| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 197/2026/10422/И |
| Дугаар | 197/ШШ2026/06360 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2026/06360
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,,,,, ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,**************,**************д холбогдох 2,720,310 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.******* 2024 оны 09 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2,030,000 төгрөг, 1,450,000 төгрөгийг тус тус авч, 1,134,081 төгрөгийг буцаан төлсөн. Гэрээний үүргээ зөрчсөн тул зээл 1,814,455 төгрөг, хүү 787,621 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,934 төгрөг, зээл олголтын шимтгэл 49,300 төгрөг, нийт 2,720,310 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,720,310 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 2,720,310 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 58,475 төгрөгийн тал хувь болох 29,237.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.*******аас 29,237.5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,720,310 төгрөгийг хариуцагч Э.******* төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 58,475 төгрөгийн тал хувь болох 29,237.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 29,237.5 төгрөг, хариуцагч Э.*******аас 29,237.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Т.БОЛОРМАА