| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2026/01571/И |
| Дугаар | 192/ШШ2026/03851 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2026/03851
2026 04 09 192/ШШ2026/03851
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ****-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “******* *******” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие өөрийн өмчлөлийн түлш түгээх зориулалт бүхий 3 тонны даацтай цистерн автомашинаар түлш түгээх ажлыг эрхэлдэг ба “******* *******” ХХК-ийн захирал ажилтай Г.*******жаргал нь ******* дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатад Хайрганы карьерт ажилладаг техникүүддээ 2023 оны 06 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл түлш авах болсон. Дуудсан цагт нь түлшээ нийлүүлж байсан. Нийт 62,812,715 төгрөгийг түлш нийлүүлснээс 55,437,100 төгрөгийг төлж, одоо үлдэгдэл 7,345,615 төгрөгийг төлөхгүй байгаа тул Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч хариуцагч нэхэмжлэлд заасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасныг баримтлан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Г.*******жаргал захиралтай “******* *******” ХХК-ийг шүүхийн журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******гийн нэхэмжлэлтэй “******* *******” ХХК-ид холбогдох иргэний хэрэгт “******* *******” ХХК-ийг төлөөлөх эрхтэй захирлын хаяг тодорхой болсон байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “******* *******” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “...“******* *******” ХХК-ийг төлөөлөх эрхтэй захирлын хаяг тодорхой болсон байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.…” хэмээн тайлбарлажээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******гийн хүсэлттэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “******* *******” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан *******д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ ***