Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2026/00618

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2026/00618

Хөвсгөл аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  *** ХК-ийн,

Хариуцагч: Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,139,366.97 төгрөг, үндсэн хүү 348,100.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,915.16 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 2,517,382.93 (хоёр сая таван зуун арван долоон мянга гурван зуун наян хоёр) төгрөг (ерэн гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2026 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 320/2026/00436/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,517,382.93 төгрөг. 6000603911 тоот гэрээний үүрэгт: Үндсэн зээл 2,139,366.97 төгрөг, үндсэн хүү 348,100.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,915.16 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2025.05.28. Гэрээ дуусгавар болох огноо: 2027.11.27. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 5,108,548.21 төгрөг, үндсэн зээл 50,633.03 төгрөг, үндсэн хүү 56,316.97 төгрөг, нийт 106,950 төгрөг. Гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.08.12.

Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000603911 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,492,382.93 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 2,517,382.93 төгрөгийг хариуцагч Б гын Э оос гаргуулах гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

1.1. Нэхэмжлэгч *** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б гын Э нь *** ХК-иас нэхэмжилж байгаа 2,517,382.93 төгрөгийг 2026 оны 3 дугаар сараас 2026 оны 5 дугаар сард тус бүр 620,000 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сард 657,832.93 төгрөгийг төлнө гэсэн тайлбарыг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 37 дахь тал)

2. Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би *** ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,517,382.93 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна.

2026 оны 3 дугаар сараас 2026 оны 5 дугаар сард тус бүр 620,000 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сард 657,832.93 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 34 дэхь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч Б.Э од холбогдуулан үндсэн зээл 2,139,366.97 төгрөг, үндсэн хүү 348,100.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,915.16 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 2,517,382.93 (хоёр сая таван зуун арван долоон мянга гурван зуун наян хоёр) төгрөг (ерэн гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.Э 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ...Нэхэмжлэлийн шаардлага болох 2,517,382.93 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. 2026 оны 3 дугаар сараас 2026 оны 5 дугаар сард тус бүр 620,000 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сард 657,832.93 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А ...Б гын Э нь *** ХК-иас нэхэмжилж байгаа 2,517,382.93 төгрөгийг 2026 оны 3 дугаар сараас 2026 оны 5 дугаар сард тус бүр 620,000 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сард 657,832.93 төгрөгийг төлнө гэсэн тайлбарыг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлага нийт 2,517,382.93 (хоёр сая таван зуун арван долоон мянга гурван зуун наян хоёр) төгрөг (ерэн гурав) мөнгийг 2026 оны 3 дугаар сараас 2026 оны 5 дугаар сард тус бүр 620,000 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сард 657,832.93 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,228 төгрөгийн тал хувь болох 27,614 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Э-с улсын тэмдэгтийн хураамж 27,614 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 2,139,366.97 төгрөг, үндсэн хүү 348,100.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,915.16 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 2,517,382.93 (хоёр сая таван зуун арван долоон мянга гурван зуун наян хоёр) төгрөг (ерэн гурав) мөнгийг 2026 оны 3 дугаар сараас 2026 оны 5 дугаар сард тус бүр 620,000 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сард 657,832.93 төгрөгөөр төлж барагдуулахаар хариуцагч Б.Э хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,228 төгрөгөөс 27,614 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Э оос улсын тэмдэгтийн хураамж 27,614 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА