Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 638

 

                                                                               

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч Б.Б, шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Э, шүүгдэгч Л.Ш, түүний өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн прокурор Б.Батжаргалаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , Б Ш нарт холбогдох эрүүгийн 1702 0017 80083 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 

2. Монгол улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Э.М, Л.Ш нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 25.7 грамм бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 25.7 грамм бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ш мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хил гараад Эрээнд байдаг цайны газар ажил хийх гэж очсон боловч нөгөө хүнтэйгээ уулзаж чадахгүй явж байтал М холбогдоод хамт Бээжин ороод ирье гэхээр нь хамт явсан. Тэгэхэд бид 2 буудалд ороод М “...би гараад хүнтэй уулзчихаад ирье” гээд гарч яваад удалгүй ирсэн. Тэгээд бид 2 Бээжингээс буцаад Эрээнд ирээд шууд хилээр гараад Улаанбаатар хотод орж ирээд баригдсан. Би хар тамхи гэж мэдээгүй. Машинд явж байхдаа мэдээд татсан. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Тунгалаг гэдэг хүнтэй уулзахад “Хятад руу мөсөнд яваад ир, би мөнгийг нь өгчихсөн байгаа” гэсэн. Тэгээд би 10-ны өдөр хил гараад Эрээн хотын зээл дээр явж байгаад Ш тааралдаад хамт Бээжин явсан. Тэнд очоод нөгөө хүнтэйгээ утсаар яриад 14-ний өдөр хил гараад такси хөлслөөд хотруу орж ирээд баригдсан. Зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 11-12/, Э.М биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 13-14/, Л.Ш биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 22/, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-н 23-28/, Э.М гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 34-35/, Л.Ш гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 36-37/, хураан авсан эд зүйлд үзлэг хийж шинжилгээний дээж авсан тэмдэглэл /1хх-н 40/, хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2/613
дугаартай албан бичгээр ирүүлсэн бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 79-80/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /1хх-н 82-84/, шинжээчийн 2017 оны  12 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаартай дүгнэлт /1хх-н 87-89/,  гэрч Ю.Цэндийн мэдүүлэг /1хх-н 158-159/, гэрч Г.Тунгалагийн мэдүүлэг /1хх-н 160-161/, хаан банкны Г.Тунгалагын 506333753 дипозит дансны хуулга баримтууд /2хх-52-169/, яллагдагч Э.М мэдүүлэг /1хх-н 173-175/, яллагдагч Л.Ш мэдүүлэг /1хх-н 166-168, 180-182/ зэрэг болно.

                Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

                Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн прокурор Б.Батжаргалаас шүүгдэгч Э.М, Л.Ш нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 25.7 грамм бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 25.7 грамм бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

                Шүүхээс шүүгдэгч Э.М, Л.Ш нар нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 25.7 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уг олж авсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 25.7 грамм бодисоо Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт биедээ хадгалсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Батцэрэнгийн "...Замдаа буюу Замын-Үүдээс 50-аас 60 км явж байгаад хойд суудал дээр сууж байсан залуу гялгар уут шажигнуулаад шоколад гаргасан ба би толиндоо харахад юугаа хараад байгаа юм гэж уурласан. Тэгснээ удалгүй нэг утаа шиг юм гараад байсан бөгөөд ямар ч өнгөгүй их өтгөн цагаан утаа байсан. Гэтэл миний хажууд сууж байсан залуу алив би сорьё гээд шоколад авахаар нь би харахад бас л юугаа хараад байгаа юм гэж уурласан. Хойд суудал дээр суусан залууг Мөнгөө гэж байсан ба тэр залуу шоколадны цаас шажигнуулж дуусаад, зогсоодох гэсэн ба тэр Мөнгөө гэх залуу жин хэмжүүр шиг зүйл гаргаж ирснээ өнгөгүй ууттай жамц давс шиг зүйл гаргаж ирээд намайг цаашаа хар гээд тэрийгээ савлаад байх шиг байсан. Тэдний утсаар ярихыг сонсоод би ойлгоогүй ба сонин, сонин хэллэгээр яриад байсан. Дангаа аваад сансарын түнэл ороод буцаад вокзал орно гэж хэлсэн. Миний ойлгосноор сансар очоод хүнд юм өгөх гээд байгаа юм уу авах гээд байх шиг байсан..." гэх мэдүүлэг /1хх-н 150-151/,

 Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 331 дугаартай
шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, цагаан өнгийн хуванцар "Дээж-1 1.1 гр" гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, "Дээж-2 2.1 гр" гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, "Дээж-3 1.1 гр" гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, "Дээж-4 1.4 гр" гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, "Дээж-5 0.9 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, "Дээж-6 1.7 гр" гэж хаягласан гялгар ууттай зүйл, "Дээж-8 0.7 гр" гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, хар өнгийн толбо (шилэн гаанс, хар эрээн өнгийн нүдний шилний савтай 3 ширхэг гаансанд 1 метамфетамины агууламж илэрсэн. Метамфетамин нь НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай цагаан өнгийн наалдамхай зүйл, хятад бичиглэл бүхий эм мэт зүйлүүд, Рогого гэсэн бичиглэл бүхий  хуванцар  сав /цоолж гуурс хийсэн/-нд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй..." гэх дүгнэлт /1хх-н 95-99/,

           тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 11-12/, Э.М, Л.Ш нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 13-14, 22/, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-н 23-28/, Э.М, Л.Ш нарын гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 34-35, 36-37/, хураан авсан эд зүйлд үзлэг хийж шинжилгээний дээж авсан тэмдэглэл /1хх-н 40/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /1хх-н 82-84/, шинжээчийн 2017 оны  12 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаартай дүгнэлт /1хх-н 87-89/, яллагдагч Э.М мэдүүлэг /1хх-н 173-175/, яллагдагч Л.Ш мэдүүлэг /1хх-н 166-168, 180-182/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруу дээрээ маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

     Иймд шүүгдэгч Э.М, Л.Ш нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн хамтран 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 25.7 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгоор биедээ хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

     мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт 25.7 грамм бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Э.М нь “...шүүгдэгч Л.Ш БНХАУ-д байхдаа мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис авсан гэдгийг мэдээгүй, машинд сууж явахдаа мэдсэн” гэж, шүүгдэгч Л.Ш “...намайг Бээжин орж үзээгүй гэхээр хамт яваад ирье гэж хэлэхээр нь би дагаж явсан. М хар тамхи авсаныг би мэдээгүй, машинд суухдаа л мэдсэн” гэж тус тус мэдүүлж байгаа хэдий ч тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 11-12/, Э.М, Л.Ш нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 13-14, 22/, тээврийн хэрэгсэл болон хүний биед үзлэг хийсэн бичлэг /1хх-16/, хүний биеэс биологийн дээж авсан гэх тэмдэглэл / 1хх-21, 28/, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-н 23-28/, Э.М, Л.Ш нарын гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 34-35, 36-37/, хураан авсан эд зүйлд үзлэг хийж шинжилгээний дээж авсан тэмдэглэл /1хх-н 40/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /1хх-н 82-84/, шинжээчийн 2017 оны  12 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаартай дүгнэлт /1хх-н 87-89/, яллагдагч Э.М мэдүүлэг /1хх-н 173-175/, яллагдагч Л.Ш мэдүүлэг /1хх-н 166-168, 180-182/, СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 80-81/, гэрч Ю.Цэндийн мэдүүлэг /1хх-н 58-59/, Хил хамгаалах газрын лавлагааны хариу /1хх-н 245/ зэргээр тус тус үгүйсгэгдэж байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасны дагуу гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.М, Л.Ш нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнээр хамтран 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт 25.7  грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах  зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  

мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт 25.7 грамм бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.   

Шүүхээс шүүгдэгч Э.М, Л.Ш нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгэмд учруулсан хор уршиг, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо зэргийг нь тус тус харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулж, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байх тул шүүгдэгч нарыг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар 1 гэж дугаарласан гялгар уутны хамт 2,9 грамм, 2 гэж дугаарласан гялгар уутны хамт 5,0 грамм, 3 гэж дугаарласан гялгар уутны хамт 2,9 грамм, 4 гэж дугаарласан гялгар уутны хамт 5,2 грамм, 5 гэж дугаарласан гялгар уутны хамт 5 грамм, 6 гэж дугаарласан гялгар уутны хамт 3,4 грамм, 8 гэж дугаарласан гялгар уутны хамт 1,7 грамм бодисууд, шилэн гаанс 2 ширхэг, цагаан өнгийн гуурс 1 ширхэг, эрээн өнгийн хүдний шилний саванд хийсэн 3 ширхэг шилэн гаанс, 235 мл-ийн хэмжээтэй хажуу бөөрөн хэсэгтээ цоолсон Pororo гэсэн бичиглэлтэй усны сав, 5 см урттай пивор соруул, улаан өнгийн дугуй хэлбэртэй Петровис гэсэн бичиглэл бүхий цахилгаантай сав, 8х12 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий 2 ширхэг уут, 5,5х7,5 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий 3 ширхэг уут, QC PASS гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн цахилгаан жин зэрэг эд зүйлс  хураагдан ирсэнийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, харин Е1954100 дугаартай Э.М гадаад паспорт, Е1057031 дугаартай Л.Ш гадаад паспортыг тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.М, Л.Шд нар нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.