Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 319/ШШ2026/00079

 

 

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 319/ШШ2026/00079

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, 7-р баг, Магсаржав багт байрлах,******* ******* Ховд салбар /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Дуут сум, ******* баг, Хөх бэлчир багт оршин суух, ******* ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 13,704,289.50 (арван гурван сая долоон зуун дөрвөн мянга хоёр зуун наян есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 319/ШЗ2026/00066 индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн Ховд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..., нартай байгуулсан Зээлийн гэрээний 4.3 дугаар заалт, 7.2.3 заалтыг тус тус үндэслэн хамтран үүрэг гүйцэтгэгчоос зээл, зээлийн хүүгийн төлбөр 13,704,289.50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,471.45 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн Ховд салбар нь хариуцагч Б.******* холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт нийт 13,704,289.50 (арван гурван сая долоон зуун дөрвөн мянга хоёр зуун наян есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 13,704,289.50 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн******* сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,471 төгрөгийн тал хувь болох 113,235.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 113,235.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 113,235.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

4. Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн Ховд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.******* холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт нийт 13,704,289.50 (арван гурван сая долоон зуун дөрвөн мянга хоёр зуун наян есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,471 төгрөгийн тал хувь болох 113,235.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 113,235.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 113,235.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС