| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2026/00069/И |
| Дугаар | 319/ШШ2026/00098 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 319/ШШ2026/00098
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил, Махатма ганди гудамж, 31/1-р байр, Эм Эн товер оффис 17 давхарт байрлах, “******* ******* ******* *******” ХХК /*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, 4-р баг, Бугат баг, 3-р гудамж, 31 тоотод оршин суух, Хандаагийн Уранчимэгт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний төлбөрт 2,682,252.02 (хоёр сая зургаан зуун наян хоёр мянга хоёр зуун тавин хоёр мянган төгрөг хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 319/ШЗ2026/00227 индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт: үндсэн зээлийн үлдэгдэл 1,170,497.20 төгрөг, зээлийн хүү 104,193.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,090.51 төгрөг, нийт 1,828,781.33 төгрөг, 93001-92718 дугаартай зээлийн гэрээний үүрэгт: үндсэн зээлийн үлдэгдэл 703,395.42 төгрөг, зээлийн хүү 205,189.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,186.76 төгрөг, нийт 997,772.06 төгрөг, 93001-100999 дугаартай зээлийн гэрээний үүрэгт: үндсэн зээлийн үлдэгдэл 327,256.34 төгрөг, зээлийн хүү 17,332.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110.22 төгрөг, нийт 344,698.63 төгрөг дээрх гурван зээлийн гэрээний төлбөрт нийт 2,682,252.02 гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 2,682,252.02 (хоёр сая зургаан зуун наян хоёр мянга хоёр зуун тавин хоёр мянган төгрөг хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох торгуулийн төлбөр болон татварын нийт 2,682,252.02 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,866 төгрөгийн тал хувь болох 28,933 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 28,933 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 28,933 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч ******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох, зээлийн гэрээний төлбөрт 2,682,252.02 (хоёр сая зургаан зуун наян хоёр мянга хоёр зуун тавин хоёр мянган төгрөг хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,866 төгрөгийн тал хувь болох 28,933 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 28,933 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 28,933 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС