Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 320/ШШ2026/00575

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 320/ШШ2026/00575

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.М

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 320/2026/00016/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1.  Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1977 онд 5 дугаар анги төгсөөд сургуульд явалгүй, эцэг эхийн хамт Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд мал маллаж байгаад 1980 онд 16 насанд хүрч, өөрийн нэр дээр цалин хөлс авч эхэлсэн. Тэгээд 1982 онны 6 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдан, өвчний улмаас 1983 оны 11 дүгээр сард халагдаж ирээд тус нэгдэлдээ 1984 оны 6 дугаар сараас 1992 оны 10 дугаар сар хүртэл буюу нэгдэл тартал үхэр хонь маллаж, туслах үйлдвэрийн бригадад сүү заводад болон хашаа хороо барих, хадлан тэжээл бэлтгэх зэрэг туслах ажилчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлөгдсөн болон бусад холбогдох тушаал олдохгүй, мөн зарим тушаал, цалин хөлсний баримтад эцэг, эх, нутгийн хүмүүсийн дууддаг МР гэсэн нэрээр бичсэн зөрчилтэй байгаа тул нэгдэлд ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Миний төрсний гэрчилгээнд М нэрээр бүртгэлтэй бөгөөд 1991 онд паспорт олгохдоо МР гэж өөрчилсөн байсан, 2010 онд иргэний үнэмлэх авахдаа нэрээ М болгож засуулсан. Миний нэгдэлд малчин, туслах ажилчнаар ажиллаж байсан хугацааг нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд малчин, ажилчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2.  Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11/882 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай №73 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Сүү тосны үйлдвэрлэлийн ажилчдыг томилох тухай №49 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын хуулбар, 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Зарим хүмүүсийг ажилд томилох тухай №40 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Нэгдлийг татан буулгах тухай №37 дугаар тогтоол, тус тогтоолын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 03/151 дугаар албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас Л.М, МР нэрээр түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд өгсөн. (хавтаст хэргийн 3-9, 10-72, 73, 95 дахь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.Мгийн ХААТР-21 (А) иргэний үнэмлэх авах өргөдөл, паспорт авах өргөдөл, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын архивын хуулбар гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Д г гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 77, 78-81, 88-90 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Л.М нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Л.Мг төрсний бүртгэлд Л н М нэрээр бүртгэсэн боловч хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 (А) маягт, 1991 онд паспорт олгосон ХААТР-21 (А) маягт, 2000 онд иргэний үнэмлэх олгосон ХААТР-21 (А) маягтуудад Л н МР гэж бүртгэн нэр өөрчилсөн, 2010 онд иргэний үнэмлэхийн сунгалт хийхдээ ХААТР-21 (А) маягтаар Л н М гэж зөвтгөж бүртгэсэн тухай

а. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гарсан Иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: РИ***, иргэний бүртгэлийн дугаар: 6****, овог: Шарнууд, эцэг (эх)-ийн нэр: Л , нэр: М, хүйс: эрэгтэй, төрсөн он сар өдөр: 1964-05-19. Эцгийн: эцэг (эх)-ийн нэр: Чогдар, нэр: Л . Эхийн: эцэг (эх)-ийн нэр: Н , нэр: Ц , бүртгэсэн газар: Хөвсгөл Рэнчинлхүмбэ, бүртгэлийн дугаар: 73, бүртгэсэн он сар өдөр: 1964-06-04 гэх бичилттэй CVL2667010001002219 дугаар Төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 95 дахь тал)

б. БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 (А) маягтын ...4. РД: РИ***...5. Овог: Л , 6. Нэр: МР...бүртгэгчийн нэр: Б.Б, он сар өдөр: 2000.10.12 гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 81 дэхь тал)

в. Паспорт авах өргөдөл ХААТР-21А маягтын 1. Бүртгэсэн аймаг: Хөвсгөл. 2. сум: Рэнчинлхүмбэ. 3. Он сар өдөр: 1991-12-31. 4. РД: РИ***, 5. Овог: Л , 6. Нэр: МР. 7. Паспорт, төрсний гэрчилгээ: 1-р маягт. 8. Төрсөн он сар өдөр: 1964-05-19...13. Паспорт олгох шалтгаан: Насан хүрсэн. 14. Паспорт олгохыг хүссэн он сар өдөр: 1991-12-31...16. Олгосон паспортын сери: ***... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 80 дахь тал)

г. Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 (А) маягтын Бүртгэсэн: 1. Аймаг: Хөвсгөл, 2. Сум дүүрэг: Рэнчинлхүмбэ, 3. Он сар өдөр: 2000.10.12. 4. Үндэслэсэн баримтын сери, дугаар: ХӨ№***. 5. РД: РИ***, 6. Овог: Шарнууд, 7. Эцэг /эх/-ийн нэр: Л , 8. Нэр: МР, 9. Төрсөн он сар өдөр: 1964.05.19...15. Олгосон үнэмлэхний сери дугаар: ХӨ***, хүчинтэй хугацаа: 2009-5-19. 16. Үнэмлэх олгосон шалтгаан: сольсон...22. ХӨ№*** үндэслэн үнэмлэх олгов... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 79 дэхь тал)

д. Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 (А) маягтын Бүртгэсэн: 1. Аймаг: Хөвсгөл, 2. Сум дүүрэг: Рэнчинлхүмбэ, 3. Он сар өдөр: 2010.10.14. 4. Үндэслэсэн баримтын сери, дугаар: ХӨ***. 5. РД: РИ***, 6. Овог: Шарнууд, 7. Эцэг /эх/-ийн нэр: Л , 8. Нэр: М, 9. Төрсөн он сар өдөр: 1964.05.19...15. Олгосон үнэмлэхний сери дугаар: ХӨ7586662, хүчинтэй хугацаа: 0000. 16. Үнэмлэх олгосон шалтгаан: сунгалт...22. ХӨ*** үндэслэн үнэмлэх олгов... гэх бичилттэй архивын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 78 дахь тал)

Нэхэмжлэгч Л.Мг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд ажиллаж байх хугацаанд гаргасан тушаал, олгосон цалин хөлсний баримтад түүний нэрийг М, МР гэж бүртгэж байсан нь дээрх баримтууд болон гэрч Д гийн ...Хүмүүс бол М л гэж дууддаг байсан. Үхэрчин М гэхээр сайн мэддэг байсан. МР гэдэг ч байсан. Бүтэн нэр нь МР, хүмүүсийн дууддаг нэр нь М юм болов уу...нэгдэлд Төмжийн М гэж зоотехникч хийдэг эрэгтэй, Балганы МР гэж цаг уурт ажилладаг байсан. Энэ хүн нас барсан. Өөр МР нэртэй хүн байгаагүй... гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул Л.МР нэрээр бичигдсэн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Сүү тосны үйлдвэрлэлийн ажилчдыг томилох тухай №49 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинхлүмбэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн МР гэх бичилттэй цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарыг Л н М-д холбогдох нотлох баримтад үнэлсэн болно. (хавтаст хэргийн 90, 6, 11-72 дахь тал)

3.2. Нэхэмжлэгч Л.М Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас Л.М, Л.МР нэрээр түүвэрлэсэн Л.Мгийн 1981 оны 1-5 дугаар сар, 1984 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 1985 оны 4-5 дугаар сар, 9-12 дугаар сар, 1986 оны 1-4 дүгээр сар, 6-12 дугаар сар, 1987 оны 1-12 дугаар сар, 1988 оны 1-6 дугаар сар, 9-12 дугаар сар, 1989 оны 5, 7, 12 дугаар сар, 1990 оны 1-12 дугаар сар, 1992 оны 1-6 дугаар сард тус тус Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд ажиллаж байхдаа авсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 11-72 дахь тал)

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1. 1982 онд цэргийн албанд татагдсан хавсралтад дурдсан хүмүүсийг 5-р сарын 20-р таслан тус тусын эрхэлж байсан ажлаас чөлөөлсүгэй... гэх бичилттэй Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай №73 дугаар тушаал, тус тушаалын 73-р тушаалын хавсралт. Овог нэр: ...18. Л н М. Бригад: 3, ямар ажлаас чөлөөлсөн: үхэрчнээс... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Тушаах нь: 1. 1987 онд сүү тосны үйлдвэрлэлийн ажилд ажиллах тасгийн эрхлэгч, машиндагч, цөцгий зөөгч, тос ааруулын ажилчдыг хавсралтанд дурьдснаар 6-р сарын 1-нээс томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Сүү тосны үйлдвэрлэлийн ажилчдыг томилох тухай №49 дугаар тушаал, тус тушаалын 49-р тушаалын хавсралт. Нэрс: ...14. Л н МР. Бригад: 3-р бригад. Эрхэлсэн ажил: машиндагч... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Тушаах нь: 1. 3-р бригадын хүсэлтийг үндэслэн бригадын хэмжээний зам, засвар, хашаа барилгын ажил гүйцэтгэх залуучуудын гавшгай бригадын бүрэлдэхүүнд...Л.М ...нарыг 5-р сарын 1-нээс томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Зарим хүмүүсийг ажилд томилох тухай №40 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 5-7 дахь тал)

Гэрч Д.Д гийн ...Би 1980 оны хавраас 1992 онд нэгдэл тарах хүртэл Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Л.М нь бага сургуулиас хөдөө гарсан гээд тус нэгдэлд...Аав Л тайгаа мал малладаг байсан. Бид 1980 оны 04 сараас хойш 1992 оны 10 сар хүртэл хамт ажиллаж байсан...1982 оны 6 сард цэрэгт яваад бэртэл гэмтэл аваад дараа жил нь ирж байсан. Ирээд бие нь тэнхрээд мөн Алтан тал нэгдэлд 1984 оноос...Үхэр л малладаг байсан...хувьчлалаар хувийн малаа малласан...Аав Л , хойд ээж Цэдэв нартайгаа хамт байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 90 дэхь тал)

Нэхэмжлэгч Л.Мгийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

3.3. Харин Л.Мгийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарт дээрх хугацааны цалин хөлс бичигдээгүй, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Нэгдлийг татан буулгах тухай №37 дугаар тогтоол, хавсралтын архивын хуулбар ач холбогдолгүй, гэрчийн мэдүүлгийг нотлох давхар өөр баримтгүй байна. (хавтаст хэргийн 11-72, 8-9 дэхь тал)

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Л.М өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Л.Мгийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.    Нэхэмжлэгч Л.Мд холбогдох зарим тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1980, 1983 оны тушаал шүүж үзэхэд Л.М /Л.МР/-ыг малчнаар томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/882 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 4 дэхь тал)

6. Нэхэмжлэгч Л.М 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Барилгын цэргийн 275 дугаар ангид алба хааж, 1983 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5/4360 дугаар албан бичгээр өвчний учир цэргийн албанаас халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 73 дахь тал)

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 15 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Л н Мгийн, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА