| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2026/00099/И |
| Дугаар | 319/ШШ2026/00092 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 319/ШШ2026/00092
2026 02 09 319/ШШ2026/00092
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8-р давхарт байрлах, “******* *******” ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, 10-р баг, Тахилт баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний төлбөрт 343,439.66 (гурван зуун дөчин гурван мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг, жаран зургаан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 319/2026/00099/ индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...ЗГ2024051620476 дугаартай зээлийн гэрээний үүрэгт: үндсэн зээлийн үлдэгдэл 263,920.86 төгрөг, зээлийн хүү 60,151.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,367.10 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг, нийт 343,439.66 төгрөг дээрх гурван зээлийн гэрээний төлбөрт нийт 2,682,252.02 гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч З.******* холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 343,439.66 (гурван зуун дөчин гурван мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг, жаран зургаан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Цогзолмаа нь Зээлийн гэрээний төлбөрт 343,439.66 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,953.20 төгрөгийн тал хувь болох 5,476.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,476.6 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 5,476.6 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч З.Цогзолмаа нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч З.******* холбогдох, зээлийн гэрээний төлбөрт 343,439.66 (гурван зуун дөчин гурван мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг, жаран зургаан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,953.20 төгрөгийн тал хувь болох 5,476.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,476.6 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 5,476.6 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З.Цогзолмаа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС