Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2026/00354

 

 

 

 

 

2026 03 19 103/ШШ2026/00354

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Сентрал тауэрын давхарт байрлах, М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Рашаантын  дугаар гудамжны  тоотод оршин суух,******* овогт *******ийн *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 16.609.039,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч П.******* хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулан 2025 оны 02 сарын 25-ны өдөр ***** тоот цахим зээлийн гэрээ байгуулж 16.990.000 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Тус зээлийн гэрээний эргэн төлөлтийг 212 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *** тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 14.997.997,1 төгрөг, үндсэн хүү 1.550.389,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.652,60 төгрөг, нотариатын төлбөр 24.000 төгрөг, нийт 16.609.039,20 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Миний бие *******ийн ******* нь М банкнаас нэхэмжилсэн 16.609.039,20 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна, ямар нэгэн маргах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

М банк ХК нь зээлийн гэрээний үүрэгт 16.609.039,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг П.*******д холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлага 16.609.039,20 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16.609.039,20 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.995 төгрөгөөс 120.497,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 120.497,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч П.*******гаас 120.497,5 төгрөгийг тус тус гаргуулж, М банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО