| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/01228/И |
| Дугаар | 319/ШШ2026/00102 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 319/ШШ2026/00102
| 2026 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 319/ШШ2026/00102 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын 9 дүгээр багт оршин суух, Шуруши Ожых овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран багийн ******* тоотод оршин суух, Жантекей овогт ******* ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч: *******
Хариуцагчийн өмгөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр надаас 3,000,000 төгрөг зээлж аваад 2023 оны 04 дүгээр сард өгнө гэж хэлээд баримт бичиж өгсөн боловч заасан хугацаандаа өгөхгүй өдийг хүрсэн. Зээлсэн мөнгөө авахаар удаа дараа асуухад янз бүрийн шалтаг хэлээд иргэн намайг хохироож байна. Иймд иргэн *******аас 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгоны оршин суугч аас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг зээлж авсан байдаг. ******* нь уг мөнгийг эргүүлэн төлөөгүй байх тул гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэх шаардлагаа дэмжиж байна гэв.
3.Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр хүнээс мөнгө төгрөг аваагүй. Тухайн үед надад 2 гэр байна чи нэгийг нь аваад нөгөө гэрийг нь худалдан борлуулаад өг гээд би тэр бичиг дээр нь гарын үсэг зурсан. Бидний хувьд ямар нэгэн мөнгөний асуудал байхгүй. Харин нэг дааганы асуудал байгаа надад бэлэглэсэн юм. Тэр даага нь над дээр ирэхдээ сахуутай хөл нь бэртсэн даага ирээд үхсэн би даагыг нь тийм муу байгаа талаар хэлсэн. Эсвэл даагаа ав эсвэл би дааганы үнийг төлье гэж хэлсэн гэв.
4.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж буй баримт нь ганцхан гар бичмэл бүхий баримт байгаа. Тухайн баримтад 3,000,000 төгрөг авсан гэх асуудал бичсэн байдаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө эсвэл төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн тохиолдолд үүрэг хүлээх боломжтой. Хариуцагчийн хувьд мөнгө бус бидний хооронд зөвхөн нэг дааганы асуудал байгаа гэдэг тайлбар хэлдэг. Хэрэв нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байвал хангалттай нотлох баримтыг өөрөө бүрдүүлж байж нэхэмжлэх эрх үүсэх бөгөөд нэг гар бичмэлээр нэхэмжлэх боломжгүй. Шаардлагатай тохиолдолд нэхэмжлэлээ дэмжих хангалттай нотлох баримт бүрдүүлэх боломжтой байсан боловч нэмэлт нотлох баримт бүрдүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
5. Нэхэмжлэгчээс: Шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, аас 3 сая төгрөг зээлж авлаа. 2023 оны 04 сард өгнө зээл авсан гэх гараар бичсэн баримт, итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас: Хариу тайлбар, өмгөөллийн гэрээ зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
2.1. аас 3 сая төгрөг зээлж авлаа. 2023 оны 04 сард өгнө зээл авсан гэх 2022 оны 12 дугаар сарын 15-нд утас 99435053 гараар бичсэн баримтаар надаас 3,000,000 төгрөг зээлсэн ба хугацаандаа өгөхгүй мөнгөө нэхэхээр янз бүрийн шалтаг тоочсоор өдийн хүрсэн гэв.
3. Хариуцагч ******* дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.
3.1. Би Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн гэх хүнээс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цоохор зүсмийн орос тамгатай хоёр урд хөл нь олон хоног тушсан бололтой доголон даага бэлгэнд авсан. Гэтэл тэр даага нь 10 хоногийн дараа үхсэн. Тэгээд дааганы чинь оронд нэг даага өгнө гэж тохиролцсон. Гэтэл өнөөдөр 3,000,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч нь 3,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2023 оны 4 сард өгөхөөр болж баримт үйлдэж өгсөн нь түүнийг нэхэмжлэгч аас 3,000,000 төгрөг зээлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 3,000,000 төгрөг шаардсан нь эрх зүйн үндэслэлтэй.
6. Хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бичиж өгсөн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх боловч түүнийгээ үгүйсгэх баримтыг гаргаж өгөөгүй болно.
7. Хариуцагч ******* нь 2022 оны 12 сарын 15-ны өдөр аас 3,000,000 төгрөг зээлж авчхаад өгөхгүй байсан тул түүнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч М.******* шаардлага үндэслэлтэй.
8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******аас 3,000,000 /гурван сая / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС