| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 193/2026/00446/И |
| Дугаар | 193/ШШ2026/00561 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 193/ШШ2026/00561
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******анд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,627,926.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ-R160018406 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 26,460,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. 2025 оны 7 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ зөрчиж, 19,627,926.27 төгрөгийн өр төлбөр үүссэн.
Иймд гэрээг хугацаанаас өмнө цуцалж үндсэн зээлийн үлдэгдэл 18,785,660.97 төгрөг, хүү 828,096.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,168.55 төгрөг нийт 19,627,926.27 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 19,627,926.27 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Б.ээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 19,627,926.27 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, гэрээг хугацаанаас өмнө цуцлах, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 19,627,926.27 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,635,660.52 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,635,660.52 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,635,660.52 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,635,660.52 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 19,627,926.27 /арван есөн сая зургаан зуун хорин долоон мянга есөн зуун хорин зургаан төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,635,660.52 /нэг сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун жаран төгрөг, тавин хоёр мөнгө/ төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 /нэг сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун жаран төгрөг, тавин хоёр мөнгө/ төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 /нэг сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун жаран төгрөг, тавин хоёр мөнгө/ төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 /нэг сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун жаран төгрөг, тавин хоёр мөнгө/ төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 /нэг сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун жаран төгрөг, тавин хоёр мөнгө/ төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,635,660.52 /нэг сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун жаран төгрөг, тавин хоёр мөнгө/ төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 /нэг сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун жаран төгрөг, тавин хоёр мөнгө/ төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,635,660.52 /нэг сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун жаран төгрөг, тавин хоёр мөнгө/ төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 /нэг сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун жаран төгрөг, тавин хоёр мөнгө/ төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,635,660.52 /нэг сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун жаран төгрөг, тавин хоёр мөнгө/ төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 /нэг сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун жаран төгрөг, тавин хоёр мөнгө/ төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,635,660.52 /нэг сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун жаран төгрөг, тавин хоёр мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,090 /хоёр зуун тавин зургаан мянга ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 128,045 /нэг зуун хорин найман мянга дөчин тав/ төгрөгийг хариуцагчаас, 128,045 /нэг зуун хорин найман мянга дөчин тав/ төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ