| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00448/И |
| Дугаар | 193/ШШ2026/00497 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 193/ШШ2026/00497
| 2026 03 23 | 193/ШШ2026/00497 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,, тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох,
2,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* би *******т үйл ажиллагаа явуулдаг ХХК-д ийн албан тушаалд ажилладаг бөгөөд ажилчдын цалин тооцоог боддог. С. нь 2025 оны 5 дугаар сард ажлаас гарсан. 2025 оны 5 сарын ажилчдын цалинг 2025 оны 6 дугаар сарын 01-нд бодож олгосон. Ингэхдээ С.ийн оронд ажилд орсон н.ын цалинг бодохдоо цагийн тооцооны хүснэгтэд нэрийг нь солиод дансны дугаар солиогүй нягтланд тооцоог өгснөөр н.ын цалин болох 2,080,000 төгрөг С.ийн данс руу орсон. Нягтлан /нярав/ нь Хятад хүн байдаг учир кирилл бичиг мэдэхгүй миний өгсөн дансаар мөнгө шилжүүлдэг. Улмаар н. цалин ороогүй гэсэн хүсэлт тавьсныг шалгаж үзтэл буруу дансанд орсон байсан бөгөөд би өөрийн цалингаас урьдчилгаа авч н.т өгсөн. Иймд С.ээс 2,080,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлага 2,080,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч С.эд холбогдуулан 2,080,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлага 2,080,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,230 төгрөгийн 50 хувь буюу 21,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21,615 төгрөгийг улсын орлогоос, 21,615 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Д.*******ад олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч С. нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжилсэн 2,080,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,230 төгрөгийн 50 хувь буюу 21,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21,615 төгрөгийг улсын орлогоос, 21,615 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Д.*******ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА