| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2018/0056/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/64 |
| Огноо | 2018-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/64
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч Д.Алимаа,
Шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ш.Э-т холбогдох эрүүгийн 1827000470055 тоот хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны ....... өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ....... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ......тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Ш.Э
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ш.Э нь 2018 оны 03 дугаар 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ... нутагт өөрийн эхнэр Ц.Э-ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Ш.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: “Би 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр отроор явж байгаад гэртээ ирсэн. Би гэртээ ирээд хамт оторт явж ирсэн хүмүүстэйгээ архи уусан. Би согтчихоод эхнэртэйгээ үл ойлголцоод эхнэрээ зодсон” гэв.
Хохирогч 1984 онд төрсөн Ц.Э мөрдөн байцаалтанд 2018-04-30-нд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байсан чинь манай нөхөр Э утсаар яриад гэрийнхээ үүдэнд ирчихлээ хүрээд ир гэхээр нь гэртээ ирсэн чинь манай нөхөр Э, Б, Д нартай байсан. Тэгээд гэртээ оруулаад тэр гуравт хоол цай хийж өгчихөөд тэр гуравт нэг шил архи гаргаж өгөөд байж байтал Н эхнэр П-тэй орж ирээд бид зургуул юм ярьж байгаад архиа ууж дуусчихаад байтал Н нэг шил архи өгсөн. Тэгээд манай нөхөр Э, Н-ийн өгсөн нэг шил архийг уучихаад хөдөө явна гээд архиа задлаад бид нар сууж байтал манай ажлын А орж ирсэн. Тэгээд манай сумын Гантулга гэх залуу манайд орж ирээд Бийг дагуулаад хөдөө явлаа гээд гараад явсан. Тэгээд би ажил руугаа яваад ажлынхаа хүмүүстэй ажил дээрээ байсан чинь манай нөхөр Э ажил дээр хүрээд ирэхээр нь би Э-тай хамт буцаад гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ ирээд байж байтал манай ажлынхан утасдаад дуудаад байхаар нь би Э-т ажлынхан дээрээ хурдхан оччихоод яваад ирье гээд ажил дээрээ оччихоод гэртээ А, У, Г нарын хамт ирсэн чинь манайд Э, Д, Н эхнэртэйгээ байсан. Тэгээд бид нар нэг шил архи, нэг том савтай пиво ууж байгаад манайхаас У, Г нар манайхаас гараад явсан. Тэгсэн чинь А та манай нөхөр У-г гаднаас манайд оруулаад ирээч гэхээр нь би араас нь гарсан чинь хүмүүс хоорондоо чанга юм яриад байхаар нь машины араар ороод зогсож байтал байрнаас хүн гараад ирэхээр нь би доошоо суутал манай нөхөр Э гарч ирээд юунд нуугдаад байгаа юм гэхээр нь чи байсан юм уу өөр хүн юм байх гээд санаа зовоод гэсэн чинь юу хийж байгаа юм гэхээр нь У-г авч орох гээд гэсэн чинь манай нөхөр Э гэртээ орьё гэсэн тэгээд гэртээ орж ирээд манай нөхөр Э надаас нуугдлаа гээд миний нүүр, гар, хөл рүү цохиод хөл рүү өшиглөөд зодоод байж байтал манайд байсан А, П хоёр салгаад Э-ыг дарж суугаад гайгүй болсон чинь А, У нар яваад өгсөн. Тэгээд миний толгой өвдөөд гай юмаа гээд нойлын өрөөнд өөртөө хэлсэн чинь манай нөхөр Э намайг гай гэж хэллээ гээд намайг нойлын өрөөнд нойлын хаалгаар хавчуулаад толгой руу цохисон. Тэгээд нойлоос манай нөхөр Э гараад ирсэн чинь Н, П хоёр та эхнэрээ зодоод яаж байгаа юм гэсэн чинь Э хувцасаа өмсөөд гал тогооны өрөөнөөс хутга аваад өөрийгөө ална гээд гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй Э том өрөөний цонхыг гаднаас нэг юмаар цохиод хагалчихсан. Тэгээд Э гаднаас орж ирээд намайг босгоод О гэдэг Э-ын төрсөн эгч дээр цуг очьё тэр хоёрын нэгийг чинь өнөөдөр ална гэсэн. Тэгээд намайг нүцгэн чирээд байхаар нь хувцасаа өмсөөд Эын араас гарсан чинь миний өмсөж явсан куртикнээс татаад хоолой боогоод чирээд О эгчийнх рүү явж байтал араас Д ирээд Э-ыг та юун хутга шөвөг болоод байгаа юм гэсэн чинь Э чамайг ална шүү пизда минь гэсэн. Тэгээд О эгчийнд орсон чинь нөхөр Д-той хамт унтаж байсан. Тэгээд ах Д юу болоод байгаа юм гэсэн чинь Э би О, Э хоёрын аль нэгийг алаад дараа нь өөрийнхөө хоолойг зүсэж үхнэ гээд байсан. Тэгээд дараа нь намайг ахиад хөл гар луу цохиод зодсон. Тэгээд Д ах Э-аас хутгыг нь булааж аваад хутгыг нь нуусан. Тэгээд Э надтай хэрэлдэж байгаад унтаад өгсөн. Тэгээд би Д ахыхаас Д ахаар гэртээ шөнийн 02 цагийн үед хүргүүлсэн. Э их согтуу байсан. Намайг урд нь Э олон удаа зодож цохиж байсан. Яг хэдэн удаа цохиж зодож байсныг сайн санахгүй байна. Миний зүүн нүд хамар хавдсан, уруул язарсан, хоёр гарын шуу хавдсан, хоолой улаасан, зүүн хөл гишгэж болохгүй хавдсан. Би гомдолтой байна. Би биеэ эмчлүүлмээр байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Би Э-ыг олон удаа зодож цохиход тэвчсэн. Гар болон хөлөөрөө цохиж зодсон. Урд өмнө намайг зодож цохиж байсан асуудал байхгүй. Архийг байнга хэрэглэдэггүй. Хааяа сард нэг удаа уудаг. Архи уухаараа ямар нэгэн байдлаар уухаараа ямар нэгэн байдлаар хүмүүстэй маргалдах гээд байдаг. Тухайн өдөр харин буруу ойлголцож намайг хардаж зодсон. 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө О-ийн гэрт орсон. Гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн. Галын хайч болон өөр ямар нэгэн зүйлээр цохиж зодоогүй. Баруун хөлийн өвдөг зөөлөн эдийн гэмтэлтэй. Хамар бага зэрэг гэмтсэн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 10-13 дугаар хуудас/,
Гэрч 1967 онд төрсөн Ш.О мөрдөн байцаалтанд 2018-03-29-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед гэр манай дүү Э эхнэр Э нар согтуу орж ирсэн. Манай дүү Э хутга бариад Э та хоёрыг ална гээд Э, Э хоёр хоорондоо маргалдаад Эийн гарын мушгиж, хөлийг нь галын хайчаар цохих шиг болсон. Тэгээд Э, Э нар маргалдаж байгаад Э манайд унтаад өгсөн. Манай нөхөр Ч Д, Э-ийг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд маргааш өглөө манай дүү Э манайд босоод би хэрэг хийчихлээ энд унтсан юм байна гээд байж байтал Б орж ирээд ямар юм аа хийж эхнэрээ зодсон юм би сая гэрээр чинь орчихоод ирлээ гэсэн. Тэгээд Б-тэй Э хөдөө явцгаасан. Э согтууруулах ундаа хэрэглэсэн их согтуу байсан. Э их согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх 16-17 дугаар хуудас/,
Гэрч 1989 онд төрсөн И.Д мөрдөн байцаалтанд 2018-07-30-нд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр оторт явж ирээд Ш.Э-ын гэрт ирцгээж НД, Ш.Э бид нар 3 шил архи ууцгаасан. Ш.Э-ын эхнэр нь хоол цай хийж өгчихөөд ажил руугаа явлаа гээд явсан. Тэгээд хэсэг байж байгаад Ш.Э эхнэрийгээ ажлаас нь дагуулаад орж ирсэн. Тухайн үед орж ирэхэд нь эхнэрийнх нь цуг ажилладаг А гэх хүн орж ирж байгаа харагдсан. Тэгээд архиа ууж байгаад нэг харсан чинь Ш.Э-ын эхнэр Э гарсан байсан. Араас нь Ш.Э гараад гадна хүмүүс муудалцаад байх шиг байхаар нь гараад харсан чинь Г.Э эхнэртэйгээ муудалцсан бололтой эхнэр лүүгээ дайраад байсан. Тэгээд юу болоод байгаа юм боль гээд Ш.Э-ыг болиулж гэрт нь оруулаад дарж байгаад тайвшруулж гайгүй болсон. Тэгээд эхлээд А нөхөртэйгээ явчихсан. Овоо гайгүй болоод сууж байсан чинь Ш.Э дахиад гэнэт уурлаад дахиад эхнэрээ зодож эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 19 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 204 дугаартай актанд: “1. Ц.Э-ийн биед тархи доргилт, хамрын баруун дотор хэсгийн судас тасрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. 3. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй..” гэсэн дүгнэлт /хх 23 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ш.Э нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн .... нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ эхнэр Ц.Э-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Иймд шүүгдэгч Ш.Э-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ш.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН