| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 197/2026/10377/И |
| Дугаар | 197/ШШ2026/06358 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2026/06358
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаа би,
Нэхэмжлэгч: ,,,,, банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,**************,*******д холбогдох 11,270,787.74 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н. 2024 оны 04 сарын 30-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж 13,450,000 төгрөгийг, 2024 оны 06 сарын 26-ны өдөр 990,000 төгрөгийг тус тус авч, 5,976,819.31 төгрөгийг буцаан төлсөн. Гэрээний үүргээ зөрчсөн тул зээл 9,703,776.56 төгрөг, хүү 1,480,610.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,400.98 төгрөг, нийт 11,270,787.74 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд гаргасан тайлбартаа: банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11,270,787.74 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлага 11,270,787.74 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 195,283 төгрөгийн тал хувь болох 97,641.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.гээс 97,641.5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11,270,787.74 төгрөгийг хариуцагч Н. төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 195,283 төгрөгийн тал хувь болох 97,641.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 97,641.5 төгрөг, хариуцагч Н.гээс 97,641.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Т.БОЛОРМАА