| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00462/И |
| Дугаар | 193/ШШ2026/00434 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 193/ШШ2026/00434
2026 03 12 193/ШШ2026/00434
Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух, *******ийн ******* *******,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух, *******гийн ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ,, өөрийн байранд байрлах /РД:/-д холбогдох,
ийн даргын дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Л.******* миний бие д холбогдуулан үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба тушаалын хүчинтэй хугацаа дууссан шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Д.******* миний бие д холбогдуулан үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба тушаалын хүчинтэй хугацаа дууссан шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.*******, Д.******* нар нь хариуцагч д холбогдуулан ийн даргын дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нараас бичгээр гаргасан тайлбартаа “тушаалын хүчинтэй хугацаа дууссан шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Л.*******, Д.******* нар тушаалын хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Л.*******, Д.******* нар тушаалын хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА