Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 319/ШШ2026/00123

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 319/ШШ2026/00123

Ховд аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ******* *******ны төв байр, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан баг, ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 215,952,562.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дугаартай цалингийн зээлийн гэрээний үүрэгт 215,952,562.55 (хоёр зуун арван таван сая есөн зуун тавин хоёр мянга таван зуун жаран хоёр төгрөг тавин таван мөнгө), төгрөгийг Гэрэл овогтой ******* гаргуулж өгнө үү  ... гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. ******* ******* ХК-иас 2023 онд 232,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин зээлээр авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл төлбөр болох 215,925,625.55 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Тухайн барьцаа хөрөнгө болох автомашиныг зээлийн үүргийн гүйцэтгэлээр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Г.******* холбогдуулан 215,952,562.55 төгрөг гаргуулах, ******* улсын дугаартай, TOYOTA.LAND CRUISER-J300 маркийн сувдан цагаан өнгийн автомашинаар зээлийн үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 215,952,562.55 төгрөг гаргуулах, ******* улсын дугаартай, TOYOTA.LAND CRUISER-J300 маркийн сувдан цагаан өнгийн автомашинаар зээлийн үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэгч ******* ******* ХК-д хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* *******тай ******* тоот зээлийн гэрээ байгуулж 232,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр, 96 сарын хугацаатай, тусгай нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын зээл буюу автомашины зээл авсан бөгөөд зээлийн үлдэгдлийн талаар маргаагүй, зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргасан.

“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Г.******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн хариуцагч Г.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  1,307,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.******* 653,956.5 төгрөгийг, улсын орлогоос 653,956.5 төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн 215,952,562.55 төгрөг гаргуулах, ******* улсын дугаартай, TOYOTA.LAND CRUISER-J300 маркийн сувдан цагаан өнгийн автомашинаар зээлийн үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******  ******* ХК-ийн хариуцагч Г.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,307,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.******* 653,956.5 төгрөгийг, улсын орлогоос 653,956.5 төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ГАНТӨГС