2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 193/ШШ2026/00511

 

2026             03         25                                   193/ШШ2026/00511

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, ******* хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******,  *******, од оршин суух, ын /РД:/,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, од оршин суух, гийн /РД:/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11,316,810.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч О., Ц. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт 11,316,810.09  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч О., Ц. нараас зээлийн гэрээний үүрэгт 11,316,810.09  төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  О., Ц. нар зээлийн гэрээний үүрэгт 11,316,810.09  төгрөгийг төлөхийг зөвшөөрч тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй

 

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О., Ц. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,316,810.09  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,019 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 98,009.5 төгрөгийг улсын төсвөөс, 98,009.5 төгрөгийг хариуцагч О., Ц. нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О., Ц. нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

           ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ