| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0153/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2018-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Мээпам
Шүүгдэгч: Н.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Ганзориг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Нийн Под холбогдох 1812000000179 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар баг Наранбулагийн 1-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Г овогт Нийн П /РД:.../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.П нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Хангай хорооллын 55 дугаар гудамжинд 2018 оны 07 дугаар сарын 03-ны оройн 20 цагийн орчим П.А “байшингийн дээвэр лүү чулуу шидлээ” гэх шалтгаанаар зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812000000179 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч П.Аын мэдүүлсэн: ...2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Хангай хорооллын 62-6258 тоот гэрээсээ гараад дэлгүүр орох гээд Хангай хорооллын 55 дугаар гудамжинд найз А Н нарын хамт явж байтал байшингийн дээвэр дээр чулуу шидлээ гээд үл таних залуу гарч ирээд та нар наанаа зогсож бай гэж хойноос дуудан гүйж ирээд яагаад байшингийн дээвэр лүү чулуу шидээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гурав танай байшингийн дээвэр лүү чулуу шидээгүй, бид нарын өмнө 3 хүүхэд явж байсан, тэд нар шидсэн байж магадгүй, сая гудамжны үзүүр тойроод явчихлаа гэж хэлэхэд чи шидсэн биз дээ гээд намайг баГзуурдаад авсан. Тэгэхээр нь гарыг нь тавиулсан чинь зүүн талын хацар луу хоёр удаа цохисон. Уруул язарч цус гарсан. Тэгээд одоо яв та нар гэж хэлээд танихгүй залуу гэр лүүгээ орсон. Би буцаад гэрлүүгээ ороод цагдаа дуудсан. Намайг байшингийн дээвэр лүү чулуу шидлээ гэж зодсон. Эхлээд намайг баГзуурдаж аваад зүүн талын хацар луу 2 удаа гараа атгаад цохисон. Миний толгой өвдөж байна. Зүүн талын нүд хөхөрч хавдсан. Зүүн талын хацар шалбарсан. Үүдэн талын нэг шүдний үзүүр эмтэрсэн зэрэг гэмтэл учирсан. Би үл таних залууг цохиж зодоогүй. Би тэр залууг танихгүй өмнө нь таарч байгаагүй. Өр авлага өс хонзон болон өөр таарамжгүй харилцаа байхгүй. Би гомдолгүй, намайг зодсоноос болж үүсэн гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу/
Гэрч М.Аын мэдүүлсэн: ...2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед Архангай аймаг Эрдэнэбулган сум 7 дугаар баг Хангай хорооллын 55 дугаар гудамжинд дэлгүүр орох гээд явж байтал хойноос танихгүй залуу зогсож бай гэж араас дуудаад А, Н бид гурав дээр ирснээ яагаад байшингийн дээвэр дээр чулуу шидээд байна гэж хэлсэн. Бид хэд танай байшингийн дээвэр дээр чулуу шидээгүй гэхэд манай найз А чи чулуу шидсэн биз дээ гэж хэлээд цамцны захаас нь заамдаж барьж авангуут Аын цамцны захаас нь тавиулсан чинь зүүн талын хацар болон шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. Тэгснээ одоо та нар явцгаа гэж хэлээд гэрлүүгээ яваад өгсөн. П.Аын цохисон гэх залууг сайн танихгүй. Зүс харж байсан залуу байна лээ. Намайг 2016 онд Булган мэргэжил сурГт үйлдвэрлэлийн төвд сурч байхад манай ангийн хүүхэдтэй найзалдаг П гэдэг залуу байсан. П.А нүүр болон хацар хэсэгт гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Уруул нь язарсан цус гараад байсан. Маргааш нь харсан чинь нүд хавдаад шанаа халцарч хөхөрч хавдсан байсан. Үүдэн дээд шүдний нэг шүд эмтэрсэн байсан. П байшингийн дээвэр дээр чулуу шидлээ гэж ирээд нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохисон. Бид гурав Под гар хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/
Гэрч Г.Уын мэдүүлсэн: ...Н.Пыг танина. П бид хоёр багийн найзууд мөн. Үеэлүүд байгаа юм. манай найз өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Н.П нь төлөв даруу зантай, найзууд дундаа даруухан, хүнд их тусархуу зантай залуу гэж боддог. Миний найз Н.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/
Гэрч Г.Бийн мэдүүлсэн: ... Н.Пыг танина. Н.П нь барилга дээр ажилладаг манай найз байгаа юм. Бид хоёр барилга дээр хамт ажиллаж байсан. Н.П нь манай ажилчид дундаа төлөвшил хүмүүжлээрээ хамгийн даруухан нь гэж боддог. Үг дуу цөөнтэй, даалгасан ажлыг сайн хийдэг, хүнд их тусалдаг, тусархаг зантай залуу гэж боддог...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Яллагдагч Н.Пын мэдүүлсэн: ...2018 оны 07 дугаар сарын 03-ны орой ажлаа тараад гэртээ сууж байтал байшингийн дээвэр лүү хүн чулуу шидэх чимээ гарсан. Тэгээд хашааны араар даваад гудамж руу харсан чинь гурван залуу хашааны хажууд явж байсан. Тэгээд дуудаад араас нь гүйж очоод та хэд байшингийн дээвэр дээр чулуу шидлээ гэж хэлэхэд бид хэд шидээгүй, сая бид нарын урд гурван хүүхэд явж байгаад гудамжны үзүүр тойроод явчихлаа, тэр хэд танай байшингийн дээвэр лүү чулуу шидсэн байх гэж надад хэлэхэд би та нараас өөр хэн чулуу шидэх юм гэж хэлээд П.А гэх залууг нүүр болон шанаа хэсэг рүү 2 удаа гараа атгаад цохиж авсан чинь доошоо суугаад байсан. Тэгээд одоо та нар яв гэж хэлээд гэрлүүгээ орсон. Би П.А гэх хүнийг танихгүй. Байшингийн дээвэр лүү чулуу шидлээ гэж хэлээд би П.А гэх залууг цохиж зодсон. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Хангай хорооллын гудамжинд явж байхад нь нүүр болон шанаа хэсэг рүү гараа атгаж 2 удаа цохисон. Өөр газар луу цохиж зодоогүй. Тухайн үед П.А бид хоёрын аль аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 300 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. П.Аын биед зүүн доод зовхи, хацарт цус хуралт, зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 14 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 28-29 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Хангай хорооллын 55 дугаар гудамжинд 2018 оны 07 дугаар сарын 03-ны оройн 20 цагийн орчим П.А “байшингийн дээвэр лүү чулуу шидлээ” гэх шалтгаанаар зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.П нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Хангай хорооллын 55 дугаар гудамжинд 2018 оны 07 дугаар сарын 03-ны оройн 20 цагийн орчим П.А “байшингийн дээвэр лүү чулуу шидлээ” гэх шалтгаанаар зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан:
хохирогч П.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Намайг байшингийн дээвэр лүү чулуу шидлээ гэж зодсон. Эхлээд намайг баГзуурдаж аваад зүүн талын хацар луу 2 удаа гараа атгаад цохисон. Миний толгой өвдөж байна. Зүүн талын нүд хөхөрч хавдсан. Зүүн талын хацар шалбарсан. Үүдэн талын нэг шүдний үзүүр эмтэрсэн зэрэг гэмтэл учирсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 хуу/
гэрч М.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “П.А нүүр болон хацар хэсэгт гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Уруул нь язарсан цус гараад байсан. Маргааш нь харсан чинь нүд хавдаад шанаа халцарч хөхөрч хавдсан байсан. Үүдэн дээд шүдний нэг шүд эмтэрсэн байсан. П байшингийн дээвэр дээр чулуу шидлээ гэж ирээд нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохисон. Бид гурав Под гар хүрээгүй” гэх мэдүүүлэг /хх-ийн 07-08 хуу/
Н.Пын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Байшингийн дээвэр лүү чулуу шидлээ гэж хэлээд би П.А гэх залууг цохиж зодсон. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Хангай хорооллын гудамжинд явж байхад нь нүүр болон шанаа хэсэг рүү гараа атгаж 2 удаа цохисон. Өөр газар луу цохиж зодоогүй. Тухайн үед П.А бид хоёрын аль аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
хохирогч П.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 300 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г овогт Нийн Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Н.П нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Нийн Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Под оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөс доошгүй төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Под хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ