Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2026/00352

 

 

 

 

 

 

 

2026 03 19 103/ШШ2026/00352

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн  дүгээр хороо, Наран хорооллын  дугаар байрны  тоотод байрлах, Сод хөгжил СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дүгээр хороо,  дугаар байрны  тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******т холбогдох СӨХ-ны төлбөрт 908.370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сод хөгжил СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч З.******* нь 2018 оны 01 сараас 2026 оны 01 сар хүртэлх хугацаанд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардал буюу СӨХ-ны төлбөр 908.370 төгрөгийг төлөөгүй байна. Иймд З.*******аас 908.370 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Иргэн З.******* нь Сод хөгжил СӨХ-ны нэхэмжилсэн 908.370 төгрөгийг харилцан тохиролцож 3 дугаар сар, 4 дүгээр сард 2 хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч З.*******ийн 908.370 төгрөгийг хоёр хуваан төлөхийг нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сод хөгжил СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******т холбогдох СӨХ-ны төлбөрт 908.370 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч З.******* нь нэхэмжлэлийн шаардлага 908.370 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 3, 4 дүгээр сард хуваан төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.350,8 төгрөгөөс 13.175,4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 13.175,4 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч З.*******аас 14.023 төгрөгийг тус тус гаргуулж, Сод хөгжил СӨХ-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО