| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2026/00071/И |
| Дугаар | 319/ШШ2026/00049 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 319/ШШ2026/00049
2026 01 22 319/ШШ2026/00049
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би,
нэхэмжлэгч Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр, 15-р давхарт байрлах,******* ******* /РД:*******/ ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Ховд аймгийн*******анхан сумын ******* ******* багт оршин суух, ******* ******* холбогдох,
4,130,673.28 (дөрвөн сая нэг зуун гучин мянга зургаан зуун далан гурван мянга хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын15-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 319/2026/00071/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... тоот гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000502824 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 260,263.84 төгрөг, 6000497656 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 312,423.38 төгрөг, 6000462587 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,263,353.36 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 1,861,040.58 төгрөг гаргуулж өгнө үү ...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч А.******* холбогдуулан 4,130,673.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,130,673.28 төгрөгийг нэхэмжлэгч М банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Хариуцагч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээл авсан бөгөөд зээлийн үлдэгдлийн талаар маргаагүй, зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргасан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч М банк ХК ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,041 төгрөгийн тал нь болох 40,520.5 төгрөгийг төрийн сангаас, 40,520.5 төгрөгийг хариуцагч *******эс тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр зохигчид уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй эрх зүйн үр дагаврыг тайлбарлан, баримтад гарын үсэг зуруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.******* холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,130,673.28 (дөрвөн сая нэг зуун гучин мянга зургаан зуун далан гурван төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч М банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,041 төгрөгийн тал нь болох 40,520.5 төгрөгийг төрийн сангаас, 40,520.5 төгрөгийг хариуцагч *******эс тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС