Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/10

 

 

 

 

 

 

2026        02          11                                          2026/ДШМ/10

 

 

Г.Г, М.У,

Г.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

  Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ц.Л

Шүүгдэгч                                                       Г.Г, М.У, Г.Э

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Р.Ц, Б.Б,

Д.О, Р.Б

Хохирогч                                                       Р.М

Нарийн бичгийн дарга                               Г.Энэрэл нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Р.Ц нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Г, М.У, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Г-н Г, Монгол Улсын иргэн,

   М овогт Гын Э, Монгол Улсын иргэн,

   Ө овогт Мн У, Монгол Улсын иргэн,

 

   Шүүгдэгч Г.Г нь ганцаараа 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр     аймгийн    сумын      багийн нутаг дэвсгэрт байх хохирогч Б.Б-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, ногоон писү хөөрөг 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, ноён сэврэй хийцтэй ногоон хаш аяга 2 ширхэг, их гарын алтан оруулгатай алтан хээтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 9 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 26,065,300 төгрөгийн хохирол учруулсан,

 - 2023 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө     аймгийн  сумын   багийн            тоотод оршин суух хохирогч О.Ү-ы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, монетон цагирган ээмэг 1 хос, монетон гинж, мөнгөн товч, самсунг А51 загварын гар утас, арьсан эрэгтэй гар цүнх 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,345,000 төгрөгийн хохирол учруулсан,

- үргэлжилсэн үйлдлээр, М.Утай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө    аймгийн    сумын     багийн     дүгээр хороолол     тоотод оршин суух хохирогч Ж.Э-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хөшиж, хууль бусаар нэвтрэн орж, эмэгтэй хүний рубин шигтгээ, жижиг бриллиантан шигтгээнүүдтэй орос монетон ээмэг 1 хос, монетон гинж, кулонтой, монетон гинж, гарын бугуйвч монетон шигтгээтэй, бугуйн алтан цаг, монетон кольцо 2 ширхэг, эмэгтэй алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний ноолууран пальто 1 ширхэг, хар бор өнгийн эмэгтэй хүний булган шуба, эрэгтэй ноолууран цамц 4 ширхэг, эмэгтэй ноолууран цамц 2 ширхэг, бугуйн цаг эрэгтэй 2 ширхэг, мөнгөн аяга жижиг 8 ширхэг, гоёлын метал бөгж 1 ширхэг, гоёлын ээмэг 1 хос, сваровский хүзүүний зүүлт 1 ширхэг, метал гинжин бугуйвч 1 ширхэг, метал ээмэг 1 хос, энгэрийн зүүлт 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,345,000 төгрөгийн хохирол учруулсан,

- М.Утай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11-нээс 14-ний өдрийн хооронд           аймгийн         сумын          багийн     дүгээр хороолол        тоотод оршин суух хохирогч Б.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр байрны цонхоор нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын тархи мөнгөн хөөрөг, дунд гарын цагаан хаш хөөрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 5,894,000 төгрөгийн хохирол учруулсан,

- М.Утай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө        аймгийн        сумын        баг          дүгээр хороолол         тоотод оршин суух хохирогч Р.М-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж цэнхэр өнгийн бадмаараг шигтгээтэй эмэгтэй хүний 3 хос ээмэг бөгж, эмэгтэй хүний цагаан алтан бөгж 2 хос, хар алмаазан 3 хос ээмэг, бөгж, алмаазан шигтгээтэй эрэгтэй бөгж, шүрэн толгойтой, алтан нуухтай дунд гарын хаш хөөрөг, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, хос монетон ээмэг, турк эмэгтэй хүний /ээмэг, зүүлт, бөгж/ 3 хос, сваровски шигтгээтэй /ээмэг, зүүлт, бөгж/ хослол, 12 завхай мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой хазаар, таримал алмазан ээмэг, монетон ээмэг 1 хос, мөнгөн аяга 30 ширхэг /их, бага, дунд/, цул монетон эрэгтэй бөгж, их гарын алтан аяга 2 ширхэг, унждаг мөнгөн хос ээмэг, орос ногоон хаш аяга 1 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 138,583,127 төгрөгийн хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан.

- М.У, Г.Э нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, 2023 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө    аймгийн    сумын     баг    тоотод оршин суух, хохирогч М.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, их гарын иж бүрэн халх мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой суран хазаар, суран даруулга, шаргал өнгийн сваровски шигтгээтэй гинж, ногоон өнгийн болор шигтгээтэй кулон зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 16,865,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор Г.Эгийн эзэмшлийн      улсын дугаартай      загварын тээврийн хэрэгслийг ашигласан,

  - М.У, Г.Э нартай бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Ц.Ц-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, гуулин аяга 2 ширхэг, гар дриль баттерейн хамт, монетон гинж 1 ширхэг, шаргал өнгийн зүүлт 1 ширхэг, гоо сайхны иж бүрдэл 1 ком, нүүрний тос 3 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, эрэгтэй шармал бугуйн цаг 1 ширхэг, нүүрний маск 3 хайрцаг, жижиг гар чийдэн, том гар чийдэн, утастай тастагч, ногоон берзинтен ууттай түлхүүр багажны ком, машин угаагчийн аппарат, цагаан шигтгээтэй ээмэг 1 хос, шармал өнгөтэй ээмэг 1 хос зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6,986,140 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор Г.Эгийн    улсын дугаартай        загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, бусдад нийт 230,179,403 төгрөгийн хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

 - М.Утай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн     аймгийн     сумын     “З” гэх газраас 2023 оны 09 дүгээр сарын 08-наас 11-ний өдрийн хооронд хохирогч Г.Д-н эзэмшлийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг     улсын дугаартай    тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 3,050,000 төгрөгийн хохирол учруулсан,

  Шүүгдэгч Г.Э нь Г.Г, М.У нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, 2023 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө    аймгийн    сумын     баг      оршин суух, хохирогч М.Д-ны эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, их гарын иж бүрэн халх мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой суран хазаар, суран даруулга, шаргал өнгийн сваровски шигтгээтэй гинж, ногоон өнгийн болор шигтгээтэй кулон зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 16,865,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд өөрийн эзэмшлийн    улсын дугаартай     загварын тээврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлж хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор хамтран оролцсон,

  - мөн үргэлжилсэн үйлдлээр Г.Г, М.У нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Ц.Ц-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, гуулин аяга 2 ширхэг, гар дриль баттерейн хамт, монетон гинж 1 ширхэг, шаргал өнгийн зүүлт 1 ширхэг, гоо сайхны иж бүрдэл 1 ком, нүүрний тос 3 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, эрэгтэй шармал бугуйн цаг 1 ширхэг, нүүрний маск 3 хайрцаг, жижиг гар чийдэн, том гар чийдэн, утастай тастагч, ногоон берзинтен ууттай түлхүүр багажны ком, машин угаагчийн аппарат, цагаан шигтгээтэй ээмэг 1 хос, шармал өнгөтэй ээмэг 1 хос зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6,986,140 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд өөрийн эзэмшлийн    улсын дугаартай    загварын тээврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлж хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор хамтран оролцсон,

Шүүгдэгч М.У нь Г.Гтой үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө    аймгийн    сумын    багийн     дүгээр хороолол     тоотод оршин суух, хохирогч Ж.Э-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хөшиж, хууль бусаар нэвтрэн орж, эмэгтэй хүний рубин шигтгээ, жижиг бриллиантан шигтгээнүүдтэй орос монетон ээмэг 1 хос, монетон гинж, кулонтой, монетон гинж, гарын бугуйвч монетон шигтгээтэй, бугуйн алтан цаг, монетон кольцо 2 ширхэг, эмэгтэй алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний ноолууран пальто 1 ширхэг, хар бор өнгийн эмэгтэй хүний булган шуба, эрэгтэй ноолууран цамц 4 ширхэг, эмэгтэй ноолууран цамц 2 ширхэг, бугуйн цаг эрэгтэй 2 ширхэг, мөнгөн аяга жижиг 8 ширхэг, гоёлын метал бөгж 1 ширхэг, гоёлын ээмэг 1 хос, сваровский хүзүүний зүүлт 1 ширхэг, метал гинжин бугуйвч 1 ширхэг, метал ээмэг 1 хос, энгэрийн зүүлт 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 32,440,836 төгрөгийн хохирол учруулсан,

 - Г.Гтой үйдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11-ээс 14-ний өдрийн хооронд    аймгийн    сумын     багийн         дүгээр хороолол   тоотод оршин суух хохирогч Б.Д-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр байрны цонхоор нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын тархи мөнгөн хөөрөг, дунд гарын цагаан хаш хөөрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 5,894,000 төгрөгийн хохирол учруулсан,

  - Г.Гтой үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө         аймгийн         сумын          баг          дүгээр хороолол      тоотод оршин суух хохирогч Р.М-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж цэнхэр өнгийн бадмаараг шигтгээтэй эмэгтэй хүний 3 хос ээмэг бөгж, эмэгтэй хүний цагаан алтан бөгж 2 хос, хар алмаазан 3 хос ээмэг, бөгж, алмаазан шигтгээтэй эрэгтэй бөгж, шүрэн толгойтой, алтан нуухтай дунд гарын хаш хөөрөг, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, хос монетон ээмэг, түрк эмэгтэй хүний /ээмэг, зүүлт, бөгж/ 3 хос, сваровски шигтгээтэй /ээмэг, зүүлт, бөгж/ хослол, 12 завхай мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой хазаар, таримал алмазан ээмэг, монетон ээмэг 1 хос, мөнгөн аяга 30 ширхэг /их, бага, дунд/, цул монетон эрэгтэй бөгж, их гарын алтан аяга 2 ширхэг, унждаг мөнгөн хос ээмэг, орос ногоон хаш аяга 1 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 138,583,127 төгрөгийн хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан,

- Г.Г, Г.Э нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө    аймгийн   сумын   тоотод оршин суух, хохирогч М.Д-ны эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, их гарын иж бүрэн халх мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой суран хазаар, суран даруулга, шаргал өнгийн сваровски шигтгээтэй гинж, ногоон өнгийн болор шигтгээтэй кулон зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 16,865,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор Г.Эгийн эзэмшлийн      дугаартай    загварын тээврийн хэрэгслийг ашигласан,

  - Г.Г, Г.Э нартай бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Ц.Ц-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, гуулин аяга 2 ширхэг, гар дриль баттерейн хамт, монетон гинж 1 ширхэг, шаргал өнгийн зүүлт 1 ширхэг, гоо сайхны ижбүрдэл 1 ком, нүүрний тос 3 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, эрэгтэй шармал бугуйн цаг 1 ширхэг, нүүрний маск 3 хайрцаг, жижиг гар чийдэн, том гар чийдэн, утастай тасдагч, ногоон берзинтен ууттай түлхүүр багажны ком, машин угаагчийн аппарат, цагаан шигтгээтэй ээмэг 1 хос, шармал өнгөтэй ээмэг 1 хос зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6,986,140 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор Г.Эгийн эзэмшлийн    улсын дугаартай     загварын тээврийн хэрэгслийг ашиглаж, бусдад нийт 200,769,140 төгрөгийн хохирол учруулж их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан, машин механизм ашигласан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

   - Г.Гтой үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн       аймгийн      сумын     баг “З” гэх газраас 2023 оны 09 дүгээр сарын 08-наас 11-ний өдрийн хооронд хохирогч Г.Д-н эзэмшлийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг     улсын дугаартай    тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 3,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Г.Г, М.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад тус тус зааснаар,

 

Г.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан гэм буруутайд,

 

шүүгдэгч М.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан гэм буруутайд,

 

шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт тээврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Гыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Уыг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Эг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 9 жил 6 сарын хугацаагаар,

 

шүүгдэгч М.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 19 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан шийдвэрийг хүчингүй болгож 09 сар 19 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 9 жил 9 сар 19 хоногийн хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Год оногдуулсан 9 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч М.Ут оногдуулсан 9 жил 9 сар 19 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Г.Эд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын цагдан хоригдсон 793 хоног, шүүгдэгч М.Уын цагдан хоригдсон 693 хоног, шүүгдэгч Г.Эгийн цагдан хоригдсон 340 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, М.У нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Хорих-437 дугаар ангийн цагдан хорих байранд цагдан хорьж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.7, 25.10 дахь хэсгүүдэд зааснаар    аймгийн     сумын оршин сууж байгаа 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б-ны М, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Эгийн А нарын эрх ашиг, сонирхлыг хамгаалах асран хамгаалагч тогтоохыг   аймгийн     сумын Засаг даргад даалгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Гоос 115.545.474 /нэг зуун арван таван сая таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөг гаргуулж,

хохирогч Б.Бд 26.065.300 /хорин зургаан сая жаран таван мянга гурван зуу/ төгрөг, хохирогч А.Үд 2.995.000 /хоёр сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөг, хохирогч Ж.Эд 16.136.943 /арван зургаан сая нэг зуун гучин зургаан мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг, хохирогч Б.Дт 2.947.000 /хоёр сая есөн зуун дөчин долоон мянга/ төгрөг, хохирогч Р.Мд 63.291.564 /жаран гурван мянга хоёр зуун ерэн нэгэн мянга таван зуун жаран дөрөв/ төгрөг, хохирогч М.Дд 351.667 /гурван зуун тавин нэгэн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөг, хохирогч Ц.Цд 2.233.000 /хоёр сая хоёр зуун гучин гурван мянга/төгрөг, хохирогч Г.Дд 1.525.000 /нэг сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус олгохоор,

 

шүүгдэгч М.Уаас 86.485.174 /наян зургаан сая дөрвөн зуун наян таван мянга нэг зуун далан дөрөв/ төгрөг гаргуулж,

хохирогч Ж.Э 16.136.943 /арван зургаан сая нэг зуун гучин зургаан мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг, хохирогч Б.Дт 2.947.000 /хоёр сая есөн зуун дөчин долоон мянга/ төгрөг, хохирогч Р.Мд 63.291.564 /жаран гурван мянга хоёр зуун ерэн нэгэн мянга таван зуун жаран дөрөв/ төгрөг, хохирогч М.Дд 351.667 /гурван зуун тавин нэгэн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөг, хохирогч Ц.Цд 2.233.000 /хоёр сая хоёр зуун гучин гурван мянга/ төгрөг, хохирогч Г.Дд 1.525.000 /нэг сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

 

   Шүүгдэгч Г.Г, М.У, Г.Э нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн “Гар утас”, “хохирогч М.Д-ны гэр” гэсэн бичиглэлтэй хоёр ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Эгийн эзэмшлийн  улсын дугаартай  загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл,         улсын дугаартай  загварын тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 206 дугаартай         аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,

 

           аймгийн          сумын        багийн р гудамж       тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө /байшин/-ийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 204 дугаартай  аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,

        аймгийн          сумын       баг       багийн       тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө болон      аймгийн        сумын     баг     тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө /байшин/-ийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаартай      аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,

      аймгийн        сумын     багийн     р гудамж     тоот газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 205 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,

17.793.000 /арван долоон сая долоон зуун ерэн гурван мянга/ төгрөгийн үнэлгээтэй,       улсын дугаартай   загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай       аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож дээрх эд хөрөнгүүдийг шүүгдэгч Г.Эд үлдээж,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн улаан хүрэн өнгийн модон эдлэлээр хийсэн буу мэт хэлбэртэй зүйл, 79 см урт мод мэт эдээр хийгдсэн нэг талдаа шар өнгийн наалдамхай зүйлээр ороогдсон ташуур мэт зүйл, хатуу металл эдээр хийгдсэн 15см урттай zkk-600 гэсэн бичигтэй бууны хэсэг, бор өнгийн 41 размерын арзгар ултай гутал, бор өнгийн арьсан эдээр хийгдсэн 27см урт хутганы хуй, 9ш аяга буюу тагш, Нокиа гар утас, R гэсэн бичигтэй бууны сум 2ш, барьцаалан зээлдүүлэх хуудас, саарал өнгийн саравчтай малгай, хөх саарал өнгийн саравчтай малгай, дуран мэт хэлбэртэй зүйл, цагаан өнгийн хос гутал, саарал өнгийн хос гутал, цагаан өнгийн гутал, ягаан оруулгатай цагаан өнгийн гутал, ногоон өнгийн хос гутал, хар өнгийн хос гутал 2ш, хар өнгийн түрийтэй хос гутал 1ш, хар өнгийн урт түрийтэй гутал, үүрэн телефоны карт 2ш зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах,

 

шүүгдэгч Г.Эгийн гэх гоёл чимэглэлийн хайрцаг, уг хайрцаг доторх гоёл чимэглэлийн эд зүйлс, “И” гэсэн үнэмлэх, цээж зураг, хатуу эдээр хийгдсэн мөнгөлөг өнгийн гарын бугуйвч мэт зүйл 2ш, мөнгөлөг өнгөтэй хүзүүний зүүлт, 5-н өнгийн дэлбээтэй цэцгийн дүрстэй зүйл, мөнгөлөг өнгөтэй урт гинж, шаргал өнгийн хунгийн дүрстэй метал зүүлт, шаргал өнгөтэй, цагаан өнгийн эрвээхэйн дүрстэй зүүлт, урт зүйл буюу зүүлт /гинж/, хөх өнгийн бөөрөнхий эдийн хэлхээтэй зүүлт, урт цагаан өнгийн зүүлт, урт хар, саарал өнгийн хатуу эдээр хийсэн зүүлт, улаан өнгийн зүүлт 2ш, мөнгөлөг өнгийн зүүлт 2ш буюу нийт 14ш зүүлт буюу гинж, ягаан өнгийн эд 6ш, хар хөх өнгийн оосортой Майкл корс бичигтэй бугуйн цаг, ялтгар хар, мөнгөлөг бор өнгийн чулуу мэт шигтгээтэй зүүлт /кулон/ 3ш, гол хэсэгтээ цагаан шигтгээтэй хээ угалз бүхий монгол загварын унждаг хийцтэй ээмэг 1 хос, голдоо улаан шүр мэт шигтгээтэй хээ угалз бүхий унждаг ээмэг 1 хос, голдоо улаан, ногоо өнгийн шүр мэт шигтгээ бүхий унждаг ээмэг 1 хос, том цагаан өнгийн шүр, сувд мэт цагаан өнгийн шигтгээтэй ээмэг 1 хос, жижиг цагаан шүрэн ээмэг 1 хос, улаан өнгийн цэцэг мэт хэлбэртэй ээмэг 1ш, тэгш өнцөгт хэлбэртэй, хатуу металл /мөнгө мэт/ материалтай, ногоон өнгийн чулуун унжлагатай ээмэг 1 хос, өрөөсөн ногоон ээмэг, цагаан өнгийн сувд мэт чимэглэлтэй ээмэг 1 хос, цагаан өнгийн тунгалаг шигтгээтэй ээмэг 1 хос,  бөгжнүүд нийт 16ш, шаргал өнгийн метал эдээр хийсэн бөгж 6ш, мөнгөлөг метал эдээр хийсэн бөгж 9ш, цэнхэн өнгийн бөгж 1ш, метал материалтай шүр мэт зүйлээс бүтсэн төрөл 10 ширхэг зүүлт буюу кулон мэт зүйлс, метал эдээр хийгдсэн өрөөсөн ээмэг, зүүлт, кулон мэт эд зүйлс, айпоне 14 про макс загварын гар утас, хар өнгийн эмэгтэй шуба нэг ширхэгийг зэргийг шүүгдэгч Г.Эд, А куантум загварын,  самсунг А-53 загварын 2 ширхэг гар утсыг шүүгдэгч Г.Год тус тус буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.М-д даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын өмчлөлийн, шүүгдэгч Г.Эгийн эзэмшлийн 11.700.000 /арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий     улсын дугаартай   загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай Орхон аймгийн прокурорын газрын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 206 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэч Г.Э давж заалдах гомдолдоо:

 

“... Би хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Намайг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн байгаа болон эцэг, эхийн маань хүнд өвчтэй миний асрамжид байдаг, бага насны 3 хүүхэдтэй, өөрөө хөхний хавдартай, зүрхний хэм алдагдал зэрэг өвчтэй байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү гэж гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хөнгөрүүлж өгнө үү ...” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

 

... Анхан шатны шүүхээс Г.Эд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол шаардлагыг хангасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш шүүхийн эрх хэмжээний асуудал тул хөнгөрүүлэх боломжгүй гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:,

1.3. “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасны дагуу Г.Э нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч М.Д-д 351,667 төгрөг, Ц.Ц-д 2,233,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхгүйгээр хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1. “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Г.Эгийн хувьд орон байранд нэвтэрч буюу гэмт хэргийг гардан гүйцэтгээгүй, зөвхөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр шүүгдэгч нарыг очиж авсан гэмт хэргийн хамжигч хүнд дээрх хуулийн зохицуулалтыг харгалзан үзээгүй нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2. "үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилсан бөгөөд Г.Э нь гэмт хэргийн улмаас бусдад 2,583,667 төгрөгийн хохирол учруулсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, 3. “Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна” гэх заалтуудыг үндэслээд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хорих ялын ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой байхад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1. “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу Г.Эгийн хувийн байдал, хохирол төлсөн байдал, гэмт буруугаа хүлээсэн байдал зэргийг харгалзан үзэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Г.Эд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тэрээр хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Түүнчлэн тус зүйлийн 3-т “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан бөгөөд түүний эрүүл мэндийн болон асрамжинд байгаа хүүхдүүдийн нөхцөл байдал, хөгшин настай эцэг эхийн байдал зэргийг харгалзан үзэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, Г.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсгүүдийг удирдлага болгон хорих ялыг бууруулан 1 жилийн хорих ялаар сольж өгнө үү ... ” гэжээ.

Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

 

“... Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралыг эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Г.Г нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй гэж үзэж байна. Харин удаа дараагийн үйлдэлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэж байгаа тохиолдолд хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь тогтоогдсон байх ёстой гэж үзэж байна. Мөн амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь хугацааны хувьд урт хугацааг хамруулан ойлгох ёстой.

Шүүгдэгч Г.Гын гэм буруутайд тооцогдсон хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хугацаа нь 2023 оны 05 дугаар сард 1 удаа, 2025 оны 06 дугаар сард 1 удаа, 2025 оны 08 дугаар сард 3 удаа, 2023 оны 09 дүгээр сард 2 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байгаа нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэх ойлголтонд хамаарахааргүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм.

Шүүгдэгчийг гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хохирлын үнэлгээнд дүгнэлт хийсэн болохоос биш яг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” эсэхэд дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/531 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Г.Гын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Г ...тайлбаргүй ... гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.У ...тайлбаргүй ... гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Э тайлбартаа: ... Хохирогчоос уучлалт гуйж байна ... гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч Г.Гын эрх зүйн байдлыг дордуулсан, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... Г.Эгийн хувьд гэм буруугийн талаар маргадаггүй, ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б тайлбартаа: “... Анхан шатны шүүх М.У, Г.Г нарын үйлдлийг зүйлчилсэн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэргийг шийдсэн ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... ” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Р.М тайлбартаа: ... Шүүх итгэл үнэмшлээрээ энэ хэрэгт дүгнэлт хийж, зөв зүйтэй хариуцлага оногдуулсан гэж үзэж байна ... гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Г.Г нь ганцаараа 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр    аймгийн    сумын      багт оршин суух иргэн Б.Б-н орон байранд хууль бусаар нэвтрэн 26.065.300 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, 2023 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө     аймгийн     сумын    багийн       тоотод оршин суух иргэн О.Ү-ны орон байранд хууль бусаар нэвтрэн 3.345.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

 

-шүүгдэгч М.У, Г.Э нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрүүдийн хооронд    аймгийн       сумын  багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Ж.Э, Б.Д, Р.М, М.Д, Ц.Ц нарын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, хохирогч нарт 230.179.403 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

- мөн шүүгдэгч М.Утай бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 08 - 11-ний өдрийн хооронд    аймгийн     сумын     дүгээр баг “З” гэх газраас иргэн Г.Д-н 2 тооны үхэр буюу олон тооны малыг     улсын дугаартай  маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч М.У нь шүүгдэгч Г.Г, Г.Э нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглаж, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрүүдийн хооронд    аймгийн     сумын      ,  багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Ж.Э, Б.Д, Р.М, М.Д, Ц.Ц нарын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, тэдгээрт 200.769.140 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

- мөн шүүгдэгч Г.Гтой үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 08 - 11-ний өдрийн хооронд         аймгийн         сумын       дүгээр баг “З” гэх газраас иргэн Г.Д-н 2 тооны үхэр буюу олон тооны малыг         улсын дугаартай     маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Г.Э нь шүүгдэгч Г.Г, М.У нартай бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 09 дүгээр сарын 14 - 16-ны өдрүүдийн хооронд        аймгийн         сумын ,   багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн М.Д, Ц.Ц нарын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн        улсын дугаартай    маркийн тээврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлж, хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор хамтран оролцож 23.851.140 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан болох нь

 

хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, хөрөнгийн үнэлгээ болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Гыг “үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон”, “бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч М.Уыг “үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон”, “бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Г.Эг “үргэлжилсэн үйлдлээр, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт тээврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан зүйлчилжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн объектив шинжийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тодорхой дурдсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “... анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ... ” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуульд заасан үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг ял оногдуулахдаа баримталдаг бөгөөд шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуулийн шаардлагад нийцсэн байх шаардлагатай.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г, М.У, Г.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй болно.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эгийн ...     улсын дугаартай   загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хангахад чиглэгдсэн зохицуулалт юм.

 

Хэрэв гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч … гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах зохицуулалт мөн зүйлийн 4 дэх хэсэгт хуульчилжээ.

 

Хэдийгээр       улсын дугаартай         маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Г.Эгийн эзэмшлийнх болох нь тогтоогддог ба Г.Э нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй боловч уг тээврийн хэрэгслийг ашиглан шүүгдэгч Г.Г, М.У, Г.Э нар нь бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан,

 

мөн шүүгдэгч Г.Г, М.У нар нь хохирогч Г.Д-н 2 тооны үхрийг дээрх тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан       улсын дугаартай   маркийн тээврийн хэрэгслийг үнэлж хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Баасанжав, шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Р.Ц нарын “... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... ” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ Эрүүгийн хуулиар тодорхойлогдоогүй ... мэргэшсэн ... гэж дүгнэсэн нь бурууг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын “... улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй...” гэснийг “... хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 С.УРАНЧИМЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                                     Г.ЖАРГАЛТУЯА

 

                                                                        З.ХОСБАЯР