| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2018/0057/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/66 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/66
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч Д.Алимаа,
Шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч О.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн О.П-д холбогдох эрүүгийн 1827000860056 тоот хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1963 оны .. өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Ш овгийн О.П
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.П нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Б-гийн эзэмшлийн улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Б-д 500.000 төгрөгийн хохирол учруулсан холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч О.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул улсын яллагчийн саналаар яллагдагчаар өгсөн мэдүүлгийг уншиж сонсгов.
Хохирогч 1960 онд төрсөн М.Б мөрдөн байцаалтанд 2018-07-22-нд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 05 дугаар сарын 20-ны үеэр 18 цагийн орчим 25 айлын гадна мотоцилио тавиад эхнэр Д-ын хамт цагдаа Х.Б-ийн гэрт хүүхэд харж хонох гээд байж байсан. Гэтэл орой 23 цагийн орчим манай хүүхэд над руу залгаад аав таны мотоцикл хаана байгаа юм бэ гэж асуусан. Тэгээд байрны гадаа байгаа гэж хэлэхэд та мотоциклио гараад хардаа энд нэг хүн таны мотоциклийг түрээд явж байна гэж хэлсэн. Тэгээд би гараад хартал миний мотоцикл байхгүй байсан. Тэгээд хүүхэд рүүгээ залгаж наад мотоцикл хаана аваачихыг нь хараад хүрээд ир гэсэн. Хүүхэд ирэхээр нь нөгөө мотоцикл тавьсан газар нь очиход О.П миний мотоциклийг түрээд хашаандаа оруулсан байсан. Тэгээд О.П-гээс миний мотоцикл яахаараа энд байдаг юм бэ гэж асуухад мэдэхгүй нэг танихгүй хүн унаад оруулж ирээд тавьсан гэж хэлсэн. Тэгээд би мотоциклио эргүүлээд авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Алдсан мотоциклио буцаагаад авчихсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Хохирогч 1994 онд төрсөн Д.Ч мөрдөн байцаалтанд 2018-05-22-нд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны орой 23 цаг 05 минутын орчим Арвижих-1 дэлгүүрийн орчим явж байсан чинь манай хадам аав М.Б-гийн мотоциклийг нэг хүн түрчихсэн засмал зам гараад гудамж өгсөөд түрээд явж байгаа харагдсан. Тэгээд би хадам аав М.Б руу залгаад та хаана байгаа юм бэ мотоцикл чинь хаана байгаа юм бэ гэж асуусан чинь аав нь 25 айлын орон сууцанд Х.Б-гийн гэрт хүүхдүүдийг нь харж байгаа. Би мотоциклио орой 25 айлын орон сууцны гадаа тавьсан. Одоо гарч хараад эргээд хариу хэлнэ гэж хэлсэн. Удалгүй М.Б- буцаж над руу залгаад миний мотоцикл алга байна гэж хэлсэн. Тэгээд би урд явж байгаад буцаад нөгөө мотоцикл түрээд явж байсан хүний араас яваад очсон чинь О.П гуай манай хадам аав Б-гийн мотоциклийг хашаандаа түрээд оруулчихсан байсан. Тэгээд би хадам аав М.Б-г дуудаад Ц.А цагдаа бид гурав О.П гуайн хашаанд орсон чинь М.Б-гийн мотоциклийг байшингийнхаа араар оруулаад тавьчихсан байсан. Тэгээд бид нар О.П гуайн гэрт ороод та яагаад мотоцикл хулгайлчихсан юм бэ гэж асуусан чинь О.П би мэдэхгүй орой манай хүүхэд хашаанд оруулж ирээд тавьчихсан байна лээ гэж хэлсэн. Тэгээд бид гурав мотоциклио аваад цагдаагийн байгууллага дээр ирсэн. Тухайн үед О.П бага зэрэг согтуу байх шиг байсан. М.Б-гийн мотоциклийг ганцаараа түрээд явж байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Хохирогч 1966 онд төрсөн Г.Д мөрдөн байцаалтанд 2018-05-21-нд өгсөн мэдүүлэгтээ: “О.П манай нөхөр байгаа юм. Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны орой 22 цаг 00 минутын орчим ажлаасаа гэртээ орж ирээд байж байтал 20 орчим минутын дараа манай нөхөр О.П бага зэрэг согтуу гэртээ орж ирсэн. Тэгээд удалгүй 10 орчим минутын дараа М.Б хүргэнтэйгээ бас нэг цагдаатай хамт манай гэрт орж ирээд О.П-г та яагаад хүний мотоцикл хулгайлж байгаа юм бэ гэж хэлээд О.П-г дагуулаад гэрээс гарцгаасан. Би араас нь дагаж гараагүй гадаа юу болсон талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол / хх-ийн 1-3 дугаар хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 8 дугаар хуудас/,
- “Вендо” ХХК-ы гаргасан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.П нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах 25 айлын орон сууцны гадна хохирогч М.Б-гийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол / хх-ийн 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 8 дугаар хуудас/, “Вендо” ХХК-ы гаргасан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36-37 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч О.П-гийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Иймд шүүгдэгч О.П-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч О.П-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН