2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 193/ШШ2026/00583

 

 Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,

 

Нэхэмжлэгч: .....................,*******,*******,*******,*******од байрлах, ******* ХХК /РД:*******/

 

Хариуцагч: *******,*******,, .... тоотод оршин суух, ................овогтой ын /РД:/

 

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг 10,248,975.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Г. 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ME-CMГ/2024-175881/ тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, 5,699,000 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийг 719 хоног хэтрүүлсэн. Иймд Г.аас үндсэн төлбөр 5,699,900 төгрөг, хүү 4,182,670.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 366,404.20 төгрөг нийт 10,248,975.11 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 10,248,975.11 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Г.аас Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 313.2-т заасан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг 10,248,975.11 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10,248,975.11 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн.

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ын санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг 10,248,975.11 /арван сая хоёр зуун дөчин найман мянга есөн зуун далан таван төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,934 /нэг зуун далан найман мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 89,467 /наян есөн мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг хариуцагч Г.гаас гаргуулж, 89,467 /наян есөн мянга дөрвөн зуун жаран долоо/төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ