Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2022/00050

*******ын нэхэмжлэлтэй
 иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2021/00036/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Д.Буянжаргал, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 22-ны өдрийн 471 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хашаа, байшин худалдсан үнээс хүүхдэд ногдох 5,000,000 төгрөг гаргуулах, цалингийн зээлийн үлдэгдэл 6,514,000 төгрөг төлүүлэх” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах  гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд цахимаар: Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдаанд танхимаар: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 471 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын

“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар... ” гэснийг “Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар ...  “ гэж,

6 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ...”гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 48,764.95 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА

                                                            ШҮҮГЧИД                                Д.БУЯНЖАРГАЛ

                                                                          Х.БАЙГАЛМАА

2022         05            25                                           209/МА2022/00050

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлийн багасгасан шаардлага:

D:\Magadlal 2022\S.Amarjargal-S.Aldarjav.doc

1.а. Бид 2013 онд танилцаж 2014 оноос хойш 8 жилийн хугацаанд хамт амьдарсан. Хамтран амьдрах үед охин ******* 6 настай байсан. Харин хүү ******* ******* төрсөн.

2020 оны 08 дугаар сарын 15-нд ******* нь хашаа байшингаа 13,000,000 төгрөгөөр зарсан байдаг. Хамт амьдарч байх хугацаандаа надаар цалингийн зээл авхуулсан. Зээлээ би өөрийн цалингаасаа төлдөг. Авч байгаа цалин маань амьдралд  хүрэлцэхгүй байна.

Иймд гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгоно. Охин *******той 8 жилийн турш хамт амьдарч байсан дагавар хүүхэд төрсөн хүүхдийн адил эрхтэй тул тэтгэлэг гаргуулна.

1.б. Хашаа байшинг зарсан 13,000,000 төгрөгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох 9,750,000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 6,514,000 төгрөгийг тус тус *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

1.в. Нэхэмжлэгч ******* нь хашаа байшин худалдсан үнээс ногдох 5,000,000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэлд 3,000,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулах гэж  нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Бид 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Өмнө нь баталгаагүй хамтран амьдарч байсан. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Гэрлэлт цуцлахад татгалзах зүйл байхгүй.

Хүү *******ийг өөрийн асрамжинд авна. Эх үр хоёрыг шүүх салгахгүй гэж үзвэл 18 нас хүртэл хүүдээ тэтгэлэг төлөхөд татгалзахгүй. Харин охин Номин нь миний төрсөн хүүхэд биш учраас тэтгэлэг төлөхгүй.

Би өөрийн хашаа байшинг зарсан. Уг байрнаас гэр бүлийн гишүүдэд оногдох хувь авах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Төрийн банкнаас өмнө нь хамт зээл авсан бөгөөд төлж дуусгасан. Хаан банкнаас авсан зээлийг би мэдэхгүй. Төлөх боломжгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 -т зааснаар нэхэмжлэгч Боржигон овгийн Сүхбатын Амаржаргал *******, хариуцагч Цагаан шүдэтийнхэн овгийн Сэнгээгийн Алдаржав ******* нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин *******, ******* төрсөн хүү ******* нарыг эх *******ын асрамжид үлдээж,

 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ******* төрсөн хүү *******өд 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******аар тэжээн тэтгүүлж,

 Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар хариуцагч *******аас 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч *******аас 2,113, 434 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 3,686,566 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тушаасан 210,600 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 239,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******аас 70,200 төгрөг, Төрийн сангийн орлогоос 239,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Төрийн банкны зээлийн төлбөр тооцоо төлөгдөж дууссан. Нэхэмжлэгчийн Хаан банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийг хийхийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад хариуцагч *******аас 2,113,434 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар ороогүй, гарын үсэг зураагүй гэдгээр банкны зээл төлөхгүй гэж байгаад гомдолтой байна.  Миний цалин 2 хүүхдээ өсгөх, түрээс төлөх, цалингийн зээл төлөх зэрэгт хүрэлцэхгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******ийн  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 2. Гомдлыг хангах үндэслэлгүй, харин  анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

            3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын  тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Харин шийдвэрийн 5, 6  дахь заалтад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэв.

4. Хэргээс үзвэл: нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хашаа, байшин худалдсан үнээс гэр бүлийн гишүүдэд ногдох хувь 9,750,000 төгрөг гаргуулах, цалингийн зээлийн үлдэгдэл 6,514,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...хашаа байшин худалдсан үнээс ногдох 5,000,000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэлд 3,000,000 төгрөг гаргуулах гэж  нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

              5. Хариуцагч ******* нь гэрлэлт цуцлуулах болон хүү *******-д тэтгэлэг төлөхөд татгалзахгүй, харин охин Номин нь миний хүүхэд биш, эцэг нь нас барсан, тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг тул тэтгэлэг төлөхгүй, өөрийн орон байраа зарсан тул энэ талаарх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, Төрийн банкнаас хамтран зээл авсан төлж дуусгасан, Хаан банкнаас авсан зээлийг мэдэхгүй, хариуцахгүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж  маргажээ.

 6. Анхан шатны шүүх нь  хэрэгт авагдсан зохигч нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-8/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-9,10/, зохигч нар нь 2021 оны 07 сараас тусдаа амьдарч байгаа, хүү *******, охин ******* нар нь эх *******ынхаа асрамжид өсч, хүмүүжиж байгаа үйл баримт, энэ талаарх талуудын маргаангүй тайлбар зэргийг үндэслэн  нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцалж, хүү *******, охин ******* нарыг эх *******ынх нь асрамжид үлдээж, 2015 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн хүү *******-д эцэг *******аас нь  тэтгэлэг гаргуулахаар  тус тус шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасанд нийцсэн байна.

            7. Харин анхан шатны шүүх нь  2007 оны 05 сарын 28-нд төрсөн ******* нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг талаар нэхэмжлэгч маргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тэтгэлэг тогтоогоогүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн энэ талаар нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй болно.

 8. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын хөрөнгө болох хашаа, байшин зарсан үнээс 3 ам бүлд ногдох хувь гаргуулах шаардлагаа өөрчилж хүү *******өд 5,000,000 төгрөг  гэж, мөн цалингийн зээлийн үлдэгдэл 6,514,000 төгрөгийн шаардлагаа 3,000,000 төгрөг гэж тус тус  багасгаж нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 26 дугаар зүйлийн 26.2-н “нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, ... эрхтэй” гэснийг зөрчөөгүй байна.

 8.а. Нэхэмжлэгч нь хүүхдүүдийн хамтаар түрээсийн байранд амьдарч байгаа, хүүхдүүдийг амьдрахад шаардлагатай орон сууцны төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах гэж үндэслэл, шаардлагаа тодорхойлжээ .

 Хүүхдийг орон байраар хангах үүргийг эцэг,эхийн хэн алин нь хүлээх  учир анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйл 48.1-т зааснаар 5,000,000 төгрөгийн  50 хувь болох 2,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзлээ.

 8.б. Зохигч нар нь Төрийн банкнаас 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 30 сарын хугацаатай, 6,000,000 төгрөгийн цалингийн зээл авах үедээ  гэр бүлийн хамтын амьдралтай байсан,  хариуцагч ******* нь гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан,  нэхэмжлэгч ******* нь 2021 оны 08 сарын 19-ны өдөр Хаан банкнаас цалингийн зээл 7,400,000 төгрөг /нэмж/-ийг 30 сарын хугацаатай авсан байх бөгөөд тэрээр уг зээлээсээ өмнөх зээлийн үлдэгдэл 4,227,968.81 төгрөгийг төлж Төрийн банкны зээлийг хаасан үйл баримт тогтоогдсон. /хх-13-20,103 /

Талуудын тайлбар, хэргийн үйл баримт зэргээс үзэхэд  хэдийгээр нэхэмжлэгч нь тусдаа амьдарч байх хугацаанд Хаан банкнаас цалингийн зээл /нэмж/ авсан байгаа боловч энэ нь зохигч нар гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд авсан цалингийн зээлийн  үргэлжлэл байх бөгөөд  тухайн үед гэр бүлийн хэрэгцээнд зориулан авсан хэрэглээний зээл гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул  уг зээлийг  хувийн өр гэж үзэхгүй.

Ер нь өр төлбөр нь эд хөрөнгийн эрх зүйн үр дагавартай, хуваагдах хөрөнгөд хамаарах  учир  гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн хооронд тэнцүү хуваагдах хөрөнгө гэж үзэх тул  нэхэмжлэгчийн багасгасан шаардлагын хэмжээнд өмнөх зээлийн төлсөн үлдэгдэл 4,227,968.81 төгрөгийн 50 болох 2,113,984.405 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 129 дүгээр зүйлийн 129.7, 130 дугаар зүйлийн 130.1,130.3-д заасныг зөрчөөгүй, нийцсэн гэж үзэв.

            9. Иймд хариуцагч талын ... анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дахь заалтын *******аас 2,113,434 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5, 6  дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  