| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00035/И |
| Дугаар | 193/ШШ2026/00460 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амражсны тэтгэмжийн маргаан, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 193/ШШ2026/00460
| 2026 03 17 | 193/ШШ2026/00460 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,*******,*******, Тайж 1-8 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******, өөрийн байранд байрлах /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,, тоот хаягт байрлах, нарт холбогдох,
Нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2,539,232 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч болон т холбогдуулан нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, хохирол 2,539,232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие д 2021 оны 12 дугаар сард Инженер техникийн тасгийн цахилгаанчнаар ажилд орж, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ыг төрүүлж, хүүхэд асрах чөлөө авсан болно. Миний бие хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүү , 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин нарыг төрүүлсэн. Би т хандан жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах гэхэд өөс миний нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 10 дугаар сараас өнөөдрийг төлөөгүй болохыг мэдсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасан бөгөөд хуульд заасан хугацаанд холбогдох баримтаа бүрдүүлэн Нийгмийн даатгалын газарт хандсан боловч ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хуульд заасан хувь хэмжээгээр тооцуулан авах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй” гээд 43.2.7 дахь заалтад “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” үүрэгтэй. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Ажил олгогч дараах үүрэг хүлээнэ гээд 32.2.1-т хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах”, 32.2.6-д “ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна. өөс миний нийгмийн даатгалын шимтгэл болох 1,116,060 (2024.10-2025.03 сар хүртэл 438,900 төгрөг + 2025.03-2025.12 сар хүртэл 677,160 төгрөг) төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно” гэж хуульчилсан тул миний нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлөөгүйгээс төрөхийн өмнөх 1,269,616 төгрөгийн тэтгэмж, төрсний дараах 1,269,616 төгрөгийн тэтгэмж, нийт 2,539,232 төгрөгийн тэтгэмж, нийт 2,539,232 төгрөгийн тэтгэмжийг авч чадаагүй. Энэ асуудлаар би Налайх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хандаж, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдаан болсон боловч тус хуралдаанаар тохиролцоонд хүрч чадаагүй. Иймд д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, хариуцагчаас 2,539,232 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ч уг төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй гэж маргасан. Хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ: “Иргэн Б.*******ээс тус Эрүүл мэндийн төвд холбогдуулан 14 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс үүссэн хохирол болох 2,539,232 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны албан бичгээр өгсөн тайлбарт, нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулаагүй тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д зааснаар ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг ажил олгогч хариуцах тул холбогдох байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлэхийг зөвлөсөн байдаг. Нэхэмжлэгч Б.******* нь 2021 оны 12 дугаар сард тус төвтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, инженер, техникийн тасагт цахилгаанчнаар ажилд орсон. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр жирэмсний болон амаржсаны чөлөө авч, хүүхэд асрах хугацаандаа дахин жирэмсэн болж, 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амаржсан. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас өгсөн тайлбарт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахын тулд шимтгэлийг нийтдээ 12 сар, үүнээс сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн байх шаардлагатай гэж дурдсан. Гэтэл нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл 2024 оны 10 дугаар сараас хойш төлөгдөөгүй тул тэтгэмж авах эрх үүсээгүй гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сараас өмнө нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, ажиллаж байсан бөгөөд хүүхэд асрах хугацаандаа дахин жирэмсэн болсон тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нээлттэй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн холбогдох заалтад нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж олгох, шимтгэлтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан. Тус Эрүүл мэндийн төвийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бус, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн онцлог, тухайлбал Сангийн яамнаас олгогдох гүйцэтгэлийн санхүүжилт, шимтгэлийн квот хүрэлцээгүй байсантай холбоотой үүссэн. Тухайлбал, сар бүр төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэл 160,000,000 төгрөгөөс 180,000,000 төгрөг байхад 50,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийн санхүүжилт олгогдож байгаа нь шимтгэлийг бүрэн төлөх боломжийг хязгаарласан. Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлын талаар 2023 оноос 2025 он хүртэл холбогдох байгууллагуудад удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан. Налайх Эрүүл мэндийн төв нь 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол төлж ирсэн бөгөөд одоогоор богино хугацааны өртэй байгууллага юм. Гэтэл Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ тэтгэмж олгох үүргээ хэрэгжүүлээгүй, ажил олгогчийг буруутай мэтээр тайлбарласан нь нэхэмжлэгчид хохирол учрахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчид учирсан хохирол нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас үүсээгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу хамтран хариуцагчаас татгалзах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчид жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үүрэг нь Нийгмийн даатгалын байгууллагад хамаарах тул тус Эрүүл мэндийн төвөөс уг тэтгэмжийг олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэж тайлбарласан.
3. Хариуцагч нийгмийн даатгалын шимтгэл болон төлбөрийг хариуцагч хариуцаж төлөх үүрэгтэй гэж маргасан. Хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ: Нэхэмжлэгч 4 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсантай холбоотой үүссэн хохирол болох 2,539,232 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлдээ дээрх шаардлагуудыг тусгаж, мөн тайлбар хэсэгт нийгмийн даатгалын шимтгэлийн дүнг задлан тооцоолж, нийт 2,539,232 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийн дүн нь ойролцоогоор 1,116,000 төгрөг бөгөөд уг дүнг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хариуцагч Эрүүл мэндийн төвийн хувьд одоогийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлага хуримтлагдсан бөгөөд энэ нь 2022 оны 12 дугаар сараас эхлэн үүссэн. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар ажил олгогч дараах үүргийг хүлээдэг. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд заавал хамруулах, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т ажилтны цалин хөлс, орлогыг үнэн зөв тодорхойлж, шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр төлөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь дээрх үүргүүдийг зөрчиж, нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д зааснаар ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч зүгээс нэхэмжилж буй 2,539,232 төгрөгийг ажил олгогч болох Эрүүл мэндийн төвөөс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна ...” гэв.
4.Нэхэмжлэгчээс хэрэгт дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тодорхойлолт /хх 4 тал/, Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 6 тал/, ийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/387 тоот албан бичиг /хх 7 тал/, Нийслэлийн ийн даргын тушаал /хх 8 тал/, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 306 тоот албан бичиг /хх 9 тал/, Б.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 10-11 тал/, Налайх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл хүлээлгэн өгсөн баримт /хх 12 тал/, Налайх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /шийдвэр/ хх 13-15 тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Хариуцагч өөс шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: ийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 134 тоот албан бичиг /хх 80-81 тал/, мөн газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/318 тоот албан бичиг / хх 82-83 тал/, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 345 тоот албан бичиг /хх 84-85 тал/, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 357 тоот албан бичиг /хх 86 тал/, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 103 тоот албан бичиг, түүний хавсралт /хх 87-88 тал/, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/326 тоот албан бичиг /хх 89 тал/, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/330 тоот албан бичиг /хх 90 тал/, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/105 тоот албан бичиг, түүний хавсралт /хх 91-92 тал/, 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/62 тоот албан бичиг /хх 93-95 тал/, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/70 тоот албан бичиг /хх 96 тал/, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/264 тоот албан бичиг /хх 97-98 тал/, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 595 тоот албан бичиг /хх 99 тал/, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/523 тоот албан бичиг /хх 100 тал/, шийтгэлийн хуудас /хх 101 тал/, ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 492 тоот албан бичиг /хх 102 тал/, мөн газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 526 тоот албан бичиг /хх 103 тал/, төсвийн тайлан /хх 104-151/, Эрүүл мэндийн байгууллагын 2024 оны төсөв болон 2025 оны төсвийн хуваарь /хх 162-165/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* хариуцагч , хамтран хариуцагч т холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, жирэмсний, амаржсаны тэтгэмж 2,539,232 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... д 2021 оны 12 дугаар сард Инженер техникийн тасгийн цахилгаанчнаар ажилд орж, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ыг төрүүлж, хүүхэд асрах чөлөө авсан болно. Миний бие хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүү , 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин нарыг төрүүлсэн. Би т хандан жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах гэхэд өөс миний нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл төлөөгүйн улмаас даатгуулагч би жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ нийгмийн даатгалын сангаас авч чадахгүйд хүрсэн. Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй буруутай тул авч чадаагүй жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ гаргуулна гэж тайлбарласан.
3. Хариуцагч өөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... 2024 оны 10 дугаар сараас өмнө нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, ажиллаж байсан бөгөөд хүүхэд асрах хугацаандаа дахин жирэмсэн болсон тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нээлттэй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн холбогдох заалтад нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж олгох, шимтгэлтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан. Тус Эрүүл мэндийн төвийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бус, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн онцлог, тухайлбал Сангийн яамнаас олгогдох гүйцэтгэлийн санхүүжилт, шимтгэлийн квот хүрэлцээгүй байсантай холбоотой үүссэн гэж тайлбарлаж маргасан.
4. Хариуцагч нь Хариуцагч Эрүүл мэндийн төвийн хувьд одоогийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлага хуримтлагдсан бөгөөд энэ нь 2022 оны 12 дугаар сараас эхлэн үүссэн. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар ажил олгогч дараах үүргийг хүлээдэг. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд заавал хамруулах, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т ажилтны цалин хөлс, орлогыг үнэн зөв тодорхойлж, шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр төлөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь дээрх үүргүүдийг зөрчиж, нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д зааснаар ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж буй 2,539,232 төгрөгийг ажил олгогч болох Эрүүл мэндийн төвөөс гаргуулах нь зүйтэй гэж маргасан.
Шүүх хуралдаанд гэрч ... Б.*******ийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл 2024 оны 10 сараас хойш төлөгдөөгүй байсан нь үнэн. 2026 он гарсаар хоёр сарын төлбөрийг нөхөн төлсөн. Өнөөдрийн байдлаар 2024 оны 12 дугаар сарыг хүртэлх шимтгэл нь төлөгдсөн байгаа. Сар бүр орж ирж байгаа гүйцэтгэлийн санхүүжилт нь тухайн сарынхаа нийт зардлыг нөхөх боломжгүй. Зөвхөн ажилчдын гарт олгох цалинг тавих хэмжээний санхүүжилт орж ирдэг учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй хуримтлагдсаар өр үүссэн гэж мэдүүлсэн.
5. Нэхэмжлэгч Б.******* нь д инженер техникийн тасгийн цахилгаанчнаар ажиллаж, 2022 оны 08 дугаар сараас эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүү ыг, 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин нарыг төрүүлсэн. 2022, 2024 оны жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авсан. Харин 2025 оны жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2,539,232 төгрөгийг Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас ажил олгогчоос түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй тул олгох боломжгүй гэж хариуг бичгээр өгсөн байна. /хх 9 тал/
6. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохгүй гэсэн тул д холбогдуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 2,539,232 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрыг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон.
7. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д энэ хуулийн 7.2.4-т заасан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө.
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар Эрүүл мэндийн төв нь ажил олгогч юм.
Нэхэмжлэгч Б.*******ийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 2024 оны 09 сарыг дуустал хугацаанд төлсөн харин 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд төлөөгүй байна. /хх 10-11 тал/
11.Нийгмийн даатгалын тухай ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар ажил олгогч энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ.
Хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нөхөн төлүүлсэн болон нөхөн төлүүлэхээр хуульд заасан арга хэмжээг авах үүргээ хэрэгжүүлсэн, зөрчлийг арилгах арга хэмжээг авсан болохоо баримтаар нотлоогүй бөгөөд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй нь даатгуулагчийн буюу нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш, нь нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, төлөөгүй үндэслэлээ тайлбарлаж маргасан.
12.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.******* нь хүүхэд асрах хугацаандаа хүүхэд төрүүлж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй бөгөөд Нийгмийн даатгалын газраас жирэмсний болон асрамжийн тэтгэмжээ авахаар нотлох баримтаа бүрдүүлж өгөхөд ажил олгогч Налайх дүүргийн эрүүл мэндийн төв нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсөн үндэслэлээр татгалзсан нь хуульд нийцэхгүй байна.
13.Налайх дүүргийн нийгмийн даатгалын газрын тэтгэмж тогтоолт, олголт хариуцсан байцаагчаас Б.*******ийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг үндэслэн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 2,539,232 төгрөг гэж тооцоолол гаргаж өгсөн /хх 55 тал/, хариуцагч талаас үүнд маргаагүй тул хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 2,539,232 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
14.Харин өөс нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсний улмаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах хүртэл хугацааны зардал, болон хохирлоо нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид хуулиар олгогдсон. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хохирол гэж үзэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн өөс жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 2,539,232 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч д даалгах шаардлагын хувьд ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.
15. Иймд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэгч Б.*******ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хугацааг нөхөн төлөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хуульд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас улсын тэмдэгтийн хураамжид 55,578 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 32 дугаар зүйлийн 32.2.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.2, 6 дугаар зүйлийн 6.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар 43.2.7, зааснаар Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2,539,232 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, хариуцагч өөс 2,539,232 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.*******ийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч д даалгасугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас улсын тэмдэгтийн хураамжид 55,578 төгрөгийг гаруулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА