| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 193/2026/00455/И |
| Дугаар | 193/ШШ2026/00616 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 193/ШШ2026/00616
Хялбаршуулсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******анд байрлах, ******* ХК /РД:*******/
Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, /РД:/
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 16,878,420.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1280104748 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 20,400,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. Хариуцагч гэрээний үүргээ зөрчин 91 хоногийн хугацаа хэтрүүлж нийт 16,878,420.71 төгрөгийн өр төлбөр үүссэн.
Иймд Г.гаас үндсэн зээл 15,980,000 төгрөг, хүү 883,657.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,763.54 төгрөг нийт 16,878,420.71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 16,878,420.71 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Г.гаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 16,878,420.71 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, гэрээг хугацаанаас өмнө цуцлах, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 16,878,420.71 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ын зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 16,878,420.71 /арван зургаан сая найман зуун далан найман мянга дөрвөн зуун хорин төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,343 /хоёр зуун дөчин хоёр мянга гурван зуун дөчин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 121,171.5 /нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун далан нэгэн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Г.гаас гаргуулж, 121,171.5 /нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун далан нэгэн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХК -д олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ