| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/05704/И |
| Дугаар | 191/ШШ2025/06356 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/06356
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ********* хаягт байрлах ******* банк ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ***** тоот хаягт оршин суугч, Боржигон овогт *******ийн ******* /регистрийн дугаар НБ85121904/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,443,675.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,443,675.65 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ******* банктай ЗГ-R000418901 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 23,450,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй. 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 18,239,114.24 төгрөг, зээлийн хүү 1,184,313.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,248.06 төгрөг, нийт 19,443,675.65 төгрөг Б.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага 19,443,675.65 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,243,675.65 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,443,675.65 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ-R000418901 дугаар Зээл болон барьцааны гэрээ байгуулагдаж, 23,450,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,243,675.65 төгрөг нийт 19,443,675.65 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содномтой эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.
6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,443,675.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,240,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,243,675.65 төгрөг нийт 19,443,675.65 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,168 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 127,584 төгрөг, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 127,584 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ