| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00360/И |
| Дугаар | 103/ШШ2026/00358 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2026/00358
2026 03 20 103/ШШ2026/00358
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамжинд 9/1 тоотод байранд байрлах, Хаан банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн дүгээр гудамжны тоотод суух, ******* овогт *******гийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.266.582,83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Н.******* нь нэхэмжлэгч манай байгууллагатай 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ/52841852 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 9.946.309,35 төгрөгийг жилийн 18,6 хувь, сарын 1,55 хувийн хүүтэй, сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан байна. Зээлдэгч нь 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 7.012.843,73 төгрөг, зээлийн хүүнд 2.566.306,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17.036,56 төгрөг, нийт төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 257 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 2.933.465,62 төгрөг, зээлийн хүү 297.715,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.901,98 төгрөг, нийт 3.260.082,83 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан байна. Иймд хариуцагчаас 3.266.582,83 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие Хаан банкнаас нэхэмжилсэн 3.266.582,83 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.266.582,83 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хаан банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.266.582,83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.215 төгрөгөөс 33.562,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 33.562,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Н.*******аас 33.562,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО