2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 193/ШШ2026/00564

 

 

 

 

 

 

 

 

2026 04 02

193/ШШ2026/00564

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******лол,*******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Н*******,,, тоот хаягт оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,951,405.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Г. нь тус байгууллагатай 2025 оны 02 дугаар арын 22-ны өдөр 2025-02-0107 дугаартай зээлийн гэрээ байгуулан сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 3,800,000 төгрөгийг гар утас худалдан авах зориулалтаар зээлсэн ба зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгч, санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлалын дагуу бодсон. 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс батлагдсан хуваарийн дагуу зээлээ төлж эхэлсэн боловч төлбөрийг хуваарийг удаа дараа зөрчсөн байна. Иймд зээлийн үүргийн гүйцэтгэл болох 2,951,405.97 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд: Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлага 2,951,405.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр00,000 төгрөг, 2026 оны дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр00,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 951,405.97 төгрөгөөр төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.ад холбогдуулан 2,951,405.97 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байна. Үүнд: Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлага 2,951,405.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр00,000 төгрөг, 2026 оны дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр00,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 951,405.97 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна.

Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,172 төгрөгийн0 хувь буюу 31,086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,086 төгрөгийг улсын орлогоос, 31,086 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлага 2,951,405.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр00,000 төгрөг, 2026 оны дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр00,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 951,405.97 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,172 төгрөгийн0 хувь буюу 31,086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,086 төгрөгийг улсын орлогоос, 31,086 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА