Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 319/ШШ2026/00051

 

2026            01             23                                          319/ШШ2026/00051

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ******* *******ны төв байр, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* тоотод оршин суух, Хар бургаа овогт ******* ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 12,828,247.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дугаартай цалингийн зээлийн гэрээний үүрэгт 12,828,247.55 (Арван хоёр сая найман зуун хорин найман мянга хоёр зуун дөчин долоон төгрөг тавин таван мөнгө), ******* дугаартай дижитал цалингийн зээлийн гэрээний үүрэгт 4,155,880.72 (Дөрвөн сая нэг зуун тавин таван мянга найман зуун наян төгрөг далан хоёр мөнгө), ******* дугаартай кредит картын төлбөрт 535,214.67 (Таван зуун гучин таван мянга хоёр зуун арван дөрвөн төгрөг жаран долоон мөнгө), нийт зээлийн гэрээнүүдийн үүрэгт бүгд “17,519,342.94 (арван долоон сая таван зуун арван есөн мянга гурван зуун дөчин хоёр төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг Мөнхбат овогтой Мөнх-Эрдэнээс гаргуулж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХК-ийн гаргасан өргөдөлтэй танилцлаа. Тус *******наас зээл авсан нь үнэн. Маргахгүй зүйлгүй. Авсан зээлээ төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч М.******* холбогдуулан 17,519,342.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,519,342.94 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 11,820,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл, нэмэлтээр ЗГ5605140914-А дугаартай зээлийн гэрээ байгуулж 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3,200,000 төгрөг, ЗГ5605140914-Б дугаартай зээлийн гэрээ байгуулж 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд дугаарын төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй, зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргасан. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,547 төгрөгийн тал нь болох 122,773.5 төгрөгийг төрийн сангаас, 122,773.5 төгрөгийг хариуцагч эс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр зохигчид уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй эрх зүйн үр дагаврыг тайлбарлан, баримтад гарын үсэг зуруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.******* холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 17,519,342.94 (арван долоон сая таван зуун арван есөн мянга гурван зуун дөчин хоёр төгрөг ерэн дөрвөн мөнгө) нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,547 төгрөгийн тал нь болох 122,773.5 төгрөгийг төрийн сангаас, 122,773.5 төгрөгийг хариуцагч эс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ГАНТӨГС