Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2026/00364

 

 

 

 

 

 

 

2026 03 20 103/ШШ2026/00364

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Сэнтрал тауэрын  тоотод байрлах, Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дүгээр хороо, дугаар байрны  тоотод оршин суух,*******гийн *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 954.533,23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.******* нь манай байгууллагатай 2025 оны 04 сарын 16-ний өдөр 7111377809 тоот зээлийн гэрээ байгуулан 730.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүрэг 2025 оны 05 сарын 29-ний өдрөөс зөрчигдөж эхэлсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 665.771,56 төгрөг, үндсэн хүү 255.405,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17.356,56 төгрөг, нотариатын төлбөр 16.000 төгрөг, нийт 954.533,23 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдаваа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 954.533,23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь зээлийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь Ашид капитал ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 954.533,23 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч*******гийн *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 954.533,23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 954.533,23 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.459 төгрөгөөс 13.729,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 13.729,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******аас 13.729,5 төгрөгийг тус тус гаргуулж, Ашид капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО