2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 193/ШШ2026/00563

 

 

 

 

 

 

 

 

2026 04 02

193/ШШ2026/00563

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, овогт н /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14,710,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Зээлдэгч нь ******* ХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тоот цахим зээлийн гэрээ байгуулан, 30 сарын хугацаатай, 18,165,000 төгрөгийг, 22.8 жилийн хүүтэй авсан. Зээлийн гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт 14,710,608 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага 14,710,608 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Д.ад холбогдуулан 14,710,608 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага 14,710,608 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,503 төгрөгийн 50 хувь буюу 115,751.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 115,751.5 төгрөгийг улсын орлогоос, 115,751.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Д. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 14,710,608 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,503 төгрөгийн 50 хувь буюу 115,751.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 115,751.5 төгрөгийг улсын орлогоос, 115,751.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА