Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2026/00353

 

 

 

 

 

2026 03 19 103/ШШ2026/00353

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн  дүгээр хороо, Хишиг-Уул ХХК-ийн байранд байрлах, Төрийн банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Нарийны  дугаар гудамжны  тоотод суух, ******* овогт *******гийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.083.472,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Төрийн банк ХК-ийн Багануур салбараас ******* овогтой ******* нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэмэлтээр 2.800.000 төгрөг, нийт 4.465.287,60 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй MN110034330001879414 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Ц.*******аас үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 1.079.972,33 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг, нийт 1.083.472,33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, 1.083.472,33 төгрөгийг төлж барагдуулахад ямар нэгэн маргах зүйлгүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.083.472,33 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Төрийн банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.083.472,33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.553 төгрөгөөс 15.276,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 15.276,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.*******аас 15.276,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО