтал цагдаа зогсоогоод бичиг баримт шалгаад Тариат сумын цагдаагийн тасаг дээр ирж уулзаарай гэж хэлээд цагдаа нь явсан. Тэгээд дараа нь Чулуутын гүүр өнгөрөөд явж байтал машин эвдэрч машинаа засаад Халзан бүргэдэй гэх газар луу очиж Бгэх айлын гадаа ачиж явсан модоо буулгаад Баруун мухар гэх газар луу Нгийн гэр лүү явсан. Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Баруун даваа гэх газар мод хийсэн. 4 ширхэг мод унагааж 4 метртэй 8 ширхэг мод, унаанги модноос 2 ширхэг 4 метртэй мод тайрч нийт 10 ширхэг мод бэлтгэсэн. Модыг цагаан өнгийн хужаа хөрөөгөөр бэлтгэсэн. Б.Нгийн хамт бэлтгэсэн Сирис маркийн 11-54 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж Тариат сумын Бөөрөлжүүт багийн Халзан бүргэдэй гэх газар Бгэдэг айлын гадаа буулгасан. Би ороогүй манай дүү Н айлд орж мод буулгахаа хэлсэн. Тэгээд модоо буулгасан. 2017 оны 09 дүгээр сарын 20-25-ны хооронд мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дууссан байсан. Цагдаад эрхийн бичгээ үзүүлсэн. Очих газраа модоо буулгаад, модоо байгаа газраас битгий хөдөлгөөрэй ашиглаж болохгүй шүү гэж хэлсэн. Дүү Б.Н хашаа барих зорилгоор мод хийсэн юм. Б.Нгаас мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуугаагүй. 2017 оны 09 дүгээр сарын 20-нд авсан мод бэлтгэх эрхийн бичгийг тухайн үед модоо бэлтгэж чадаагүй байсан болохоор тухайн мод бэлтгэх эрхийн бичгээр бэлтгэсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/
Гэрч Ц.Згийн мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Б утсаар яриад Тариат сумын Мөрөн багийн Хүүхдийн мухар гэх газар хүмүүс мод хийгээд байна гэсний дагуу сумын засаг дарга Г.Алтан-Очир даргад орж дуудлагын талаар хэлж бензин бичүүлж аваад Суман багийн байгаль хамгаалагч Т.Ц, Тэрх багийн засаг дарга Б.Т, сумын хэв журмын цагдаа цагдаагийн ахлагч Б.А нарын хамт Өндөр-Улаан сумын Бэлх багийн Цахир гэх газар хяналт шалгалтаар ажиллаад явж байхад мод ачсан цэнхэр өнгийн Киа Сирис маркийн 11-54 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урдаас явж байхад нь зогсоож шалгахад тээврийн хэрэгслийг Б.Бгэгч жолоодож явсан, Б.Бта мод бэлтгэх эрхийн бичгийг нь оныг нь тавиагүй, 09 сарын 20-ны өдрийн дууссан байсан. Тэгээд би та яагаад хугацаа нь дууссан мод бэлтгэх эрхийн бичгээр мод тээвэрлэж байгаа юм бэ гэж асуухад Б.Б, Б.Н нар юм хэлээгүй. Тэгээд хэв журмын цагдаа цагдаагийн ахлагч Б.А хуулийн дагуу хариуцлага тооц гээд машиндаа суугаад явсан. 4 метр орчим урттай, 10 ширхэг мод ачиж явсан. 2017 онд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1 удаа №10128048 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Шинэс төрлийн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/
Гэрч Ц.Згийн дахин мэдүүлсэн: ...Б.Н нь манай эмээгийн эгчийнх нь хүүхдийнх нь хүүхэдтэй суусан манай хүргэн хүн байгаа юм. Б.Бтэй төрөл садангийн холбоо байхгүй. Б.Н Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Цахир гэх нутагт хяналт шалгалтаар явж ажилласны дараа надаас Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн иргэн Б.Н нь №0128048 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг авсан. Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед мод бэлтгэх эрхийн бичиггүй явж байсан Б.Н, Б.Бнарын зөрчлийг илрүүлээд цааш явж байтал миний араас ирж 22 цагийн үед мод бэлтгэх эрхийн бичиг Б.Н авна гэхээр нь би эрхийн бичиг олгосон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 68-71 хуу/
Гэрч Ү.Бы мэдүүлсэн: ...2017 оны 06 сарын 20-ны үеэр байх он сарыг нь сайн санахгүй байна Мөрөн багийн иргэн Б.Н нь манайд ирээд таны машиныг худалдаж авъя гээд ирсэн. Миний машины кабин нь мод мөргөөд эвдэрсэн байгаа гэж хэлсэн чинь тэрийг янзлаад авчихъя гээд 1 200 000 төгрөгөөр Б.Нд зарсан. Сирис маркийн 11-54 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зарсан. Кабин нь шил хагарсан. Хоёр хаалга нь гажсан байсан. 2018 оны техникийн үзлэгээр шилжүүлж өгье гээд тохирсон байсан. Би машин зарах үедээ мөнгөө авсан тул Б.Нгаас нэхэмжлэх зүйл байхгүй болно... гэх мэдүүлэг. /хх-ийн 72-75 хуу/
Яллагдагч Б.Нгийн мэдүүлсэн: ...Би бүлэглэсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ахыгаа гуйж модонд явсан. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт байж байгаад би өөрийн ахыгаа гуйж мод бэлтгэж авч явж байгаад дуудлагаар явсан хүмүүстэй таарсан. Тэгээд би бичиг баримтаа шалгуулаад гоожин /мод бэлтгэх эрхийн бичиг/-ээ цагдаад үзүүлтэл 09 сарын мод бэлтгэх эрхийн бичиг хүчингүй гэсэн. Энэ модыг Тариат сум орж хашаандаа буулга гэхээр нь уг модыг ачаад явж байтал машины ремин тасарсан. Тэгэхээр нь бид хоёр Халзан бүргэдэй гэх газарт буулгасан. Би өөрийнхөө цагаан өнгийн цахилгаан хөрөөгөөр модонд очиж модыг хөрөөдсөн. Би ганцаараа 4 ширхэг модыг унагасан. Манай ах уг моднуудыг ачилцсан. Манай ах машиныг барьсан. Ү.Б гэх хүний эзэмшлийн 11-54 АРХ улсын дугаартай Киа Сирис гэх маркийн ачааны машин байгаа юм. Би уг тээврийн хэрэгслийг худалдаж авна гэж тохирсон. Би өгөөгүй байгаа. Би энэ машиныг унаж хэрэглэж байгаа. Би 2017 онд авсан мод бэлтгэх эрхийн бичгээрээ мод бэлтгэж болно гэж бодсон юм. Тиймээс би гоожин аваагүй. Би хэн нэгэн хүнтэй уулзаж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би өмнө жилийн мод бэлтгэх зөвшөөрлөөр мод бэлтгэж болно гэж бодож байсан. Би хашаа барих банз бэлдэх гэж дүнз гуалин бэлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 111-112 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Баруун даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.562 метр куб хэмжээтэй, хуурай шинэс мод бэлтгэн 11-54 АРХ улсын дугаартай Киа Сирис маркийн автомашинаар тээвэрлэж ойн санд 109.652 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Н нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Баруун даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.562 метр куб хэмжээтэй, хуурай шинэс мод бэлтгэн 11-54 АРХ улсын дугаартай Киа Сирис маркийн автомашинаар тээвэрлэж ойн санд 109.652 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Баруун даваа гэх газар Тариат сумын Мөрөн багийн иргэн Б.Н нь мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ой ангийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот шинжээчийн дүгнэлтийн дагуу тогтоосон ойн санд учруулсан хохирлын хэмжээ 109.652 төгрөгийн хэмжээг Монгол Улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлэн 328 956 төгрөгийг нэхэмжилж байна. Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Баруун даваа гэх газар нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтын газар нутгийн бүсд хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/
Гэрч Т.Цмэдүүлсэн “Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Баруун даваа гэх газар мод ачсан Киа Сирис маркийн 11-54 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож Тариат сумын хэв журмын цагдаа цагдаагийн ахлагч Б.А, байгаль хамгаалагч Ц.З нар бууж шалгасан. Машин дотроос харахад 10 ширхэг 4 метр орчим урттай дүнз харагдаж байсан. Тухайн үед тухайн машины жолооч тээврийн хэрэгслээс буугаагүй болохоор би хэн гэдгийг нь хараагүй. Харин байгаль хамгаалагч Ц.Згээс асуухад Б, Н нар явж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/
Гэрч Б.Аийн мэдүүлсэн “2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хорго багийн байгаль хамгаалагч Т.Ц, мөрөн багийн байгаль хамгаалагч Ц.З, Тэрх багийн засаг дарга Б.Тнарын хамт Мөрөн багийн Баруун давааны урд талын аманд хяналт шалгалтаар ажиллаад явж байхад мод ачсан цэнхэр өнгийн Киа Сирис маркийн 11-54 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урдаас явж байхад нь шалгахад тээврийн хэрэгслийг Б.Бгэгч жолоодож явсан. Бичиг баримтуудыг авч үзэхэд мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байсан. Тэгээд би Б.Б, Б.Н нарт одоо энэ мод бэлтгэх эрхийн бичиг чинь хүчингүй гэж хэлээд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, хугацаа дууссан мод бэлтгэх эрхийн бичгийг тус тус хураан авч Б.БТариат сумын төв ороод Цагдаагийн тасаг дээр очоод байж бай гээд явуулсан. 4 метр орчим урттай, 10 ширхэг мод ачиж явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/
Гэрч Б.Тын мэдүүлсэн “Би машин дотор Т.Цхамт сууж байхад зургийг нь дарж байгаа харагдсан. Би мод бэлтгэх эрхийн бичгийг шалгаагүй. Би машинаас бууж хараагүй, машин дотроос 1 ширхэг 4 метр орчим урттай мод харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/
Гэрч Ц.Згийн мэдүүлсэн “2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Б утсаар яриад Тариат сумын Мөрөн багийн Хүүхдийн мухар гэх газар хүмүүс мод хийгээд байна гэсний дагуу сумын засаг дарга Г.Алтан-Очир даргад орж дуудлагын талаар хэлж бензин бичүүлж аваад Суман багийн байгаль хамгаалагч Т.Ц, Тэрх багийн засаг дарга Б.Т, сумын хэв журмын цагдаа цагдаагийн ахлагч Б.А нарын хамт Өндөр-Улаан сумын Бэлх багийн Цахир гэх газар хяналт шалгалтаар ажиллаад явж байхад мод ачсан цэнхэр өнгийн Киа Сирис маркийн 11-54 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урдаас явж байхад нь зогсоож шалгахад тээврийн хэрэгслийг Б.Бгэгч жолоодож явсан. Мод бэлтгэх эрхийн бичгийг нь оныг нь тавиагүй, 09 сарын 20-ны өдрийн дууссан байсан. 4 метр орчим урттай, 10 ширхэг мод ачиж явсан. 2017 онд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1 удаа №10128048 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Шинэс төрлийн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Б.Н Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Цахир гэх нутагт хяналт шалгалтаар явж ажилласны дараа надаас Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн иргэн Б.Н нь №0128048 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг авсан. Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед мод бэлтгэх эрхийн бичиггүй явж байсан Б.Н, Б.Бнарын зөрчлийг илрүүлээд цааш явж байтал миний араас ирж 22 цагийн үед мод бэлтгэх эрхийн бичиг Б.Н авна гэхээр нь би эрхийн бичиг олгосон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 65-71 хуу/
Гэрч Ү.Бы мэдүүлсэн “2017 оны 06 сарын 20-ны үеэр байх он сарыг нь сайн санахгүй байна Мөрөн багийн иргэн Б.Н нь манайд ирээд таны машиныг худалдаж авъя гээд ирсэн. Миний машины кабин нь мод мөргөөд эвдэрсэн байгаа гэж хэлсэн чинь тэрийг янзлаад авчихъя гээд 1 200 000 төгрөгөөр Б.Нд зарсан. Би машин зарах үедээ мөнгөө авсан тул Б.Нгаас нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг. /хх-ийн 72-75 хуу/
Б.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би бүлэглэсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ахыгаа гуйж модонд явсан. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт байж байгаад би өөрийн ахыгаа гуйж мод бэлтгэж авч явж байгаад дуудлагаар явсан хүмүүстэй таарсан. Тэгээд би бичиг баримтаа шалгуулаад гоожин /мод бэлтгэх эрхийн бичиг/-ээ цагдаад үзүүлтэл 09 сарын мод бэлтгэх эрхийн бичиг хүчингүй гэсэн. Энэ модыг Тариат сум орж хашаандаа буулга гэхээр нь уг модыг ачаад явж байтал машины ремин тасарсан. Тэгэхээр нь бид хоёр Халзан бүргэдэй гэх газарт буулгасан. Би өөрийнхөө цагаан өнгийн цахилгаан хөрөөгөөр модонд очиж модыг хөрөөдсөн. Би ганцаараа 4 ширхэг модыг унагасан. Би хашаа барих банз бэлдэх гэж дүнз гуалин бэлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 хуу/
Ойн санд учирсан хохирлын хэмжээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн инжинер, шинжээч Л.Дийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт /хх-ийн 07-14 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Нг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас 109 652 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар уг хохирлыг 3 дахин нэмэгдүүлж шүүгдэгч Б.Нгаас хохиролд төлөгдсөн 109 652 төгрөгийг хасч үлдсэн 209 304 төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Тариат сумын төрийн санд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж .....гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Б.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 11-54 АРХ улсын дугаартай Киа Церес маркийн автомашин нь Ү.Б гэх хүний нэр дээр байдаг болох нь хэрэгт хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул уг машины үнэ болох 2 800 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан уг мөнгөнөөс Архангай аймгийн Тариат сумын төрийн санд олгох 209 304 төгрөгийн хохирлыг төлүүлэн, үлдэх 2 590 696 төгрөгийг улсын орлогод оруулан, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 109 652 төгрөгийн үнэлгээ бүхий 1.562 метр куб хэмжээтэй модыг улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 11-54 АРХ улсын дугаартай Киа Церес маркийн автомашиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ү.Бд буцаан олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар цахилгаан хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бийн Нг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Нгаас 209 304 төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Тариат сумын төрийн санд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Нгаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаруулан авч шүүгдэгчийн Архангай аймгийн Тариат сумын төрийн санд төлөх 209 304 /хоёр зуун есөн мянга гурван зуун дөрөв/ төгрөгийг хохиролд төлөн, үлдсэн 2 590 696 /хоёр сая таван зуун ерөн мянга зургаан зуун ерөн зургаа/ төгрөгийг улсын орлогод оруулан, хэрэгт битүүмжлэгдсэн 109 652 төгрөгийн үнэлгээ бүхий 1.562 метр куб модыг улсын орлого тус тус болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2018 оны 06 сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 24 тоот тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн 11-54 АРХ улсын дугаартай Киа Церес маркийн автомашиныг эзэмшигч Ү.Бд олгосугай.
8. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
10. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ