Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 319/ШШ2026/00081

 

 

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 319/ШШ2026/00081

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би,

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал тауэр, 15 давхарт байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт 10-р багт оршин суух, ******* ******* холбогдох 4,787,817.61 (дөрвөн сая долоон зуун наян долоон мянга найман зуун арван долоон төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны  01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 319/ШЗ2026/00136 индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* Банк ХК нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000492043 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 374,835.74 төгрөг, 6000450314 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 148,356.90 төгрөг, 6000482505 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 4,111,844.81 төгрөг, 6000502328 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 127,780.16 төгрөг, Нотариатын төлбөрт 25,000 төгрөг, Нийт 4,787,817.16 төгрөгийг ******* гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар дараах нөхцөлийг харилцан тохиролцон байгуулав.

Нэг талаас ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нөгөө талаас зээлдэгч ******* нар нь дараах нөхцөлийг ******* *******ны нэхэмжлэлийн шаардлага болох 4,787,817.16 төгрөгөөс

1.    2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 787,817.61 төгрөг

2.    2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг

3.    2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг

4.    2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг

5.    2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь И.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,787,817.16 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар дараах нөхцөлийг эвлэрлийн гэрээг ирүүлжээ.

Голомт *******ны нэхэмжлэлийн шаардлага болох 30,422,030.55 төгрөгөөс

1. 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 787,817.61 төгрөг

2.2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг

3.2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг

4.2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг

5.2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах нөхцөлтэй харилцан тохиролцсон байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

******* ******* ХК нь *******д итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 9 дэх тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 45,777.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн тал хувь болох 45,777.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгохоор тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч И.******* холбогдох 6000492043 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 374,835.74 төгрөг, 6000450314 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 148,356.90 төгрөг, 6000482505 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 4,111,844.81 төгрөг, 6000502328 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 127,780.16 төгрөг, Нотариатын төлбөрт 25,000 төгрөг, Нийт 4,787,817.16 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,787,817.16 төгрөгөөс 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 787,817.61 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тэй эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 45,777.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн тал хувь болох 45,777.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНТӨГС