Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2026/06708

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаа би,

Нэхэмжлэгч: *******,,,,, ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,**************,**************д холбогдох 484,867 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлага 484,867 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлага 484,867 төгрөгийг төлж биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15,196 төгрөгийн тал хувь болох 7,598 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 7,598 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 484,867 төгрөгийг хариуцагч Д.******* төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 15,196 төгрөгийн тал хувь болох 7,598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,598 төгрөг, хариуцагч Д.*******эс 7,598 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.БОЛОРМАА