Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 319/ШШ2026/00078

 

2026            02             03                                          319/ШШ2026/00078

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би,

Увс аймгийн Улаангом сум, 11-р баг, Банкны******* айл, ******* тоотод оршин суух Булгадар овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Жаргалант суманд оршин суух ******* ******* холбогдох “чацарганы үнэ 3,000,000 төгрөг гаргуулах  тухай” нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие өгсөн чацарганаа буцааж авч Д.*******эй тохиролцон асуудлаа шийдвэрлэсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Д.******* холбогдуулан чацарганы үнэ 3,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.******* холбогдуулан чацарганы үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг  2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.******* 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төрийн сангийн  тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 31,475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 31,475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 12  дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ш.******* нэхэмжлэлтэй, Д.******* холбогдох чацарганы үнэ 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Ш.******* 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төрийн сангийн  тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 31,475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 31,475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ГАНТӨГС