Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 160

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгч: Л.М, Ж.Р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Жы Р, Б овогт Лгийн М нарт холбогдох 1812000000196 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч:  Ш овогт Жы Р /РД:.../ 

Шүүгдэгч:  Б овогт Лгийн М /РД:.../ 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ж.Р нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг “8 шарга”  нэртэй дэлгүүрийн гадна иргэн Л.Мийн бие махбодид халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, яллагдагч Л.М нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг “8 шарга” нэртэй дэлгүүрийн гадна иргэн Ж.Рийн бие махбодид халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Л.Мийн шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлсэн: Нэхэмжлэх зүйл гомдол санал гэх зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо эвлэрсэн байгаа гэв.

 

 Ж.Рийн шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлсэн: Нэхэмжлэх зүйл гомдол санал гэх зүйл байхгүй. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812000000196 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Л.Мийн хохирогчоор мэдүүлсэн: 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгой хорооллын тэнд байх “8 шарга” нэртэй дэлгүүрээс “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи манай найз Ш авсан бөгөөд тэр архийг нь уух гээд байж байтал гудамжны үзүүрт Р гэх хүнийг манай найз Ш таньдаг гээд бид гурав гадаа хамт архи уусан. Тухайн архийг уухаас өмнө манай найз Ш бид хоёр 0.5 граммын “Ерөөл” нэртэй архи уучихсан байсан юм. Тэгээд архиа уугаад байж байсан чинь би одоо явъя гээд Р гэх хүнийг түлхсэн чинь босч ирээд миний нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохиж гэмтээсэн. Манай найз Ш болсон явдлын талаар харсан. Ойр хавьд ямар нэгэн хүн байгаагүй. Намайг яагаад зодсон талаар би мэдэхгүй байна. Намайг ганцаараа зодсон. Миний биеийн нүүрэн хэсэг хавдсан, уруул сэтэрч оёдол хийлгэсэн, урд талын үүдэн шүд нэг ширхэг унасан. Бид хоёр тухайн үед 1 шил 0.5 граммын “Ерөөл” нэртэй архи хувааж уугаад их согтсон байсан. Би эмнэлэгт үзүүлээд шүдээ янзлуулах зардлаа гаргуулаад авчихвал гомдол санал гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 хуу/  

 

Ж.Рийн хохирогчоор мэдүүлсэн: ...2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгой хорооллын тэнд байх гудамжны үзүүрт таараад “Ерөөл” нэртэй архи Ш авсан байсныг М гэх хүнтэй хамт уусан. Тухайн архийг уухаасаа өмнө би лаазтай пиво уучихсан байсан. Тэгээд архиа ууж сууж байгаад маргалдаад нэг нэгэнтэйгээ зодолдсон. Ш архиа уугаад согтоод унтаад өгсөн байсан. Ойр хавьд ямар нэгэн хүн байгаагүй. Намайг яагаад зодсон талаар би мэдэхгүй байна. Намайг ганцаараа зодсон. Миний биеийн нүүрэн хэсэгт нүд хөхөрч уруул жаахан хөхөрсөн, өөр юм байхгүй. Бид хоёр тухайн үед 1 шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж уугаад их согтсон байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/

 

Яллагдагч Л.Мийн мэдүүлсэн: ...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд би Ш буюу Баттулгын хамтаар явж байгаад Архангай аймаг Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгой гэх газар би Ж.Ртой таарсан тэгээд мэнд усаа мэдээд бид нарт хамт архи авч уухаар болоод “Найман шарга” нэртэй дэлгүүрээс 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи авч “Найман шарга” дэлгүүрийн гадаа хувааж уусан. Тэгээд байж байтал Ш тасраад хашаа налаад унтаад өгсөн. Тэр үед би явах гэтэл Р дахиад архи авч ууя гэхээр нь би явмаар байна гээд түлхсэн чинь Р уурлаад намайг цохисон. Тэр үед нь би газар унасан бөгөөд босоод иртэл миний шүд унасан, уруул язарсан цус гарч байхаар нь уур хүрээд Рийг гараараа зүүн нүд, шанаа орчим мөн уруул, ам, нүүр рүү нь цохиж зодсон. Тухайн үед согтуу байх үедээ хэрүүл, маргаан хийгээд л цохиж, зодсон. Би Ж.Рийг гараараа нүүр ам, уруул, нүд, шанаа орчимд нь л 2-3 удаа цохиж, зодсон. Тухайн үед Ш буюу Б хамт явж байсан. Гэхдээ зодоон болохоос өмнө Ш хашаа налаад тасраад унтаад өгсөн байсан. Тухайн үед бид хоёр хоёулаа архи уусан нилээд согтуу байсан. Рийн биед учирсан гэмтлийг би зодож учруулсан. Уг гэмтэл миний буруутай үйлдлээс болж учирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

 

Яллагдагч Ж.Рийн мэдүүлсэн: ...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгой гэх газарт явж байгаад би Мтэй таарсан мэнд усаа мэдээд архи авч хувааж уухаар болоод “Найман шарга” дэлгүүрийн гадаа хувааж уусан. Тэгээд архи ууж сууж байгаад архиа ууж дуусахаар нь би дахиж архи ууя гэтэл Л.М явах гээд байхаар нь маргалдаад л харилцан зодоон хийсэн. Тухайн үед хамт дагаж архи ууя гэх үед М явах гээд согтуу хүмүүс хоорондоо маргалдаад зодоон хийсэн. Би Мийг нүүр, ам уруул хэсэгт нь л 2-3 удаа цохиж зодсон. Тухайн үед Ш буюу Б хамт байсан. Тухайн үед Ш хашаа налаад тасраад унтаад өгсөн байсан. М бид хоёрыг зодоон хийсэн талаар мэдэхгүй. Би тухайн үед архи уусан, нилээд согтуу байсан. М ч гэсэн согтуу байсан. Мийн биед учирсан гэмтлийг би зодож учруулсан. Уг гэмтэл миний буруутай үйлдлээс болж учирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 299 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ж.Рийн биед зүүн зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зүүн шанаа, хацарт зулгаралт, 2 гарын сарвуу, цээжний зүүн хажууд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2 гарын сарвуу, цээжний зүүн хажуугийн жижиг зулгаралт нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 17 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 298 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Иргэн Л.Мийн биед тархи доргилт, үүдэн 12-р шүд булгарч унасан, дээд уруулд няцарсан том шарх, доод уруулд цус хуралт, жижиг язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох 2-3 удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Учирсан гэмтлүүд тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. 12-р шүд унасан гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувь тогтонги байдлаар алдагдуулна. Хэрэг болсон гэх 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үүссэн шинэ гэмтэл байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42-43 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44-45, 46-47 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг “8 шарга” нэртэй дэлгүүрийн гадна иргэн Л.Мийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг “8 шарга” нэртэй дэлгүүрийн гадна иргэн Ж.Рийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Ж.Р, Л.М нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг “8 шарга”  нэртэй дэлгүүрийн гадна иргэн Л.Мийн бие махбодид халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, яллагдагч Л.М нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг “8 шарга” нэртэй дэлгүүрийн гадна иргэн Ж.Рийн бие махбодид халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан Л.Мийн хохирогчоор мэдүүлсэн “Тэгээд архиа уугаад байж байсан чинь би одоо явъя гээд Р гэх хүнийг түлхсэн чинь босч ирээд миний нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохиж гэмтээсэн. Миний биеийн нүүрэн хэсэгт хавдсан, уруул сэтэрч оёдол хийлгэсэн, урд талын үүдэн шүд нэг ширхэг унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06/, Ж.Рийн хохирогчоор мэдүүлсэн “архиа ууж сууж байгаад маргалдаад нэг нэгэнтэйгээ зодолдсон. Миний биеийн нүүрэн хэсэгт нүд хөхөрч уруул жаахан хөхөрсөн, өөр юм байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/, Л.Мийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн. Тэр үед би явах гэтэл Р дахиад архи авч ууя гэхээр нь би явмаар байна гээд түлхсэн чинь Р уурлаад намайг цохисон. Тэр үед нь би газар унасан бөгөөд босоод иртэл миний шүд унасан, уруул язарсан цус гарч байхаар нь уур хүрээд Рийг гараараа зүүн нүд, шанаа орчим мөн уруул, ам, нүүр рүү цохиж зодсон. Тухайн үед согтуу байх үедээ хэрүүл, маргаан хийгээд тэгээд л цохиж, зодсон. Би Ж.Рийг гараараа нүүр ам, уруул, нүд, шанаа орчимд нь л 2-3 удаа цохиж, зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/, Ж.Рийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн. Тэгээд архи ууж сууж байгаад архиа ууж дуусахаар нь би дахиж архи ууя гэтэл Л.М явах гээд байхаар нь маргалдаад л харилцан зодоон хийсэн. Тухайн үед хамт дагаж архи ууя гэх үед М явах гээд согтуу хүмүүс хоорондоо маргалдаад зодоон хийсэн. Би Мийг нүүр, ам уруул хэсэгт нь л 2-3 удаа цохиж зодсон. Мийн биед учирсан гэмтлийг би зодож учруулсан. Уг гэмтэл миний буруутай үйлдлээс болж учирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/, хохирогч Ж.Рийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 299 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/, хохирогч Л.Мийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 298 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

 

            Иймд шүүгдэгч Ш овогт Жы Рид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Лгийн Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Р, Л.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Ж.Р, Л.М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Ж-ы Рийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Л гийн М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Рийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Рид оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Л.Мд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Р, Л.М нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.Р, Л.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Р, Л.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ