| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2026/00079/И |
| Дугаар | 319/ШШ2026/00083 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 319/ШШ2026/00083
2026 02 05 319/ШЗ2026/00083
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, ******* тоот, ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, Хөх бэлчир, ******* гудамж ******* тоотод оршин суух, холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 391,618.07 (гурван зуун ерөн нэгэн мянга зургаан зуун арван найман төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөг, зээлийн хүү 158,309.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,308.50 төгрөг, нотариатын зардалд 5,000 төгрөг, нийт 391,618.07 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариу тайлбарын агуулга: 391,618.07 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч нь 391,618.07 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* Кредит ББСБ ХХК-д төлж нэхэмжлэлийг биелүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь тогтоогдсон тул ******* ******* Кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч. холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу ******* ******* Кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч. холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,398.54 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч өөс 6,199.27 төгрөгийг, улсын орлогоос 6,199.27 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Кредит ББСБ ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь 391,618.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* Кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* Кредит ББСБ ХХК-ийн хариуцагч ид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,398.54 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч өөс 6,199.27 төгрөгийг, улсын орлогоос 6,199.27 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Кредит ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС