| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2026/00073/И |
| Дугаар | 319/ШШ2026/00084 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 319/ШШ2026/00084
2026 02 05 319/ШШ2026/00084
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан баг, ******* тоотод оршин суух ******* овогтой ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Өвсний үнэ 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 319/2026/00073 индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие ******* 2025 оны 12 дугаар сарын 10-нд ******* 200 боодол өвс 1 ширхэгийг 10,000 төгрөгөөр бодож 200х10=2,000,000 төгрөгийн өвс гэрээ хийж тохиролцож өгсөн боловч заасан хугацаандаа төлбөр тооцоогоо хийхгүй өгөхгүй байгаа юм. Эрдэнэцогт руу 99978791 утас руу залгаж мессеж бичсэн боловч утсаа авахгүй байгаа. Иймд Б.Эрдэнэцогтоос 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан өвсний үнэ 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Эрдэнэцогт нь нэхэмжлэлийн шаардлага болох өвсний үнэ 2,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн ******* тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 23,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч Б.Эрдэнэцогт нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Б.******* холбогдох, өвсний үнэ 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 23,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Эрдэнэцогт нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС