| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2026/00101/И |
| Дугаар | 319/ШШ2026/00120 |
| Огноо | 2026-02-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 319/ШШ2026/00120
| 2026 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 319/ШШ2026/00120 | ******* аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 13-р хороо, Залуус гудамж, ******* ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, Жаргалант сум, 6-р баг, Жаргалан 1-т байрлах, ******* ******* ******* холбогдох /*******/-д холбогдох,
246,459.65 (хоёр зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун тавин есөн төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Төрийн өмчит үйлдвэрийн газар нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* ******* Сургуулийн захиалгаар усны бүрэн шинжилгээний ажил хийлгүүлсэн боловч захиалагч талаас төлбөрийн үлдэгдэл 246,459.65 төгрөг төлөгдөөгүй тул тухайн үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: 246,459.65 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* ******* ******* нь 246,459.65 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* *******т төлж нэхэмжлэлийг биелүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь тогтоогдсон тул ******* ******* ******* Газрын нэхэмжлэлтэй ******* ******* *******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* нь 246,459.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* Газрын нэхэмжлэлийг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС