| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2026/00076/И |
| Дугаар | 319/ШШ2026/00085 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 319/ШШ2026/00085
2026 02 05 319/ШШ2026/00085
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, ******* байр, Эн Эм товер оффис, 17 давхарт байрлах, “Т******* ******* *******” ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ховд аймаг, Дуут сум, Шивэр багт оршин суух, ******* ******* холбогдох
5,232,308.13 (таван сая хоёр зуун гучин хоёр мянга гурван зуун найман төгрөг арван гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 319/2026/00076 индексийн дугаартай иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: 227228 дугаартай зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн зээлийн үлдэгдэл 3,495,792.09 төгрөг, зээлийн хүү 1,631,381.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,134.33 төгрөг, нотариатын зардалд 45,000 төгрөг, нийт 5,232,308.13 төгрөг гаргуулах.
2. Хариу тайлбарын агуулга: Тус байгууллагаас зээл авсан нь үнэн болно. Зээлийн үлдэгдэл 5,232,308.13 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйл байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Э.Батсүх нь нэхэмжлэгч Таван богд ******* ******* ХХК-ийн 5,232,308.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул Таван богд ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Таван богд ******* ******* ХХК-ийн хариуцагч Э.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 49,333.5 төгрөг, улсын орлогоос 49,333.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Таван богд ******* ******* ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэгч Таван богд ******* ******* ХХК-ийн 5,232,308.13 ( таван сая хоёр зуун гучин хоёр мянган төгрөг арван гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Таван богд ******* ******* ХХК нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 49,333.5 төгрөг, улсын орлогоос 49,333.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Таван богд ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС