| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/07117/И |
| Дугаар | 191/ШШ2026/03494 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2026/03494
2026 03 06 191/ШШ2026/039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, давхар өөрийн байр хаягт байрлах, "******* *******" ХХК /рд:*******/-д холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 90,000,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 0-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* /Ү№/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Хариуцагчийн өмгөөлөгч П. /Ү№/,
Гэрч Г.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч А.******* миний бие 202 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******-" ХХК-тай "Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, Нууцын гэрээ-г тус тус байгуулан "Гүйцэтгэх захирал, ажлын байранд нэг сарын 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн цалин хөлстэйгөөр ажиллаж эхэлсэн.
Тус хугацаанд тус компанийн болон хамаарал бүхий компаниуд болох "" ХХК, " ХХК, " ХХК, " ХХК нарын гүйцэтгэх захирлын албан тушаалыг мөн хавсран гүйцэтгэж байсан болно.
Нэхэмжлэгч А.******* миний бие нь 2025 оны 0-р сарын 25-ны өдрөөс онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй нөхцөлийг үүсгэж, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн ажил олгогчийн үйлдлийг хууль бус гэж үзэж, эс хүлээн зөвшөөрч байна.
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн аль зүйл, заалтыг ажилтан зөрчиж, хөдөлмөрийн харилцааг цуцалж буйгаа үндэслэл болгох үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.10-т хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах" ажил олгогчийн үндсэн үүрэг байдаг.
Гэтэл ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг цуцалсан тухай тушаалыг танилцуулаагүй, түүний үндэслэлийг тайлбарлах бус харин улсын бүртгэлийн байгууллагад компанийн Гүйцэтгэх захирлаас А.*******г чөлөөлж, гүйцэтгэх захирал Н. томилсон өөрчлөлтийг бүртгүүлэх зорилгоор боловсруулсан 2025 оны 0-р сарын 25-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг танилцуулж, гүйцэтгэх захирлыг өөрчилж байгаа тухайгаа мэдэгдсэн.
Энэхүү хувьцаа эзэмшигчийн шийдвэрт нэхэмжлэгчид ажил хүлээлгэн өгөхийг даалгасан агуулгыг дурдсан боловч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж буй үндэслэлээ дурдаагүй болно. Ажил олгогчийн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.-т "Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно. 83 дугаар зүйлийн 83.6-д "Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй." гэж тус тус заасныг зөрчсөн.
Ажил олгогч нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр болон түүний үндэслэлийг ажилтанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу танилцуулаагүй болно.
Нэхэмжлэгч А.******* миний бие тус компанид ажиллах хугацаандаа ******* *******" ХХК, түүний болон хараат нийт 5 компанийн "Гүйцэтгэх захирал"-ын ажил үүргийг хавсран гүйцэтгэхдээ дээрх компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд тасралтгүй, шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангах, гэрээгээр олгогдсон эрх, үүргийн хүрээнд хариуцлагатайгаар ажиллаж, ажлын хариуцлага алдаж, аливаа нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй мөн нийт ажилтнуудын хайр, хүндэтгэлийг хүлээж хамт олны халуун, дулаан уур өөрийн цаг, ажлын цагаа зохицуулан, ажлын бус цагаар өөр компанид буюу " " ХХК- амьсгалыг бүрдүүлэн ажиллаж байсан.
Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийнхээ хүрээнд 2025.0.10-ны өдөр ажлын ярилцлага өгсөн, энэ ажлын ярилцлагад орохдоо ямар компанид ажиллаж байгаа тухайгаа огт дурдаагүй байтал үүнийг ажил олгогч хууль бусаар олж авч, мэдээлэл цуглуулан 2025.0.23-ны өдөр хувьцаа эзэмшигч, түүний хамаарал бүхий этгээдүүд нь Тамгаа аваад өрөөнд хүрээд ир чи гээд ууртайгаар дуудсан. Тэгснээ чи манайхаас урваж " ХХК-д ажлын ярилцлагад орсон байна, бид нар нэг салбарын, нэг тогоонд байдаг хүмүүс гэдгийг чи мэдээгүй юу гэж тавлаж, чи биднээс урвасан, "итгэл алдсан тул яг одоо өөрөө ажлаас гарах хүсэлтээ бичиж өг гэж шаардаж, өргөдлөө бичиж өгөхгүй бол энэ салбартаа ажиллах нэр хүндгүй болгож, нүдний булай болгоод өгнө, хурдан өргөдлөө бичээд зайл гэж хэлсэн.
Тэгэхэд нь ажлын ярилцлагад орсон талаар тайлбарлаж, дээрх үйлдэл хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод яг ямар дүрэм, журам, гэрээг зөрчсөн үйлдэл болохыг тодруулж асуусан боловч нэмэр болоогүй, ажил олгогчийн шахалт, дарамтаас болж 2025.0.25-ны өдөр ажлаас чөлөөлж өгнө үү гэх ганцхан мөр өгүүлбэрийг надаар хүчээр бичүүлэн авсан.
Гэхдээ энэ хүсэлтийг зөвхөн намайг дарамтлах зорилгоор бичүүлж авч байна гэж ойлгосон, үүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ажил олгогч эргэж танилцуулаагүй, ажлаас чөлөөлсөн шийдвэр, түүний үндэслэлийг танилцуулаагүй, зөвхөн компанийн Гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай шийдвэрийг танилцуулсан.
Үүнийг ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байгааг мэдээгүй, чөлөөлсөн шийдвэрийг бичгээр гардаж аваагүй, гэнэтийн гайхшралд орсон, зөвхөн өнөөдрөөс ажлаа гүйцэтгэхгүй, чи халагдсан гэдэг ганцхан үг сонссон.
Ажилтан хөдөлмөрийн гэрээгээ өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй бөгөөд гэрээг цуцлах санаачилгыг ажилтан ажил олгогчид бичгээр гаргахдаа ажил олгогчийн дарамт шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр бичгээр гаргадаг. Гэтэл дээрх байдлаар шахаж шаардаж, дарамталж, бичүүлж авсан өгүүлбэрээ ашиглан 2025 оны 0 дүгээр сарын 23-ны өдрийн бичгээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн мэтээр үйл баримтыг харагдуулах гэж ажил олгогч төлөвлөсөн байгаа нь харагдаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь энэхүү ажил олгогчийн ажлаас халсан тухай шийдвэр, үндэслэлийг ажилтанд танилцуулахгүйгээр ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, ажлаас халсан үйлдлийг хууль бус, хууль зөрчсөн болохыг тогтоолгож, ажилдаа эргэж орох хүсэлтэй байгаа болно.
А.******* нь эхнэр, бага насны хүүхэдтэй, хүүхдүүдээ эхнэр асарч байгаа учир ажил, хөдөлмөр эрхлээгүй, ганцаараа ажиллаж, гэр бүл, өрхийн санхүүгээ хариуцдаг байсан.
Үүнээс гадна ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэгт ажилтай холбогдуулан зүй ёсны шаардлага тавьж ажилладаггүй байнгын хардаж, сэрдэж, үл итгэсэн байдлыг үзүүлж, хийсэн бүх үйлдлийг хянах гэж оролддог. 2025.01.15-ны өдөр ажлын өрөө, ажиллах орчныг хяналтын камераар хянаж, хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулах, хувийн орон зайд халдах зэргээр хувь хүний нууцад хамаарах зүйлсийг зөвшөөрөлгүй, санаатай олж авахыг оролдож, гэрэл зургийг минь ашиглан бусдаас асууж лавлан мэдээлэл солилцсон байсан. Аливаа шаардлагыг хийсэн ажилд бус, зүй бус үг хэллэгээр хараах, гутаан доромжилсон өнгө аясаар харьцдаг, мөн ажилтнуудаа байнга хараалын үгээр хэлж, тэнэг малаар нь харааж доромжилдог.
Мөн хүний амьдралын жам ёсоор хүүхдийнхээ сэвлэг үргээх ёслолыг зохион байгуулахдаа нэг сарын өмнө ажил олгогчид мэдэгдэж албан ёсоор чөлөө авсан боловч тухайн тэмдэглэлт өдөр удирдлагын багийн захирал нь ажил хийдүүлсээр байна уу гэх зурвас илгээн дарамталж, баярт өдрийн минь уур амьсгалыг эвдэж зүй бус шаардлагыг тавьсан.
Ажлын бус цаг, амралтын өдөр, шөнө орой хэдийд ч цаг хамаарахгүй залгаж, зүй бус авирладаг байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дүгээр зүйлийн 15.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй" гэж заасан.
Үүний дагуу дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан бөгөөд тус хорооны хуралдааны шийдвэрт талууд харилцан ойлголцож эвлэрч чадаагүй, харилцан тохиролцох боломжгүй байна" гэж үзэж дуусгавар болсон байдаг.
Иймд "******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, уг ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2025.0.25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл 315 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 90,000,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн татгалзлын үндэслэл, тайлбарын агуулга :
Нэхэмжлэгч А.*******гийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халсан өдөр буюу 2025 оны 0 сарын 25-ны өдрөөс уг маргааныг шүүхээр шийдвэрлэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй бүхэлд нь эс зөвшөөрч байна.
*******-Оношлогоо ХХК нь эмч, хүний эмч Д. удирдлаган дор 2006 оноос эхлэн зүрх судас, дотрын өвчний чиглэлээр мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг бөгөөд эмнэлгийн Гүйцэтгэх захирал буюу Д.Сэрж эмчийн Д. нь өөр шинэ төсөл хариуцан ажиллах болсонтой холбоотойгоор 202 оны 12 сард Гүйцэтгэх удирдлагаар эмч мэргэжилтэй хүн томилохоор гадаад дотоод нөөцөөс сураглаж байсан.
*******-Оношлогоо ХХК-ийн эмнэлэгт анх үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш хамт ажиллаж байгаа олон туршлагатай эмч нар байдаг бөгөөд тэдгээр эмч нарын хувьд мэргэжлийн ажилдаа илүү хүсэл сонирхолтой, харин удирдлагын ажилд ажиллах нь мэргэжлийн ажлаас хөндийрөх байх гэсэн үүднээс төдийлөн сонирхдоггүй байсан.
Яг энэ үед эмнэлгээс эмчийн ажлаасаа илүү удирдлагын ажилд хүсэл сонирхолтой гэх А.*******г танилцуулсан, түүнтэй уулзалт хийсний дагуу удирдлагаар ажиллах хүсэл эрмэлзлэл нь байвал залуу хүнд боломж олгоё, удирдлагын ур чадварт сургая, хамт олны хувьд ч олон жилийн туршлагатай урдах ажлаа хариуцлагатай хийж дадсан, үйл ажиллагаа нь тогтворжсон байсан тул тал талаас нь дэмжээд туслаад явах боломжтой, эхний ээлжинд сувилалын шинэ төслийг эхнээс нь хариуцуулаад чиглүүлэн туршлагажуулаад хөгжүүлээд явъя гэсэн сэтгэлээр хандсан.
Ингээд 202 оны 11 сард менежерээр ажилд авсан бөгөөд эмнэлгийн ажил байдалтай дагалдуулан танилцуулж байгаад 202 оны 12 сарын 27-ны өдрийн ХЭШ-08/2 дугаар шийдвэрээр А.*******г Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон, эмнэлгийн нийт ажилтан хамт олны өмнө удирдлагаар хүлээн авч, хамтран ажиллахыг танилцуулсан.
Компанийн зүгээс томилогдсон цагаас нь хойш А.*******д бүхий л талаар боломж олгож, дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Тодруулбал, өмнөх захирал Д. нь А.*******г өдөр тутмын ажилд чиглүүлж, эмнэлгийн гадаад, дотоод харилцаанд шаардлагатай зөвлөгөө, туслалцааг үзүүлж, дэмжиж ажилласан.
Мөн А.*******г "Гүйцэтгэх захирлын мэргэшүүлэх" сургалтанд 2025 оны 3-5 сарын хооронд байгууллагын санхүүжилтээр хамруулсан.
Хувийн амьдралд нь ч мөн дэмжлэг үзүүлж, өөрийнх нь хүсэлтээр 30,000,000 төгрөгийн зээлийг ямар ч барьцаагүй, хүүгүй 2025 оны 03 сараас 2026 оны 10 сарын хооронд сард 1,500,000 төгрөгийг цалингаасаа төлөх хуваарьтайгаар олгосон.
Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу Гүйцэтгэх удирдлага нь сар, улирал, хагас жил, жилийн эцэст компанийн санхүү, үйл ажиллагааны байдлыг Захирлуудын нэгдсэн хурлаар танилцуулах үүрэгтэй байдаг.
2025 оны 0 сарын 22-ны өдөр захирлуудын 1 улирлын тайлангийн хурал зарлагдсан, хурлын товыг 2025 оны эхэнд захирлуудад мэдээлж байсан боловч 2025 оны 0 сарын 23-25-ны хооронд Эмнэлгийн іѕо стандартын баталгаажуулалтын аудиттай гэсэн шалтгаанаар А.*******гийн хүсэлтээр зөвхөн түүний тайлан танилцуулах хугацааг хойшлуулж байсан. Өөрөөр хэлбэл, анх ажилд авахаасаа эхлээд залуу хүнд боломж олгох сэтгэлээр хандаж, цаашдаа урт хугацаанд хамтран ажиллах гэсэн итгэлээр түүнд удирдлагын ажилд суралцах, ажиллахад бүхий л талаар дэмжлэг, туслалцааг үзүүлж байсан.
Гэтэл ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй, танилцуулаагүй, үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн, ажлын байранд зүй бус хандлага гаргасан мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж буйд харамсалтай байна.
А.-Юурэн нь ажлаас чөлөөлөх хүсэлтээ өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гаргасан бөгөөд ажил олгогчийн зүгээс өргөдлөө өг гэх мэтээр нэхэмжлэлд дурдсан шиг зүйл байхгүй болно.
Харин ч үүний эсрэг нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2 дахь хэсэгт заасан нөхцөлийн хүрээнд гэрээ хийгдсэн бөгөөд уг заалтад: "Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоногийн дараа ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно" гэж заасан байхад 2025 оны 0 сарын 23-ны өдөр " " ХХК-д гаргасан "2025 оны 0 дүгээр сарын 25-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн гэж тулгасан өргөдөл өгсөн.
Ингээд 2025 оны 0 сарын 2-ний өдөр ажил хүлээлцэх хүнийг биднээс шаардаж утсаар мсж бичсэн бөгөөд улмаар 202 оны 0 сарын 25-ны өдөр өнөөдрөөр чөлөөлж өгөхийг өргөдөлдөө бичсэн, өнөөдөр гаргаж өг гэж хувьцаа эзэмшигч Б. руу утсаар залгасан байдаг.
Түүний өөрийнх нь гаргасан хүсэлтээр Гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх, Н., Б. нарыг Гүйцэтгэх захирлаар томилох, ажил хүлээлцэх хугацааг 2025 оны 0 сарын 25-ны өдрөөр тогтоон, шийдвэрийг бичгээр гарган, 2025 оны 0 сарын 25-ны өдрийн 13.00 цагт *******-Оношлогоо ХХК-ийн хурлын зааланд А.*******, Б., Н. нар танилцаж гарын үсэг зурж, нэг хувийг А.*******д гардуулан өгч, ажил хүлээлцэх процесс эхлүүлсэн боловч ажлаа тайлагнахгүй хаяж явсан.
*******-Оношлогоо ХХК нь 2025 оны 0 сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийг дуустал iso стандартуудын баталгаажуулах гадны аудитын хяналт шалгалтад хамрагдаж байсан. Уг хамгаалалтад А. нь гүйцэтгэх захирлын хувьд оролцохгүй орхигдуулсан, үүний зэрэгцээ *******-Оношлогоо ХХК-д компанийн бизнес, өмч хөрөнгө, хэвийн үйл ажиллагааг өмчийн эзний өмнөөс төлөөлөн эрхлэх хариуцлагатай албан тушаалд томилогдсон боловч харамсалтай нь хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, ажлаа тайлагнаагүй, бүрэн шилжүүлж өгөөгүй орхин явсанд харамсалтай байна.
Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаал бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан "гүйцэтгэх удирдлага" болохын хувьд түүнийг томилох, чөлөөлөх эрх хэмжээ нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь хэсэгт компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох; гэж заасны дагуу хувь эзэмшигчийн бүрэн эрх хэмжээнд байдаг.
Тэр ч утгаараа ******* нь өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөх 2025 оны 0 сарын 23-ны өдрийн өргөдлийг *******-Оншилгоо ХХК-ийн хувьцаа эзэмшигч ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар цохогдож, тус компанийн дүрмийн 5.7 дахь хэсэг болон Онцгой нөхцөл бүхий гэрээнд заасны дагуу хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр чөлөөлсөн байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох шийдвэр"-т нийцэж буй болно.
Түүнчлэн А.*******г Гүйцэтгэх захирлаас чөлөөлөхөд хувьцаа эзэмшигчийн нэг шийдвэр гарах ба энэхүү гарсан "нэг" шийдвэрийг улсын бүртгэл, татварт мэдээлэхээс бус улсын бүртгэлд зориулж тусдаа шийдвэр гаргана гэсэн ойлголт байхгүй тул А.*******г ажлаас чөлөөлсөн шийдвэрийг бичгээр гаргаагүй гэж тайлбарлаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээр дурдсанчлан *******-Оншилгоо ХХК-ийн хувьцаа эзэмшигч ХХК-ийн шийдвэрээр ажлаас чөлөөлж, шинэ гүйцэтгэх захирлыг томилсон 2025 оны 0 сарын 25-ны өдрийн тоот шийдвэрийг А.*******д танилцуулсан бөгөөд энэ нь түүний гарын үсэг болон нэхэмжлэлд тэрээр хавсаргасан байгаа зэргээс түүнд гардуулсан болох нь тодорхой байна.
Харин А.******* нь нэхэмжлэлдээ дурдсанчлан " " ХХК-д ажилд орохоор хандсан байсан ба тухайн байгууллагаас тодруулахад Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д "Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа шаардлагатай гэж үзвэл тухайн ажилтны талаар өмнөх ажил олгогчоос ажил байдлын тодорхойлолт авч болно" гэж заасны дагуу ажилладаг нь үнэн гэдгээс өөрөөр ямар нэг дүгнэлт бол огт хэлээгүй шүү гэдгийг А.*******д хэлсэн.
Бидний зүгээс А.*******г цаашид тогтвор суурьшилтай ажиллана гэж ойлголтоор түүнийг удирдлагын мэргэшүүлэх сургалт болон 30 сая төгрөгийн хүүгүй зээлийг сар бүрийн 1,500,000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгээр олгосон. Харин эсрэгээрээ А.******* нь өөр байгууллагад хандаж буй бодит үйл баримтаас үзвэл тэрээр ажлаас гарах хүсэлттэй болох нь тодорхой байна.
Камер хяналтын үйл ажиллагаа нь үйлчилгээний байгууллагын хувьд үйлчлүүлэгчийн болон компанийн аюулгүй байдлыг хангах зорилгоор суурилагддаг. Харин уг камерыг нэхэмжлэлд дурдагдсан шиг түүнийг хардсан, хянаж цагдах зорилгоор ашигласан зүйлгүй бөгөөд тухайн ажилтныг ажилд ороход ч хяналтын камер суурилагдсан байхын зэрэгцээ зарим камерын хувьд өөрөө ажлаа авсны дараа нэмж байршуулсан байна.
Мөн үйлчлүүлэгчийн гомдол мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэх хүрээнд гомдолд дурдсан нөхцөл байдлыг бодитоор тогтоохын тулд камерийн бичлэгийг хянан үзэх ба энэхүү шийдвэрийг өгөх эрх бүхий албан тушаалтан нь Гүйцэтгэх захирал буюу А.******* өөрөө байсан энэ талаараа ч "16 цагт шинжилгээ өгөх гээд орсон шинжилгээг нь авахгүй буцаасан гэх гомдлыг камер шүүгээд хариу өгөх" талаар зурвас бичсэн байна.
Удирдах албан тушаалтны хувьд байгууллагын үйл ажиллагааг бүрэн хариуцаж буйн хувьд ажлын тайлан тавих нь зүйн хэрэг, гэтэл тайлангаа ч тавихгүйгээр өргөдлөө өгч, орхигдуулсан атлаа шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж буй нь өөрт нь итгэл хүлээлгэн 30 сая төгрөг хүүгүй зээлсэн байхад талархах сэтгэлгүй, хөдөлмөрийн үндэслэлгүй маргаан өдүүлж сэтгэл санааны хохирол зэргээр зээлээ төлөхгүй байх арга саам хийж байгаа байдал гэж үзэж байна.
Иймд А.*******гийн *******-Оношлогоо ХХК-д холбогдуулан гаргасан ажил олгогч нь үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоолгож, Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилуулахыг хариуцагчид даалгах, ажлаас халсан өдөр буюу 2025 оны 0 сарын 25-ны өдрөөс уг маргааныг шүүхээр шийдвэрлэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Гэрч Г.ын мэдүүлэг, түүний агуулга: ...Ажил үүргийн хувьд цаг бүртгэлийн системийг хариуцдаг, уг систем нь ажилчдын ажилдаа ирсэн, явсан цагийг бүртгэх зорилготой. Цаг бүртгэлийн программд ажилласан цагийн тайлан нь алба, нэгж, хүн тус бүрээр бүртгэгдэж гарч ирдэг. А. гүйцэтгэх захирал гээд гарч ирдэг байсан, Н. эмч гүйцэтгэх захирал болохоос өмнө эмч гээд бүртгэгдэг байсан. Түүний цагийн бүртгэл нь анх уншуулсан код тэр чигээрээ байдаг. Н. эмч 2025. сард захирлаар томилогдсон байх, цаг бүртгэлтэй холбоотой өөрчлөлт оруулах талаар үүрэг өгч байгаагүй гэв.
. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, А.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, *******- ХХК, А.******* нарын хооронд байгуулсан 202 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №Х-12/2 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /Онцгой нөхцөл бүхий/, №Э-12/2 дугаар Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, №Н-12/2 дугаар Нууц хадгалах гэрээ, Гүйцэтгэх захирал албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, 2025 оны дүгээр сарын 25-ны өдрийн № дугаар *******- ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн № дугаар хуралдааны тэмдэглэл/ шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШЗ2025/ дугаар, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/ дугаар, 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/2979 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2025.09.12-ны өдөр А.*******гээс Л.*******д олгосон 2 жилийн хугацаатай итгэмжлэл, өмгөөлөгч Э.*******ийг оролцуулах хүсэлт, А.*******гийн 202.01-2025-12 сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хх 1-, 52, 195, 209-210/,
б. Хариуцагчаас ирүүлсэн: Н.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2025.09.15-ны өдрийн *******- ХХК, П. нарын хооронд байгуулагдсан Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, *******- ХХК-иас Б. 2025.10.16-ны өдөр олгосон итгэмжлэл, *******- ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны дүгээр сарын 25-ны өдрийн № дугаар *******- ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, ХХК-д гаргасан өргөдөл, 202 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №ХЭШ-08/2 дугаартай *******- ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн дүрэм, *******- ХХК, А.******* нарын хооронд байгуулагдсан 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг № дугаартай Зээлийн гэрээ, ХХК-д гаргасан хүсэлт, мемориалын баримт, ХХК-ийн 2025.02.06-ны өдрийн № дугаартай Сургалт зохион байгуулах гэрээний хуулбар, хавсралт, Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, *******- ХХК-ийн дүрэм, *******- ХХК-иас 2025.10.13-ны өдөр Б.д олгосон итгэмжлэл, ХХК-ийн салбар компаниудын 2025 оны 1 дүгээр улирлын тайлангийн хурлын цагийн хуваарь, *******- ХХК-иас 2025.10.16-ны өдрийн Б. олгосон итгэмжлэл, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, *******- ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Цалин хөлс, урамшуулал, олговор олгох журам, Хүний нөөц бүрдүүлэх, сонгон шалгаруулах журам, цаг бүртгэлийн тайлан, түүнийг ашиглах гарын авлага /хх 6, 5-56, 71-101, 108-112, 121, 11-12, 161-193, 202-207, 221-28/,
в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт, 2025.12.16-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт /хх 133-136, 1-151/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан 2025 оны 0 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 90,000,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нь ...ажил олгогчийн шаардлагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, уг хүсэлтээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх хугацааг дуусгахгүйгээр гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж, шинэ гүйцэтгэх захирал өөрчлөн томилсон хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг танилцуулсан, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг гардуулж өгөөгүй, үндэслэлийг танилцуулаагүй гэж тодорхойлсон.
. Хариуцагч нь ...талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн харилцааг ажилтны өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу дуусгавар болгож, шинээр гүйцэтгэх захирал томилсон хувьцаа эзэмшигчийн гаргасан шийдвэр нь Хөдөлмөрийн болон Компанийн тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн, уг шийдвэрийг бичгээр гаргаж ажилтанд гардуулан өгч танилцуулсан гэж маргасан.
5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5а. Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй.
5б. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дүгээр зүйлийн 15.5-т заасны дагуу дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба тус хорооны 2025 оны 05 сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөлмөрийн маргааны талууд харилцан тохиролцоогүй гэснээр дуусгавар болж, Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дүгээр зүйлийн 15.8-т Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 15.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш,... ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасантай нийцсэн гэж үзнэ. /хх 32-/
5в. ******* оношлогоо ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 202 оны 12 сарын 27-ны өдрийн ХЭШ-08/2 тоот шийдвэрээр А.*******г гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч албан тушаалд томилсон байх ба мөн өдөр ******* оношлогоо ХХК-ийн хувьцаа эзэмшигч ХХК болон А.******* нарын хооронд хөдөлмөрийн гэрээ /Онцгой нөхцөл бүхий/ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын, нууц хадгалах гэрээ тус тус байгуулагджээ.
5г. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.1-т ...гүйцэтгэх захирал нь 202 оны 12 сарын 27-ны өдрөөс эхлэн гэрээнд заасан үндэслэлээр талууд гэрээ дуусгавар болгох буюу цуцалснаас бусад тохиолдолд ажил үүргээ хугацаагүй гүйцэтгэх,
1.-т ...гэрээнд заасан компани гэдэгт ******* Оношлогоо ХХК, түүний компани болох ХХК, компанийн компани болох ХХК, ХХК, ХХК хамаарах,
1.5-т ...гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч нь гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлэхээр тохиролцсон, гэрээний үндсэн дээр ажил олгогчийн зүгээс цалин хөлс олгож, ажилтан ажил үүрэг гүйцэтгэж эхэлснээр тэдний хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. /хх 77, 6-21/
5д. ******* Оношлогоо ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2025 оны 0 сарын 25-ны өдрийн тоот шийдвэрээр:
******* Оношлогоо ХХК-ийн гүйцэтгэх захирал Алтанзул овогтой *******г өөрийн хүсэлтээр энэ шийдвэр гарсан өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр ******* Оношлогоо ХХК-ийн гүйцэтгэх захирлаар овогтой мөн өдрөөс томилсон байх ба уг шийдвэрт Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 83,8 заалтыг үндэслэсэн, ингэснээр А.*******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна.
6. Зохигч нь дээр дурдсан талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон хувьцаа эзэмшигчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтад нийцсэн эсэх талаар маргасан.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 79-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар, 80-т ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.10-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах, хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.-т ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заах, уг шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулах, шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгөх гэж заажээ.
7а. Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан болон ажил олгогч хэн нэгний санаачилгаар дуусгавар болгож байгаа тохиолдолд уг шийдвэрийн үндэслэлийг ажилтанд тайлбарлаж танилцуулах, тухайн шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргах, ажилтанд танилцуулах, шийдвэрийг хүлээлгэн өгөх, үүний үндсэн дээр түүний ажлыг хүлээлцэх үүрэгтэй байна.
8. Хариуцагчийн татгалзлын үндэслэл болгосон Хувьцаа эзэмшигчийн 2025 оны 0 сарын 25-ны өдрийн тоот шийдвэрт Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 83,8-т заасныг баримталсан байх ба хуулийн эдгээр зохицуулалт нь тухайн компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох, гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, компанийн эрх бүхий албан тушаалтанд хэн, хэн хамаарах, тэдний эрх, үүргийг зохицуулахаар заасан.
8а. Үүнээс үзэхэд ******* Оношлогоо ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2025 оны 0 сарын 25-ны өдрийн тоот шийдвэр нь тухайн компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан А.*******г түүний хүсэлтээр чөлөөлж, шинээр гүйцэтгэх удирдлагыг томилсонтой холбоотой, тодруулбал компанийн өмнөх гүйцэтгэх удирдлагыг чөлөөлж, шинээр гүйцэтгэх удирдлагыг томилсон шийдвэр гэж үзэхээр байна.
8б. Харин уг шийдвэр нь талуудын хооронд 202 оны 12 сарын 27-ны өдөр байгуулагдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажилтны санаачилгаар дуусгавар болгосон шийдвэр гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.
8в. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар дуусгавар болгосон, ийнхүү дуусгавар болгосон талаарх шийдвэрийг бичгээр гаргаж, ажилтанд танилцуулсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
9. Иймд дээр дурдсан үндэслэлээр А.*******г, ******* Оношлогоо ХХК-ийн гүйцэтгэх захирал ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, түүнийг уг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг 2025 оны 0 сарын 25-ны өдрөөс 2026 оны 03 сарын 06-ний өдөр хүртэл 315 хоногийн хугацаагаар тооцож 90,000,000 төгрөг нэхэмжилсэн.
10а. Нэхэмжлэгчээс 202.12 сараас 2025.12 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг ирүүлсэн, уг баримтад 2025 оны 1 сараас сарыг дуусталх хугацаанд ******* Оношлогоо ХХК-иас 3,000,000 төгрөг, ХХК-иас 3,000,000 төгрөг, 2025 оны 5 сараас 11 сар хүртэлх хугацаанд сайн дурын даатгал, 2025 оны 12 сараас -с 2,910,070.93 төгрөг гэж тусгагдсан. /хх 209/
10б. Дээрх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг үндэслэн А.*******гийн 2025.0.25-ны өдрөөс 2025.11.30-ны өдөр дуусталх хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 1,023,13 төгрөг /6,000,000*21,5хоног=279,069төгрөг*17хоног/,
2025 оны 12 сард -с 2,910,070.93 төгрөг шилжүүлсэн байх тул 2025.12.01-ний өдрөөс 2026.03.06-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын зөрүү болох 9,85,322 төгрөг /2,910,070*21.5хоног=135,352 төгрөгийг 279,069 төгрөгөөс хасч тооцоход 13,717төгрөг*66хоног/, нийт 50,508,65 төгрөгийг хариуцагч ******* Оношлогоо ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,91,535 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
10в. Ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 50,508,65 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан олгож, 39,91,535 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, бичилт хийхийг хариуцагч ******* Оношлогоо ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзэв.
11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагч ******* Оношлогоо ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тооцож, улсын тэмдэгтийн хураамжид 10,92 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******г, хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал-ын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 50,508,65 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,91,535 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* Оношлогоо ХХК-д даалгасугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 1 дүгээр зүйлийн 1.1.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 10,92 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ