2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 193/ШШ2026/00411

 

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 193/ШШ2026/00411

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, , , од оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,527,289.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,527,289.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Талууд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тоот цахим зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч үндсэн зээл 6,499,999.06 төгрөг, хүүний төлбөрт 1,714,931.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 312,358.85 төгрөг нийт 8,527,289.16 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардан аваад хүлээн зөвшөөрсөн.

 

Уг төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,421,214 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,421,214 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,421,214 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,421,214 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,421,214 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,421,219.16 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй Б.ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,527,289.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сар бүр 1,421,214 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,421,219.16 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,387 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 75,693.05 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 75,693.05 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА