Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2026/06359

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаа би,

Нэхэмжлэгч: ,,,,, банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,**************,**************д холбогдох 3,196,948.82 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ө.******* 2024 оны 02 сарын 16-ны өдөр ******* тоот цахим зээлийн гэрээ байгуулж 400,000 төгрөгийг авч, 02 сарын 26-ны өдөр 127,262 төгрөг, 03 сарын 08-ны өдөр 480,000 төгрөг, 03 сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 03 сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 04 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 04 сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 05 сарын 01-ний өдөр 509,499 төгрөг, 05 сарын 16-ны өдөр 399,974 төгрөгийг тус тус нэмж авч, нийт 6,166,735 төгрөг авснаас 4,690,866.03 төгрөгийг буцаан төлсөн. Гэрээний үүргээ зөрчсөн тул зээл 2,972,905.25 төгрөг, хүү 218,902.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,141.52 төгрөг, нийт 3,196,948.82 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч Ө.******* шүүхэд гаргасан тайлбартаа: банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,196,948.82 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Ө.******* нэхэмжлэлийн шаардлага 3,196,948.82 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 66,101 төгрөгийн тал хувь болох 33,050.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.*******аас 33,050.5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,196,948.82 төгрөгийг хариуцагч Ө.******* төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 66,101 төгрөгийн тал хувь болох 33,050.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 33,050.5 төгрөг, хариуцагч Ө.*******аас 33,050.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Т.БОЛОРМАА