| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 102/2024/07096/И |
| Дугаар | 197/ШШ2026/00146 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2026/00146
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,,,, ХХК,
Хариуцагч: Улаанбаатар, *******,*******,**************/*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох төлбөр барагдуулах гэрээний 5,830,736.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Биндэрьяа, хариуцагч Б.******* нар болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Аюуш нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд "*******" ХХК-д бэлэн бүтээгдэхүүний нярав албан тушаалд ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 7,052,390 төгрөгийн үнэ бүхий бэлэн бүтээгдэхүүнийг дутаасан, мөн цалингаас суутгуулахаар тохирсон хямдралтай ундаа, камер шүүсэн бүтээгдэхүүний зөрүү бүхий 208,475.45 төгрөг, нийт 7,260,865.45 төгрөгийн хохирлыг компанид учруулсан.Тус нөхцөл байдал нь "*******" ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 31- ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хоорондох тооллогын хуудсаар тогтоогдсон бөгөөд Б.******* нь дээрх төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус компанитай 2024 оны 05 дугаар сарын 24-ний "Төлбөр барагдуулах гэрээ" байгуулсан. Тус гэрээгээр нийт 7,260,865.45 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 460,865.45 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус бүр 400,000 төгрөгөөр хувааж төлөхөөр тохиролцсон. Б.******* нь тус компанид ажиллаж байх хугацааны цалингаасаа 1,505,129.27 төгрөгийг суутгуулж, дээрх төлбөрөөс 5,755,736.18 төгрөг үлдсэн бөгөөд тэрээр 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэг ч төлөлт хийгээгүй. Иймд Иргэний хууль болон Төлбөр барагдуулах гэрээний 2.3-т заасны дагуу "*******" ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд нийт 75,000 төгрөгийн алданги тооцсон. Ийнхүү нийт 5,830,736.18 төгрөгийг төлүүлэхээр Б.*******тай холбогдсон ч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд үндсэн төлбөр 5,755,736.18 төгрөг, алданги 75,000 төгрөг, нийт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүнг хариуцагч талаас 2 сарын хугацаанд төлнө гэвэл эвлэрэх боломжтой гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 8 сард "*******" ХХК-д няраваар орсон. Тус газар 1 дүгээр, 2 дугаар агуулах буюу том, жижиг агуулахтай байсан. 1 дүгээр агуулах буюу том үйлдвэрээсээ ундаа хүлээж авдаг нярав нь би байсан. Уг асуудал ажилд орсноос хойших биш бөгөөд 2024.02 сард шинэ программ оруулна гэх нэрийдлээр нярав дээр гэнэт маш их хэмжээний өр гарч ирсэн. Агуулахад ажиллаж байхдаа нягтлан гэх хүмүүс буруу тооцоолол гаргаж, няравууд өөрсдөө алдааг нь олдог байсан. 2024 оны 01 сараас агуулахын няраваа сольж үзэе гэж бодоод би 2 дугаар агуулах буюу жижиг агуулахыг хариуцан ажиллахад ямар ч асуудал гарч байгаагүй. Иймд би хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Тус "*******" ХХК нь ажилласан нярав болгон нь өрөнд ороод гардаг. Гэрч хэрэг болвол нярав байсан Х.Билгүүнийг оруулж болно. Миний энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүнг хариуцагч талаас 2 сарын хугацаанд төлнө эвлэрэх боломжтой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний 5,830,736.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Биндэрьяа нь Б.*******тай тохиролцож 5,830,736.18 төгрөг гаргуулах иргэний хэрэг маргаанд 5,830,736.18 төгрөгийг 2 сарын хугацаанд төлнө гэвэл эвлэрэх хүсэлтэй гэснийг хариуцагч Б.******* нь нэхэмжилсэн төлбөрийг 2 сарын хугацаанд төлөхөөр зөвшөөрч байгаа тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэх эвлэрлийн гэрээг, хариуцагч Б.******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Биндэрьяатай тохиролцож ******* ХХК-ийн төлбөр барагдуулах гэрээний төлбөр болох 5,830,736.18 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна. Тухайн хугацаанд бүрэн төлж барагдуулах болно гэх тайлбарыг тус тус гаргасан.
Зохигч хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Биндэрьяа нэхэмжлэлийн шаардлага төлбөр барагдуулах гэрээний 5,830,736.18 төгрөгийг ******* ХХК-д 2 сарын хугацаанд төлж барагдуулах тухай саналыг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,242 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 54,121 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 5,830,736.18 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 5,830,736.18 төгрөгийг хариуцагч Б.******* 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,242 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 54,121 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН