| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00414/И |
| Дугаар | 320/ШШ2026/00595 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 320/ШШ2026/00595
| 2026 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 320/ШШ2026/00595 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: *** ББСБ ХХК
Хариуцагч: Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 9,906,300.15 төгрөг, зээлийн хүү 2,030,358.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,577.14 төгрөг, бусад төлбөр 56,369.98 төгрөг, нийт 12,115,606.10 (арван хоёр сая нэг зуун арван таван мянга зургаан зуун зургаа) төгрөг (арав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2026 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 320/2026/00414/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн хууль, эрсдэлийн удирдлагын газрын захирал П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 12,115,606.10 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 9,906,300.15 төгрөг, зээлийн хүү 2,030,358.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,577.14 төгрөг, бусад төлбөр 56,369.98 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2023.03.21. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 0 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.08.24.
Зээлдэгч Д.Б а нь манай компанитай 2023 оны 03 сарын 21-ний өдөр L27503041 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 08 сарын 12-ны өдөр 7801688457 зээлийн дансны дугаартай, 648,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** банкны тоот дансанд, 2025 оны 07 сарын 28-ны өдөр 7827559316 зээлийн дансны дугаартай, 743,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** банкны тоот дансанд, 2025 оны 07 сарын 07-ны өдөр 7811292373 зээлийн дансны дугаартай, 853,000 зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** банкны тоот дансанд, 2024 оны 11 сарын 07-ны өдөр 7100237686 зээлийн дансны дугаартай, 10,450,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 01 сарын 14-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2025 оны 8 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл: Үндсэн зээл 648,000 төгрөг, шимтгэл: 12,960 төгрөг, үндсэн хүү 148,596.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,967.13 төгрөг, нийт 833,523.29 төгрөг.
2. 2025 оны 7 дугаар сарын 28-ны зээлийн үлдэгдэл: Үндсэн зээл 668,699.10 төгрөг, шимтгэл 16,717.48 төгрөг, үндсэн хүү 124,652.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,994.72 төгрөг, нийт 829,064.14 төгрөг.
3. 2025 оны 7 дугаар сарын 7-ны зээлийн үлдэгдэл: Үндсэн зээл 767,699.92 төгрөг, шимтгэл 19,192.50 төгрөг, үндсэн хүү 159,513.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,845.20 төгрөг, нийт 972,250.94 төгрөг,
4. 2024 оны 11 дүгээр сарын 7-ны зээлийн үлдэгдэл: Үндсэн зээл 7,821,901.13 төгрөг, үндсэн хүү 1,597,596.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,770.09 төгрөг, нийт 9,473,267.73 төгрөг.
Иймд зээлдэгч Д.Б аас үндсэн зээлийн төлбөрт 9,906,300.15 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2.030,358.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,577.14 төгрөг, шимтгэл 48,869.98 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 12,115,606.10 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-7 дахь тал)
2. Хариуцагч Д.Б а шүүхэд гаргасан тайлбартаа: Би *** ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Ажилгүй болоод зээлийн хугацаа хэтэрсэн. Одоо ажилдаа орсон.
Иймд нэхэмжилж байгаа зээлийн төлбөр бүгд 12,115,606.10 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 31 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч Д.Б ад холбогдуулан үндсэн зээл 9,906,300.15 төгрөг, зээлийн хүү 2,030,358.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,577.14 төгрөг, бусад төлбөр 56,369.98 төгрөг, нийт 12,115,606.10 (арван хоёр сая нэг зуун арван таван мянга зургаан зуун зургаа) төгрөг (арав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б а нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ...Ажилгүй болоод зээлийн хугацаа хэтэрсэн. Одоо ажилдаа орсон. Иймд нэхэмжилж байгаа зээлийн төлбөр бүгд 12,115,606.10 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Д.Б а нэхэмжлэлийн шаардлага нийт 12,115,606.10 (арван хоёр сая нэг зуун арван таван мянга зургаан зуун зургаа) төгрөг (арав) мөнгийг нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,800 төгрөгийн тал хувь болох 104,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б аас улсын тэмдэгтийн хураамж 104,400 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 9,906,300.15 төгрөг, зээлийн хүү 2,030,358.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,577.14 төгрөг, бусад төлбөр 56,369.98 төгрөг, нийт 12,115,606.10 (арван хоёр сая нэг зуун арван таван мянга зургаан зуун зургаа) төгрөг (арав) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Д.Б а хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,800 төгрөгөөс 104,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б аас улсын тэмдэгтийн хураамж 104,400 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА